Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД

34.1.Олон нийтийн радио, телевизийн ажилтан төр, байгууллага болон хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг олж авах, нийтийн хүртээл болгох эрхтэй.

34.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүх үзэж ил болгосноос бусад тохиолдолд олон нийтийн радио, телевизийн ажилтан мэдээллийн эрх сурвалжийг нууцлах эрхтэй. 

35.1.Энэ хуульд заасны дагуу Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгож, уг зөвлөлийн анхны хуралдаан хийснээс хойш 30 хоногийн дотор Үндэсний зөвлөлийн дарга Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн радио, телевизийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.

36.1.Энэ хуулийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/