32.1.Орон нутагт олон нийтийн радио, телевиз /цаашид “орон нутгийн радио, телевиз” гэнэ/ байж болно.
32.2.Орон нутгийн радио, телевиз энэ хуульд заасан зарчмын дагуу байгуулагдаж, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулна.
32.3.Орон нутгийн радио, телевизийн ажиллах бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт болон үйл ажиллагаа явуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
32.4.Олон нийтийн радио, телевиз орон нутгийн радио, телевизэд үйл ажиллагааны талаар арга зүйн туслалцаа үзүүлнэ.
33.1.Орон нутгийн радио, телевиз тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар ажиллана.
33.2.Орон нутгийн радио, телевизэд тухайн орон нутгийн төсвөөс санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж болно.
33.3.Орон нутгийн радио, телевиз нэвтрүүлгийн онцлог, нэвтрүүлэх цагаас хамаарч үйлчилгээний хураамжийг өөрсдөө тогтоох ба энэ хуулийн 18.3-т заасан нэгжтэй хамтран ажиллаж болно.