Зураглаач
Зураглаач
Сэтгүүлч
Техникч
сэтгүүлч
Пэрэнлэй овогтой Алтанцэцэг нь 1960 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. 1993 онд Төр нийгэм судлалын академийг улс төр судлаач - сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
П.Алтанцэцэг 1995 оноос эхлэн тус байгууллагад ажиллаж ирсэн юм. Энэ хугацаанд ӨМӨЗО-ны “Одон” телевизтэй хамтран “Аюуш”, “60 жилийн түүхэн товчоон”, ”Янжинхуар” зэрэг түүхэн баримтат кинонууд бүтээсэн нь үзэгч, олны таашаалд хүрч, асуудал дэвшүүлсэн “Орхон ширгэж олон түмэн харангатах нь”, “Алтанд мордсон эрчүүд”, “Сүжиг нь дэндсэн Монголчууд”, “Хэлмэгдсэн омгийнхон”, “Эмнэлэгийн эзэнгүйдэл”, малчдын аж байдал, тулгамдсан асуудлыг хөндсөн “Эргэх дөрвөн цаг” зэрэг нэвтрүүлгүүд нь үзэгчдийн өндөр үнэлгээ авсан байна.
1998 онд “Ээжийнхээ ачийг яалаа” нэвтрүүлгээр Их Британий хүүхдийн сангийн шагнал, 2000 онд “Ламаахайн нэг өдөр” нэвтрүүлэг нь Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны хүүхдийн шүүгчийн шагналыг тус тус хүртсэн байна.
П.Алтанцэцэгийн ажил мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр бүтээл нь өндрөөр үнэлэгдэж Радио телевизийн тэргүүний ажилтан, Монголын сэтгүүлчдийн холбооны “Ган үзэгтэн”-ээр тус тус шагнагдсан байна.
Техникч Д.Алтмаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөөд Монголын Радио Телевизийн Улсын Хороонд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн.
1985-1987 онуудад Холбооны Сургалтын Төвд суралцан студийн техникч мэргэжил эзэмшсэн. 2010-2012 онуудад СУИС-ийн харьяа Радио Телевизийн Дээд Сургуулийг радио телевизийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
1983 оноос хойш Монголын Радио Телевизийн Улсын Хороонд, 1987 оноос хойш хуучнаар Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны радио телевизийн техникийн төвийн радиогийн төв аппарат, эфирийн дамжлаганд дагалдан техникчээр томилогдон ирж өнөөг хүртэл тасралтгүй 28 жил ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа 34400 цагийн өдөр тутмын нэвтрүүлгийг өгөгдсөн программын дагуу, чанарын шаардлага хангахуйц, эфирийг гологдол сааталгүйгээр сонсогч түмэндээ хүргэдэг байсан төдийгүй олон инженер техникчдийг эфирийн дамжлаганд сургасан.
Техникийн 2 удаагийн шинэчлэлд гар бие оролцсон, өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж ажилладаг, шаардлагатай тохиолдолд ээлжийн инженерийг орлон ажиллах чадварыг эзэмшсэн манай шилдэг ажилтнуудын нэг юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2003 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, 2009 онд Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр, 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан.
Найруулагч
Сэтгүүлч
Баасанжавын Ариунаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд ШУТИС–ийн цахилгааны инженерийн ангийг төгсөж энэ байгууллагад хуваарилагдан ирсэнээс хойш тасралтгүй 23 жил ажиллаж байна. 1995 онд СЭЗДС-ийг маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. 2005 оноос Инженер байгууламжийн ашиглалтын албаны цахилгаан хэсгийн ахлах инженерээр ажиллаж байгаа бөгөөд МҮОНРТ-ийн цахилгаан хангамжтай холбоотой бүхий л асуудлыг хариуцлагатайгаар шийдвэрлэн зохион байгуулж ирсэн.
Б.Ариунаа нь тус байгууллагын хуучин төвд байрладаг 1967 онд ашиглалтад орсон КТП4 дэд станцын шинэчлэлийн ажилд /2008-2010 он/ идэвхи зүтгэлтэй оролцсон. Байгууллагын шинэ, хуучин төвийн байрны цахилгаан хангамжийн схем зургийг шинэчлэн зурж, бүх станц , тоног төхөөрөмжийн трассыг схемжүүлсэн.
Мөн МҮОНРТ-ийн цахилгааны хэсгийн онцлогт тохируулсан Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны дүрэм заавар боловсруулсан. Мөн байгууллагын онцлогт тохирсон мэргэжлийн хичээлийн гарын авлага гаргаж, хэсгийнхээ ИТА–дад мэргэжлийн хичээлүүд зааж, мэдлэг мэргэжлээрээ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байх тал дээр анхаааран ажиллаж ирсэн.
Б.Ариунаа нь ажил үүргээ сайн гүйцэтгэхийн зэрэгцээ байгууллага хамт олны дунд зохиогддог олон нийтийн ажил ,спортын уралдаан тэмцээнүүдэд маш идвэхитэй оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, үлгэр жишээч тэргүүний ажилтан юм.
Б.Ариунаагийн идэвхи зүтгэл, хөдөлмөрийг үнэлж 2003 онд Радио, телевизийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 2007 онд Эрчим хүчний жуух, 2008 онд Эрчим хүчний “Тэргүүний ажилтан”-аар тус тус шагнагдсан.
Найруулагч
Хорлоогийн Атартунгалаг нь 1962 онд Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд төрсөн. 1980 онд Ерөнхий боловсролын 13-р дунд сургууль, 1987 онд Холбооны сургалтын төвийг Радио-телевизийн студийн техникч мэргэжил эзэмшиж төгссөн.
Х.Атартунгалаг нь 1985-1987 онд Монголын Радио Телевизийн Улсын Хорооны Телевизийн шинэ төв ашиглалтанд орохтой холбогдуулан техникийн залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх зорилгоор Холбооны сургалтын төвд түргэвчилсэн хоёр жилийн студийн анги нээгдэхэд элсэн орж телевизийн студийн техникч мэргэжлээр төгсөж, МҮОНРТ-д 1987 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 29 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Телевизийн дүрс бичлэгийн эвлүүлгийн техникч, ММ агентлагт гадаад нэвтрүүлгийн техникч, студи 150-д техникч, Санхүүд техникийн нярав, 2005 оноос Бичлэгийн албаны студи 600-д техникчээр тус тус ажиллаж өөрийн хариуцсан ажилдаа гологдол сааталгүй, хариуцлагатай, тоног төхөөрөмжүүдийг технологийн дагуу ажиллуулж, шинэ технологид шамдан суралцан үнэнч шударгаар ажилласаар ирсэн.
Х.Атартунгалагын энэ олон жилийн хөдөлмөр бүтээлээс товчхон дурдвал:
2005 оноос өнөөг хүртэл Студи 600-д нарядын дагуу орж ирсэн нэвтрүүлгүүд дээр техникчээражиллаж байна.
Бичлэг: “Мазаахай”, “Хариулахгүй ч байж болно”, “Би Би”, “1 мин 1 сая”, “120/80 эрүүл мэндийн хөтөлбөр”, “Бөмбөлөг”, “Зүг чиг”, “Гэгээн үдэш”, “Тунгаамал”, “Монголын нэг өдөр”, “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу”, “Нэрийн хуудас”, “Соёл-Эрдэнэ” хөтөлбөр, “Залуу зохион бүтээгч”, “Залуусын яриа”, “Тархины үр” гэх мэт
Шууд нэвтрүүлэг:“Цаг үе, үзэл бодол”, “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Е-баримт”, “Сэтгэлийн үндэс”, “Хаан банк”, “Баримт үйл явдал” гэх мэт
Мөн Улсын их баяр наадам, Ерөнхийлөгчийн хичээлийн шинэ жилийн нээлт, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, “Баярын мишээл”, “Монгол түмний мэнд” зэрэг улс эх орныг хамарсан томоохон арга хэмжээнүүд, баярын томоохон нэвтрүүлгүүд студи 600-д төвлөрч бичлэг бичих, шууд дамжуулахад техникийн бэлтгэл ажлыг хангаж, техникийн проба хийхэд гар бие оролцон дуу, дүрсийн стандарт шаардлагын дагуухальс болон сервер дээр бичиж, эфирт гологдол сааталгүй чанарын өндөр түвшинд дамжуулж байсан.
Х.Атартунгалаг нь хариуцсан техник тоног төхөөрөмжийн хэмжилт, тохируулгыг тогтмол стандартын хэмжээнд байлгаж, шууд дамжуулахад техникийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, гологдол сааталгүй мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байгаа манай туршлагатай, тэргүүний техникчдын нэг юм.
Х.Атартунгалагийн хөдөлмөрийг үнэлэн 2005 онд Радио телевизийн хүндэт жуух, 2007 онд Радио, телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2014 онд Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтнаар тус тус шагнагдсан байна. Тэрээр ажил мэргэжилдээ идэвх зүтгэлтэй, санаачлагатай, хамт олондоо нэр хүндтэй, манай тэргүүний ажилчдын нэг юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч, яруу найрагч
Сэтгүүл
Инженер
Инженер
Даваанямын Байгалмаа 1960 онд Дорноговь аймгийн Замын-Үүдэд төрсөн. 1984 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн “Сүхбаатарын туг” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Д.Байгалмаа нь 1987 оноос МҮОНР-ийн Мэдээллийн ерөнхий редакцид сурвалжлагч, ерөнхий редактор, 1994 оноос Улс төр, хууль зүйн редакцид сурвалжлагч, редактор, ахлах редактор, 2004 оноос мэдээллийн “Хурд” агентлагийн дэд захирал, 2008 оноос Сургалт танин мэдэхүйн редакцид ерөнхий редактор, 2012 оноос Утга зохиолын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
Д.Байгалмаа МҮОНР-ийн халуун цэг болох мэдээллийн редакциас эхлэн улс төр, хууль зүйн, эдийн засаг, хүүхэд, сургалт танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлэг хариуцсан редакцийг бэхжүүлэх, шинэчлэн өөрчлөх ажилд тасралтгүй 25 жил ажилласан байна.
Тэрбээр шилдэг менежер, сайн ерөнхий редактор, залуу хойч үеийнхэнд үлгэр дууриал болсон шилдэг сэтгүүлч юм. Түүний бэлтгэсэн, эрэн сурвалжилсан олон нийтлэл нэвтрүүлэг мэргэжлийн байгууллага болон төр засгаас өндөр үнэлгээ авч байсан. Тухайлбал чөлөөт ардчилсан хэвлэл бий болгож хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж 1993 онд Засгийн газрын “Жуух бичиг”, Хууль сурталчлах ажилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан тул 1999 онд Хууль зүйн яамны “Жуух бичиг”, “Санжаасүрэнгийн Зоригтой хийсэн ярилцлага” нь шилдэг бүтээлээр шалгарч 1999 онд МСЭ-ийн “Оны шилдэг сэтгүүлч”, 2008 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, . 2000 онд ЮНЕСКО-ийн Үндэсний хорооны шагналаар, 2001 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, Их Монгол улс байгууллагдсны түүхт 800 жилийн ойн медаль, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан.
Зураглаач
Мягмаржавын Байгалмаа нь Монголын Үндэсний Телевизэд 1984 оноос одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.
М.Байгалмаа энэ хугацаанд хувцас өлгөгч, цаг бүртгэгчээр ажиллаж байгаад 1984 оноос телевизийн “Залуучууд спортын нэвтрүүлгийн редакци”-д туслах найруулагч, 1989 оноос тушаал дэвшин ассистент найруулагчаар, 1989-1993 онд “Хүүхдийн нэвтрүүлгийн редакци”-д ассистент найруулагчаар, 1993 оноос хойш ашиглалт зохицуулалтын албаны даргаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа редакцийн бүхий л нэвтрүүлэгт хоёрдугаар найруулагчаар ажиллаж, уран бүтээлийн баялаг туршлага хуримтлуулсан. Байгалмаагийн телевизийн алтан фондонд оруулсан “Ардын урлаг”, “Бүхий олон багачууд”, “Бүжингийн театр” нэвтрүүлэг нь уран бүтээлчийн хувьд хийж гүйцэтгэсэн ажлын нэг хэсэг нь юм. Аливаа асуудалд цэгцтэй, санаачлагатай ханддаг хөдөлмөрч чанар нь ямагт хамт олондоо дууриал болдог учраас Монгол телевизийн ашиглалт зохицуулалтын албанд зохицуулагчаар дэвшин ажиллах болсон. Энэ хугацаанд зохион байгуулалттай, асуудлыг шийдвэрлэх чадвар нь үнэлэгдэж 1997 оноос Ашиглалт зохицуулалтын албаны даргаар томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хэмээх уран бүтээлийн томоохон айлын техник зохицуулалт, ашиглалтын хүнд ажлыг түүртэлгүй гүйцэтгэж байдгийг нь хамт олон нь ямагт үнэлж явдаг. Жилд тогтмол нэвтэрдэг 100 гаруй нэвтрүүлэгт ажиллах уран бүтээлчидтэй хамгийн ойр дотно ажиллах, зураг авах техник, ажиллах тоног төхөөрөмжийг зохицуулж байх нь телевизийн хувьд хамгийн хүнд асуудал болдог. Техник тоног төхөөрөмжийн хоцрогдол, хүрэлцээ муутай байдлыг өдөр бүр өсөн нэмэгдэж буй үзэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад зогсолтгүй, саатуулалгүй зохион байгуулах бэрхшээлийг түүртэлгүй гүйцэтгэж буй нь Ашиглалт зохицуулалтын албаны дарга М.Байгалмаагийн ажилдаа хандах арга барил, аливаа зүйлийн зүй зохицолыг олж харах менежментийн ухаантай нь холбоотой.
Монгол телевизийн үйл ажиллагааны амин сүнс болсон Ашиглалт зохицуулалтын алба нь техникийн төв, телевизийн уран бүтээлчид, авто граж гэсэн гурван том хэлхээг нэгтгэн хариуцдаг гол цэг нь юм. Энэ хариуцлагатай хүнд ажлыг ухаалгаар зохицуулж, нэг ч минутын нэвтрүүлгийг таслахгүй хийж гүйцэтгэх нөхцлийг М.Байгалмаа удирдан зохион байгуулдаг юм.
Монгол телевизийн захиргаа, техникийн төвийн удирдлагуудад үйл ажиллагаагаа тогтмол тайлагнах шаардлагатай тоног төхөөрөмж, орчин цагийн техник хэрэгслийг телевизэд нэвтрүүлэхэд ашиглалт зохицуулалтын албаны даргын хувьд ямагт санаачлагатай ханддагийн ачаар техникийн нөхцөл сайжрах, үзэгчдэд өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр нэвтрүүлэг бэлтгэх ажилд сүүлийн жилд нилээд ахиц гарган ажилласан байна.
М.Байгалмаа өглөө бүр хамгийн түрүүнд ажилдаа ирж, техникийн ашиглалт тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцаж нэн түрүүнд бэлтгэх нэвтрүүлгийн жагсаалт гарган программын захиргаатай нягт холбоотой ажилладаг. Зарчимч, гайхалтай зохион байгуулагч, зөв шийдвэр гаргах чадвар зэрэг нь М.Байгалмаагийн ажлын амжилт, амаргүй ажлыг түвэггүй гүйцэтгэх үндэс нь болдог. Тийм ч учраас 2001 онд Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2007 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтнаар тус тус шагнагдсан.
1980-аад онд Монгол телевизийн нэвтрүүлгийг орон даяар үзүүлэхэд радио, релейний шугам ашиглан дамжуулах мөн 6-8 аймагт бичлэг хувилан онгоцоор хүргэхэд программын хэлтсээс үндэсний болон орон нутгийн нэвтрүүлгийн тусгай хөтөлбөрийг тус бүрт нь 7 хоног тутам төлөвлөж, сонин хэвлэлд нийтлэх, аймаг орон нутагт нэвтрүүлэг хүргүүлэх зэрэг олон шатны ажлыг нэгтгэн гүйцэтгэхэд редактор Ц.Барсүрэн нь нөр их хөдөлмөр зарцуулан ажиллаж чадварлаг зохион байгууулсан. 1990-ээд оны эхэн үеийн нийгэм, цаг төрийн шилжилтийн ээдрээтэй үед Монгол телевизийн нийтлэлийн бодлогыг зөв тодорхойлж үндсэн чиг шугамаас хазайлгүй зөв тогтворжуулахад мөн тогтворжсон үйл ажиллагаатай телевизийн нэвтрүүлгийн нийтлэлийн бодлогыг уян хатан чигүүлж боловсронгүй болгоход шинэ санаачлага, тэвчээр гарган ажилласан. 1995-1998 оны үед 40 гаруй бие даасан студийн холимог бүтэцтэй ажиллаж байсан телевизийн программын зохицуулалтыг чадварлаг гүйцэтгэж байсан. ОНРТ-ийн хуулийн хүрээнд баримтлах нийтлэлийн бодлогыг төгөлдөржүүлж боловсруулахад түүний оруулсан хувь нэмэр их юм. 7 хоногт 6840 минутын нэвтрүүлэг жилдээ 328320 минутын программ төлөвлөхийн зэрэгцээ эфирээр гарах бүх нэвтрүүлгийн ур хийц, чанарын талаар үзэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлсэн өдөр тутмын 7 хоног, сарын нэвтрүүлгийг төлөвлөн зохицуулж ажилладаг мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан юм. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Радио, телевизийн "Тэргүүний ажилтан", Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээллийн "Тэргүүний ажилтан", "Алтан гадас" одонгоор тус тус шагнажээ.
Ахмад ажилтан
Сэтгүүлч
Найруулагч
Социологич
Доржийн Батнягт нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн дунд сургууль, ОХУ-ын Ленинградын Үйлдвэрчний эвлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1993 оноос өнөөг хүртэл Монгол телевизийн “ТВМ” агентлаг, Арилжаа сурталчилгааны алба, “ММ” агентлагт сурвалжлагч, редактороор ажиллаж байна.
Сурвалжлагч Д.Батнягт нь ажиллах хугацаандаа улс орны нийгэм, эдийн засаг, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэх улс ардын аж ахуйн бүхий л салбарыг хамарсан олон мэдээ сурвалжлага, нэвтрүүлгийг бэлтгэж үзэгч олонд хүргэж ирсэн юм.
Мөн хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсролын салбаруудад тулгамдсан асуудлын талаар асуудал хөндсөн мэдээ сурвалжлага бэлтгэсний зэрэгцээ цуврал нэвтрүүлгүүдийг ч бэлтгэсэн юм. Геологи, уул уурхайн ололт амжилт, алдаа дутагдлыг харуулсан 20 минутын 5 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч олондоо хүргэсэн нь үзэгчид төдийгүй тус салбарынханд сайшаагдсан сайн нэвтрүүлэг болж чадсан. Тэрээр Монгол телевизийн түүхэнд анх удаа “Өглөө” хөтөлбөрийг санаачлан бэлтгэж, эфирт явуулж байсан нь одоогийн “Өглөө” хөтөлбөрийн үндэс суурь нь болсон.
Үүний зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон төрийн түшээдийг дагалдан орон нутаг болон гадаадад улс орнуудад албан томилолтоор ажиллаж төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, орон нутгийн ард түмний амьдрал ахуйг харуулсан олон зуун мэдээ сурвалжлага, гадаад улс орнуудын хамтын ажиллагааны талаар сурвалжлан үзэгч түмэндээ хүргэсэн.
Д.Батнягт нь сэтгүүлчийн мэдрэмж сайтай, улс төр, нийгмийн мэдлэгтэй улс орон, нийгэмд болж байгаа үйл явдлаас үзэгчдийн сонирхол татах, хэрэгцээ болсон мэдээллийг тусган авч шуурхай сайн мэдээ сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэдэг сурвалжлагч юм.
Д.Батнягт нь байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн ба үнэнч шудрага, бүтээлч сэтгэлгээтэй, ажилдаа хариуцлагатай, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлдэг, шийдвэр гаргах чадвартай, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайн, дадлага туршлагатай, хамт олныхоо үзэл бодлыг хүндэтгэдэг, тэдний дунд нэр хүндтэй, байгууллагынхаа онцлогийг сайн мэддэг туршлагатай, аливаа ажлыг удирдан зохион байгуулах авьяастай, онолын болон практикийн өргөн мэдлэгтэй манай тэргүүний ажилтнуудын нэг юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2010 онд Радио, телевизийн тэргүүний ажилтан, 2012 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2013 онд Соёлын тэргүүний ажилтан, 2014 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан.
Сэтгүүлч, яруу найрагч
1985 оноос РТТТөв байх үеэс эхлэн студийн техникч мэргэжлээр тасралтгүй 30 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ВМЗ-монтажийн аппарат дээр "Түүхийн өмнө" нэвтрүүлэг, "Аяны богц" хүүхдийн нэвтрүүлэг, "Таня" жүжиг гэх мэт олон нэвтрүүлэгэд техникчээр ажилласан. Мөн МҮОНРТ-ийн спортын "Чандмань" студи, тив дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээнээс гадна Япон улсын мэргэжлийн сумо бөхийн сар бүрийн башёг шууд хүлээн авч үзэгчиддээ хүргэхэд техникийн бэлэн байдлыг байнга ханган ажилласан туршлагатай техникч юм.
Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлэн Радио телевизийн "Тэргүүний ажилтан", МХХТГ-ын "Тэргүүний ажилтан"-аар тус тус шагнажээ.
Сэтгүүлч
Монголын дуу хоолой радиогийн редактор Санжжавын Баяндорж нь Монголын радиод 1957 оны 2-р сарын 21-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1975 онд Увс аймгийн Баруунтүрүүний арван жилийн сургууль, 1983 онд МУИС-ийн манж-монгол хэлний ангийг манж-монгол хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгссөн. 1983 – 1988 онд МУИС-д багш, 1988 оноос өнөөг хүртэл МҮОНР-д сурвалжлагч, редактороор ажиллаж байна.
С. Баяндорж нь 1988 – 199О он хүртэл Нийслэлийн нэвтрүүлгийн редакцид, 199О – 1993 он хүртэл “Дөрвөн цаг” хөтөлбөрт, 1993 – 1996 он хүртэл Урлаг соёлын редакцид 1996 оноос одоог хүртэл “Монголын дуу хоолой” радиод редактораар ажиллаж байна .
МҮОНР-д ажиллах хугацаандаа Монголын эртний уламжлалт анагаах ухааны тухай мэдлэг, эмчилгээний арга барилыг оточ маарамба, эрдэмтэн судлаачидтай ярилцлага хийх зэргээр анх удаа цуврал нэвтрүүлэг болгон явуулж байсан нь сонсогч түмнийг энэ төрлийн анхны мэдэгдэхүүнтэй болоход чухал нөлөө үзүүлсэн.
Монголын бичгийн дурсгалууд болох Инжинашийн “Хөх судар” , “Улаан асрын зүүд”, “Гэсэрийн тууж”, “Төвд Монгол шидэт хүүрийн үлгэр”, Ц.Дамдинсүрэнгийн “Зуун билиг оршвой“, Манжийн уран зохиолын дурсгалт бичиг “Нишан удганы бичиг” зэрэг олон арван сонирхолтой ном зохиолуудыг монгол бичиг мэддэг хүн цөөн байх үед кирилл үсэгт буулган радиогийн зохиомж болгон сонсогчдод хүргэж улмаар Монголын радиогийн алтан санд оруулсан сонсогчдын мэдлэгийн хүрээг тэлж радиогийн алтан санг баяжуулсан .
Түүний бичсэн “Тарлан сарт хоёр минь”, “Сайвар халтар”, “Нурамтын саарлууд буюу миний анчин болсон түүх”, “Их Монгол ухаан“ зэрэг 11 өгүүллэг нь радиогийн алтан санг баяжуулсан.
Нийслэлийн нэвтрүүлгийн редакцид байхдаа хийсэн “Хотын хөдөө”, “Хотын малчин”, “Монгол гэр” зэрэг нэвтрүүлгүүд нь тухайн үед нийслэл хотын тулгамдсан асуудлыг хөндсөнөөс холбогдох арга хэмжээ авагдаж нийслэл хотын хөгжилд хувь нэмэр болсон .
“Соёлч радио сонин” нэвтрүүлгийн 2ОО гаруй дугаарыг тэр үеийн Соёл урлагийн хөгжлийн хороо, Соёлын яамтай хамтран бэлтгэсэн нь улс орны соёлын амьдралын тухайн үеийн байдлыг ард түмэнд таниулах , төр засгаас холбогдох арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлсэн
“Уйлган шарын явдал буюу тэмээний тухай дууль”, “Харгайгийн нуруунд саатаагүй хар тарлан сарлаг минь”, “Хүний нутагт дасаагүй хүлэг морио аргадахуй”, “Өндөр Хөхийн уянга” зэрэг олон зохиомж нэвтрүүлгүүд нь радиогийн уран сайхны нэвтрүүлэгт нэгэн өвөрмөц өнгө аяс бий болгож сонсогчдын таашаал хүлээж алтан санг баяжуулсан .
Монголын хөдөө аж ахуйн өнөөгийн байдал ,тулгамдсан асуудал , ирээдүйн төлөв зэргийг гадаадын сонсогчдод олон арван нэвтрүүлгээрээ хүргэж сурталчилсан нь монголын хөдөө аж ахуйн тухай бодитой сурталчилга болсон . Ялангуяа монгол малын махны чанарын тухай олон цуврал нэвтрүүлэг хийсэн нь энэ төрлийн томоохон сурталчилгаа болсон.
Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газрууд, монголчуудын зан заншлын өвөрмөц онцлог эрхлэх аж ахуй зэргийн тухай цуврал нэвтрүүлэг хийсэн нь монголыг сонирхогч болоод монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр болсон.
Дэлхийд ховордсон “Мазаалай”, “Тахь”, “Цоохор ирвэс” зэрэг олон амьтны тухай цуврал нэвтрүүлэг хийж гадаадын сонсогчдод хүргэсэн нь тэдгээр амьтдыг хамгаалах үйлсэд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахад тодорхой хувь нэмэр оруулсан.
Монголын үндэсний бөхийн түүх, өнөө ирээдүйн талаар бичсэн “Увсын цэнхэр хязгаарын домог түүхтэй бөхчүүд”, “Увс аймгийн Өндөрхангай сумын хүчит бөхчүүд” зэрэг номууд, аварга, арслан, заан, начин цолтны талаар хийсэн 4О гаруй хөрөг найруулал, зохиомж зэрэг нь Монгол бөхийн түүх бичлэгт зохих хувь нэмэр болсон.
С. Баяндорж нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2003 онд Радио Телевизийн тэргүүний ажилтан, 2006 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр хөдөлмөрөө үнэлүүлсэн.
Инженер
Зураглаач
Зураглаач
Нэвтрүүлэгч
Техникийн төв
Сэтгүүлч, яруу найрагч
Сэтгүүлч
Найруулагч
Найруулагч
Найруулагч
Инженер
Хүний нөөцийн мэргэжилтэн
Найруулагч
Орлогын байцаагч
Найруулагч
Цахилгааны инженер
Сэтгүүлч
Зураач
Үндэсний телевиз
Нэвтрүүлэгч
Хөгжмийн зохиолч
Жолооч
Инженер
Инженер
Сэтгүүлч
МҮОНР
Олзвойн Ганхүү нь 1958 онд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 1975-1981 онд ЗХУ-ын Одесса хотын Политехникийн дээд сургуулийг радиогийн инженер мэргэжлээр төгссөн.
2001 онд Монголын Үндэсний радиогийн дамжуулах сүлжээ, Хонхорын болон орон нутгийн 6 аймагт байдаг урт, дунд, богино долгионы радио өргөн нэвтрүүлэг дамжуулах станцуудыг DRM mandiale тоон технологид шилжүүлэх, 2003 онд радиогийн нэвтрүүлэг бэлтгэх, боловсруулах, хадгалах студийн төхөөрөмжүүдийг технологийн нэгдмэл тоон сүлжээнд оруулах, 2006 онд радиогийн гадаад нэвтрүүлгийн албаны “Монголын дуу хоолой” радио станцын нэвтрүүлгүүдийг интернет-радиогоор явуулах төсөл хийж, хэрэгжүүлсэн билээ. Мөн 2010 оноос Монголын радиогийн техник шинэчлэлийн хүрээнд бичлэгийн 8 студи, эфирийн 2 студи, төв аппарат, серверийн болон архивын өрөөнүүдийг тоон төхөөрөмжинд бүрэн шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
О.Ганхүүг улсад 35 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж VIII таван жилийн гавшгайч, Радио телевизийн тэргүүний ажилтан, Монгол улсын “Онц холбоочин”, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан болно.
Нягтлан бодогч
Дурангийн Гэнээ нь 1953 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1968-1971 онд Улаанбаатар хотын багшийн ангид элсэн орж бага ангийн багш мэргэжлээр дүүргэсэн. 1971-1976 онд Нийслэлийн ХУД-ийн 41-р дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж, улмаар 1976-1982 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцаж, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач мэргэжлээр, 1987-1989 онд Марксизм-Ленинизмийн их сургуулийг улс төрийн сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэж байсан.1982-1988 онд Нийслэлийн 25-р тусгай дунд сургуульд багш, арга зүйч, зөвлөх багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан бөгөөд 1988 оноос МРТУХороо, МРТХЭГазрын гадаад харилцааны алба, мэдээллийн редакц, “Монголын дуу хоолой” радио станц, сургалт танин мэдэхүйн алба, “Хурд” агентлагт мэргэжилтэн, редактор сурвалжлагч, спортын тоймчоор өдгөө хүртэл ажиллаж байна.
Д.Гэнээ нь дунд сургуульд суралцах үеэсээ биеийн тамир спортын талаар төвийн хэвлэлүүдэд мэдээ мэдээлэл, тэмдэглэл, сурвалжлага, орчуулга бэлтгэн хэвлүүлж эхэлсэн нь цаашдаа энэ чиглэлээр сэтгүүлч болох замналыг нь нээж өгсөн байна.
“Спортын мэдээ”, “Хөдөлмөр” сонины идэвхтэн бичигчийн хувьд “Зөвлөлүүдийн орны спортын алдартан”, “Олимпийн наадам”, “Спортын ертөнц” зэрэг буланг хариуцан бэлтгэж, хүн арддаа олимпизм, биеийн тамир спортын талаарх мэдээллийг хүргэж байсны дээр эдгээр сонины оны шилдэг бичлэгийн шагналыг удаа дараа хүртэж байсан. Ялангуяа 1980 оны Москва, 1984 оны Сараевогийн олимпийн наадмын мэдээлэл, тэмдэглэлийг төвийн хэвлэлүүдэд бэлтгэн өгч байсан.
Д.Гэнээ нь Монголын радиод ажиллах үеэсээ спортын мэдээ, мэдээллийг дагнан хариуцаж “Тамирчин радио сэтгүүл”, “Спорт мэдээлэл”, “Спорт-хөгжим мэдээлэл”, “Спорт-бизнес мэдээлэл”, “Спортын цуурай” нэвтрүүлгүүдийг бэлтгэж, МҮОХ болон биеийн тамир спортын төрийн байгууллагаас явуулж, зохиож буй үйл явдлыг цаг тухайд нь шуурхай сурвалжлан, Монголын болон дэлхийн спортын алдартнуудын ололт амжилтын тухай хөрөг тэмдэглэл, найруулал, тайлбар, сурвалжлага, сэтгүүл зүйн бүх төрлөөр зэрэг бүтээн туурвиж ирсэн билээ.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадам, сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны шууд нэвтрүүлгүүд нь томоохон байр суурь эзлэх бөгөөд тэрбээр эдгээр шууд нэвтрүүлгийг 1992 оноос эхлэн хариуцан редактороор ажиллаж байна.
Д.Гэнээгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, 2004 онд МҮОХ-ны “Олимпийн алдар” медаль, Биеийн тамир спорт үүсч хөгжсөний 80, МҮОХ-ны 40, 50 жилийн ойн медалиар шагнасан юм. 1999 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2000 онд Биеийн тамирын спортын тэргүүний ажилтан, 2004 онд Монголын радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг, МРТХЭГ-ын хүндэт жуух хүртээсэн. 2004 онд Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн нэрэмжит цом өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсан.
1972-1977 онуудад телевиз, 1977 оноос Радиод жолооч, мөн механик, жолооч нарын ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байв. Шинэ залуу жолооч нарыг сурган дадлагажуулж, автомашины ашиглалтыг сайжруулах талаар санаачлагатай, үр дүнтэй ажиллаж байсан. Тэрээр зөвхөн сайн жолооч төдийгүй аливаа яаралтай дуудлагад шуурхай, алсын замд түшигтэй, уран бүтээлчдийн хариуцлагатай, сайн хамтрагч болж чадсан.
Түүний он удаан жил үр дүнтэй хөдөлмөрийг үнэлж тус байгууллагын Хөдөлмөрийн аварга, 6, 7, 8 дугаар таван жилийн гавшгайч, МРТХЭГ-ын "Тэргүүний ажилтан, "Онц тээвэрчин", Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, "Тулгар төр байгуулагдсаны 800 жил"-ийн ойн медалиар тус тус шагнажээ.
Дууны найруулагч
Сэтгүүлч, яруу найрагч
Найруулагч
Ахмад ажилтан
Дуу оруулагч
Сэтгүүлч
Сэтгүүлч
Сэтгүүлч
Инженер
Дэмидийн Дондогмаа нь 1950 онд Дорнод аймгийн Гурван загал сумын Сүмийн булаг гэдэг газар төрсөн бөгөөд 1958 онд Чойбалсан хотын дунд сургуульд орж 1968 онд 10 жилийн дунд сургуулийг төгсч 1968-1969 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл ангид орж дүүргээд, 1969-1974 онд Москвагийн В.М.Ломоносовын нэрэмжит их сургуулийн сэтгүүлчийн салбарт суралцан 1974 оноос одоо хүртэл Монгол телевизэд редактор сурвалжлагчаар ажиллаж байна.
Д.Дондогмаагийн уран бүтээлээс товч дурдвал: 1974-1978 онд Соёл урлагийн редакцид редактораар ажиллахдаа “Теле уулзалт”, “Далан худалчийн клуб” хошин шогийн нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. 1979 оноос хойш Хүүхэд сургалт танин мэдэхүйн ерөнхий редакцид шилжин ажилласнаас хойш хүртэл үр бүтээлтэй ажилласан. Ажиллах хугацаандаа хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, сонирхол хүсэлд нийцсэн телевизийн нэвтрүүлгүүд олныг туурвисан байна. “Бүхий олон багачууд”, “Залуу байгальчид”, “Бид Артект очно” орос хэлний уралдаант нэвтрүүлэг, “Нэг хоёрын гурваа”, “Цэнхэр цацраг”, “Толь”, “Дүүжин даажин”, “Азийн хүүхдийн 2-р их наадам”-ын тухай цуврал зэрэг олон нэвтрүүлгүүдийн редактораар үр бүтээлтэй ажиллаж хүүхэд багачуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдэнд гоо зүйн уран сайхны боловсрол олгоход хичээнгүйлэн зүтгэж ирсэн.
Хүүхэд багачуудын оюун ухааныг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл чийрэг, сэргэлэн цовоо иргэд болгон хүмүүжүүлэх үйлсэд оюун ухаан мэдлэг чадваараа дайчлан олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажилласныг үнэлж “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүнйи ажилтан”, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, Радио телевизийн тэргүүний ажилтан тэмдэг болон Алтан гадас одонгоор тус тус шагнагджээ.
Инженер
Сэтгүүлч
Найруулагч
Ерөнхий найруулагч
Ахмад настан
"Радио, телевизийн тэргүүний ажилтан" цол тэмдэг, "Банк санхүүгийн тэргүүний ажилтан" Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, МҮЭ-ийн "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнагдаж байсан.
Г.Золжаргал 1980-1990 онд Монгол телевизийн уран бүтээлд орж ирсэн сэтгэлгээний шинэлэг урсгал, теле сэтгүүл зүйн шинэтгэлийн гол төлөөлөгч, өндөр боловсрол, мэдлэгтэй, бүтээлч шаргуу хөдөлмөрч чанарууд хослосон манай шилдэг сэтгүүлч юм. 1983 оноос тус байгууллагад редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактораар тус тус ажиллахдаа 540 гаруй нэвтрүүлэг бэлтгэснээс ихэнх нь үзэгчдийн анхаарлыг татаж, нийгмийн ухамсарт хүчтэй нөлөөлсөн бүтээлүүд байсан тул Г.Золжаргал үзэгчдийн дунд нэрд гарч, бүхний танил болсон билээ.
Тухайлбал: “Баримтат дэлгэц” / тус бүр 40 минутаар / 57 дугаарыг бэлтгэсэн бол “Спорт эрүүл мэнд” цувралаар”Спорт асуудал” 6 дугаар, “Спортын ертөнцөд” 8 дугаар, “Эрүүл мэнд” 4 дугаар, “Эрүүл явахын ухаан” 8 дугаар, “Айзамт дасгал” 12 дугаар гэхчилэн олон нэвтрүүлэг хүн ардын амьдрал ахуйд хүчтэй нөлөөлж олон зуун захидал авч, удирдсан редакци нэг бус удаа байгууллагын тэргүүний хамт олон болж байв.
Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний тойм, “Бичил сурвалжлага буюу цагийн эргэцүүлэл” шог найруулал, “Хашаа”,”Хог”,” Морь тэрэгтэн”,” Сүүдэр дайрсан зуслан” зэрэг нэвтрүүлгүүдээрээ МСХ-ны шагнал хүртжээ.
Г.Золжаргалын бүтээлүүд ямагт үзэгчдийн сонирхлыг татдаг өвөрмөц хэлбэр, содон хийцтэй, асуудлыг сонирхолтой талаас нь олж хөндөж чаддагаараа онцлог юм. Уран бүтээлийн “Гал” нэгдэлд байхдаа “Анхаар, авто хэмнэл”,” Маргаашийн тухай сурвалжлага”,”Шөнийн галт тэргэнд”,”Хүүхдийн хүслэн”,”Хүүхэлдэйн зовлон”,”Шөнийн сурвалжлага”,”Шөнийн солонго ямар вэ”,”Үнэнд үнэн хэрэгтэй”, Японы өдрүүд монголд”, ”Нян идээд цадахуу?” зэрэг 66 нэвтрүүлэг бэлтгэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж, улс орны амьдралын олон салбарынханд нөлөөлжээ. “Токиод сурвалжилсан тэмдэглэлүүд” 8 дугаар хийж “Бухимдал” шууд нэвтрүүлгээр нийгмийн ухамсрын доройтлыг гүнзгий үзүүлж “Гэрэл сүүдэр” 20 цувралаар чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж, 1992 оноос “Үдшийн хэмнэл”-ээр олон арван сурвалжлага найруулал, “сэтгэл нээхүй” ярилцлагын нэвтрүүлгүүдээр хүний чанар, нийгмийн хямралыг хөндөж “Маршал Чойбалсаныг оршуулсан нь”, “Монголын сайхан орон”, “Улс хувьсгалын 40 жилийн ой” зэрэг сэдвээр “Баримтат дэлгэц” цувралуудаа үргэлжлүүлжээ. 1995 оноос “Үдшийн хэмнэл” теле сэтгүүл тогтмол гаргаж улс орны өнцөг булан бүрээс олон сайхан сурвалжлага, найруулал, тэмдэглэл бэлтгэсээр уг теле сэтгүүл нь эдүгээ Залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл” студи болон өргөжсөн.
Сэтгүүлч Г.Золжаргал Монгол телевизэд ажиллахдаа хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, гэмт хэрэг, архидан согтууралт, гэр бүл хайр хайр сэтгэл, урлаг соёлын нийгмийн амьдралын тулгамдсан хурц асуудал зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийг даацтай, олон талаас нь авч үзэж ажиллаж байна. Тэрчлэн урансайхны бүрэн хэмжээний 30, баримтат 70, хүүхэлдэйн 43 киног орос, герман хэлнээс орчуулсан зэрэг түүний уйгагүй хөдөлмөр зүтгэлээр бүтсэн телевизийн олон зуун бүтээл буй.
Г.Золжаргал нь Монголын сэтгүүлчдийн холбооны 2 удаагийн шагналтан, “Гоо марал- 96” шилдэг бүтээлийн шагналтан, “Радио телевизийн тэргүүний ажилтан”, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн билээ.
Жолооч
Нэвтрүүлэгч
Сэтгүүл
Ахмад ажилтан
Найруулагч
Ахмад ажилтан
Сэтгүүлч, яруу найрагч
Зураглаач
Инженер
Лхагвын Мэндбаяр нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1986 онд Барилгын техникумыг цахилгааны техникч мэргэжлээр төгссөн. Л.Мэндбаяр 1986-1988 онд СОТ-3 трестэд цахилгааны техникч, 1988-2003 онд Радио телевизийн техникийн төвд цахилгааны техникч, 2003 оноос Соёл урлагийн нэвтрүүлгийн багт ассистент найруулагчаар ажиллаж байна.
Л.Мэндбаяр нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу Радио телевизийн техникийн төвд цахилгааны техникчээр ажиллаж байгаад өөрийн авьяас, мэдлэг чадваараа дайчлан 2003 оноос Олон нийтийн телевизийн Соёл урлагийн редакцид эвлүүлэгчээр ажилласан. Л.Мэндбаяр нь одоог хүртэл Соёл урлагийн редакцид ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа тус редакцаас бэлтгэж буй бүхий л сүлжээний нэвтрүүлэг, концерт, жүжиг, зохиожит нэвтрүүлгийн эвлүүлгийг чанарын өндөр түвшинд дүрс, дууны стандартыг баримтлан үзэгчид олонд хүргэсэн байна. Зарим нэг бүтээлээс дурьдхад “Наянтай эриний товчоон” цуврал нэвтрүүлэг, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, П.Цэрэндагва зэрэг уран бүтээлчдийн уран бүтээлийн үдэшлэг, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, СГЗ. жүжигчин М.Бадамгарав нарын хөрөг нэвтрүүлэг, “Салхи Дамбий” зохиомж, “Соёл-эрдэнэ“ теле сэтгүүл, “Алтан язгуур”, “Ая дууны мэнд”, “Учралын эгшиглэн”, “Гал хоймор”, “Найм дахь аялгуу“, “Кармен“ дуурь, “Гэгээн үдэш” хөтөлбөр, “Эх орон мину зээ” цуврал концерт, “Сүлжээ эгшиглэн”, “Учиртай гурван толгой дуурь”, “Алгирмаа” дуулалт жүжиг зэрэг соёл, урлагтай холбоотой 2000 гаруй нэвтрүүлгийн эвлүүлгийг хийсэн чадварлаг уран бүтээлч юм. Түүний эвлүүлэг хийсэн 300 гаруй уран бүтээл нь Олон нийтийн телевизийн Алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэрээр өөрийн авьяс , ур чадвараа дайчлан мэргэжлийн өндөр түвшинд хүрч, бусаддаа үлгэр дууриал болсон ховор уран бүтээлчдийн нэг юм. Байнга шинийг эрэлхийлдэг, ямар ч ажлыг хурдан шуурхай чанартай гүйцэтгэдэг, хамт олондоо нэр хүндтэй уран бүтээлч юм.
Л.Мэндбаярын олон жилийн хөдөлмөр, идэвх зүтгэлийг үнэлэн 2006 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Хасбаатарын Мэргэн нь Улаанбаатар хотын арван жилийн 23 дугаар дунд сургуулийг 1975 онд төгсөөд, Москвагийн А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг “утга зохиолын ажилтан, орчуулагч” мэргэжлээр 1980 онд төгсчээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны гадаад харилцаа, орчуулгын товчоонд орчуулагч-редактораар 1980-1990 он хүртэл ажиллаж, 1990 оноос Монгол телевизийн Кино, дуу оруулалтын албанд орчуулгын редактораар ажиллаж байна.
Х.Мэргэн нь өнгөрсөн хугацаанд ажил мэргэжил дээрээ байнга өсч ирсэн бөгөөд шилдэг редактораар удаа дараа шалгарч байв. Мэргэн нь Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр нэвтрүүлдэг гадаадын 500 гаруй кино орчуулснаас өнөөдөр ч гэсэн давтан гаргасаар байна.
Х.Мэргэн нь кино программын албаны бодлогыг боловсруулахад өөрийн хувь нэмрийг оруулж, телевиз үзэгчдэд мэдлэгийн хүрээг нь тэлэхүйц, сэтгэл оюун, танин мэдэхүйн талаас өгөөжтэй кино орчуулан хүргэхийг хичээдэг юм. Тухайлбал дэлхийн сонгодог уран зохиолоор найруулан тавьсан “Борис Годунов” /А.Пушкин/, “Фигаро гэрлэсэн нь буюу солиормоор өдөр” /П.О.Бомарше/, “Ах дүү Карамазовынхан” /Ф.Достоевский/, “Цахлай”, “Рустам, Сухраб хоёр” /”Шах-намэ”/, “Гамлет”, “Ромео Жульетта хоёр”, “Макбет”, “Венецийн худалдаачин”, “Титус” /У.Шекспир/ , “Миний сайхан хатагтай” /Б.Шоу/ зэрэг кино, кино урлагийн сор болсон бүтээл “Хуягт “Потемкин” /С.Эйзенштейн, “Цирк” /Ч.Чаплин/, “Долоон самурай”, “Рашёмон”, “Цуст сэнтий”, “Бөхийн гайхамшиг” /А.Куросава/, “Андрей Рублев” /А.Тарковский/, “Гүзээлзгэнэ” /И.Бергман/ зэрэг олон бүтээлийг орчуулж үзэгчдийн хүртээл болгосон байна.
Киноны орчуулга амжилттай хийснийх нь төлөө МЗЭ-ийн 1998 оны шагналыг хүртээж, 2002 онд “Алтан Гадас” одонгоор шагнасан болно.
Х.Мэргэн нь цаг заваа орчуулгын ажилд зориулж өөрийн эрхэлсэн ажлын хажуугаар У.Шекспирийн эмгэнэлт болон инээдмийн жүжгүүд, В.Распутины “Иваны охин, Иваны эх” тууж, өгүүллэгийн ном, Л.Шинкаревын “Цэдэнбал, Филатова хоёр”, “Цэдэнбал, Филатова хоёрын цаг үе”, А.Азимовын “Эхлэлийн эхлэл” зэрэг ном зохиол орчуулан хэвлүүлснийг нь уншигчид зохих ёсоор үнэлсэн билээ. Мөн Монголын Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэртээ халина” романыг орос хэлнээ орчуулж ОХУ-д нийтлүүлсэн байна.
Х.Мэргэн нь мэргэжлийн уран чадвараа байнга дээшлүүлж байхыг хичээдэг бөгөөд Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Яруу найрагчдын холбооноос зарласан шүлгийн орчуулгын уралдаануудад удаа дараа тэргүүн байр эзэлж байсан нь үүнийх нь нэгэн нотолгоо юм.
Орчуулагч
Сэтгүүлч, яруу найрагч
Сэтгүүлч
Хуулийн зөвлөх
Цэрэндоогийн Мөнхтөр1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1982 онд Багшийн сургууль, 1984 онд УБИС-ийг багш мэргэжлээр, 1989 онд ОХУ-ын Ростовын УИС, 2004 онд АНУ-ын Колорадогийн Их сургуулийг сэтгүүлч, телевизийн сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Телевиз, мэдээллийн салбарт 22 жил ажиллаж байна. Монгол телевизийн сурвалжлагчаас хөдөлмөрийн гараагаа эхэлж улмаар редактор, ерөнхий редактор, РТХЭГ-ын дэд дарга, дарга, улмаар “ММ” агентлагийн тоймч, захирлын ажлыг хийж байгаад 2006 оноос “ММ” агентлагийн ерөнхий редакторын ажил үүргийг гүйцэтгэж байна.
Ц.Мөнхтөр нь ажилласан хугацаандаа телевизийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нэвтрүүлгийн чиглэлээр дагнан мэргэшиж, ардчилал зах зээлд шилжсэн Монголын нийгмийн хамгийн анхаарал татсан сэдвүүдээр нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлагаа бэлтгэж ирсэн.
Монгол телевизийн анхны шууд нэвтрүүлгүүдийн хөтлөгч нь байж, тухайн цаг үеийн хамгийн сонирхолтой сэдэв, нийгмийн анхаарлын төвд байсан лидерүүд, иргэний нийгмийн төлөөллүүдтэй сонирхолтой, цаг үеэ мэдэрсэн ярилцлагуудыг хийж ирсний тод жишээ нь: “1:9” , “Эвлүүлэггүй яриа”, “Хэлэх нэг хэрэг, хийх нэг хэрэг”, “Х” хөтөлбөр, “Цаг үе үзэл бодол”, Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнүүд, “Ярилцъя” нэвтрүүлгүүд юм.
Ц.Мөнхтөр нь ажилласан хугацааныхаа ихэнх үед нь редакци, агентлаг, байгууллагын удирдлагад ажиллаж, тухайн салбарынхаа бодлогыг зангидан амжилтанд хүрч байсан. Тэрээр өнөөгийн “ММ” агентлагийн үндэс суурь болсон “ТВМ” агентлагийн анхны ерөнхий редактороор ажиллаж, улмаар тухайн үеийн РТХЭГ-ын дэд дарга, даргын албыг хашиж байв.
РТХЭГ-ын дэд дарга, даргаар ажиллаж байхдаа тухайн үед санхүүгийн хүндрэлд ороод байсан редакцийн системийг задалж, чөлөөт студиудын тогтолцоог бий болгосноор уран бүтээлчдийн идэвхи, санхүүгийн боломжийг дэмжсэн бөгөөд энэ нь зөвхөн Монголын радио телевизийн төдийгүй Монголд олон телевиз, студи, продакшнууд бий болж хөгжихийн үндэс болсон юм.
Мөн тэрээр зах зээлд шилжих үед боловсон хүчний бодлогыг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч Радио телевизийн дээд сургууль байгуулах асуудлыг санаачлан хэрэгжүүлсэн билээ. РТДС нь өнөөдөр Монголын телевизийн зах зээлийн зонхилох боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргаж байна. 1990 –ээд оны дундуур Монголын телевиз, радиогийн мэргэжилтнүүдийг ОХУ-д давтан сургах, зарим
мэргэжлээр оюутнуудыг шинээр сургах үйл ажиллагааг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байв.
Улсын төсвөөс 100 хувь хараат байсан Радио, телевизийн санхүүжилт хамгийн хүндрэлтэй асуудал байсан тул үзэгч иргэдээс хураамж авах асуудлыг боловсруулан 1997 онд Засгийн газраар хэлэлцүүлэн баталгаажуулсан нь үйл ажиллагааны зөв чиг шугам байсан бөгөөд өнөөдөр МҮОНРТ-ийн санхүүжилтийн 1 гол эх үүсвэр болж байна.
Ц.Мөнхтөр нь 2004 онд АНУ-д телевизийн мэдээллийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирсний дараа “ММ” агентлагийн захирал, ерөнхий редактороор ажиллаж байгаа бөгөөд Монголын нэр хүнд бүхий хамгийн олон үзгэчидтэй мэдээллийн хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах, боловсон хүчнүүдийг сургаж дадлагжуулах, тэнцвэртэй мэдээлэл, мэдээллийн эх сурвалжийн олон талт байдлыг хангах тал дээр идэвхи санаачлагатай ажиллаж байна. Зөвхөн оройны 18, 20, 23 цагийн мэдээгээр хязгаарлагддаг байсан мэдээний цагийг 2005 оноос 2 цаг тутам болгосон нь үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа юм. Мэдээний шуурхай байдлыг хангах үүднээс бичлэг, эвлүүлэгээс аль болох татгалзан шууд хэлбэрт оруулах, онцлох үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулах, техникийн ололтыг ашиглан эх орны боломжит бүс нутгаас болон хилийн чанадаас мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг болсон зэрэг нь зөвхөн “ММ” агентлагийн ололт төдийгүй арилжааны олон телевизүүдэд жишиг, үлгэр дууриалал болж байна.
Ц.Мөнхтөр нь шинэ залуу сэтгүүлчид, уран бүтээлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд өөрийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцдаг, хүнтэй ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас чадвартай, шинийг байнга эрэлхийлдэг, бүтээлч санаачлагатай , манай телевизийн нүүр царай болж олон нийтэд танигдсан уран бүтээлч билээ.
Түүний авьяас чадварыг үнэлж Радио, телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,” Алтангадас одон”-гоор тус тус шагнасан бөгөөд соёл урлагийн байгууллага, олон нийтийн байгууллагын томоохон шагналуудыг хүртэж ирсэн.
Сэтгүүлч, яруу найрагч Бэсүд овогт Лханаагийн Мөнхтөр 1957 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Нийгмийн гарал малчин, яс үндэс халх. Л.Мөнхтөр нь МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Хэл бичгийн ухааны доктор. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бүрэн бус дунд сургууль, Архангай аймаг дахь багшийн сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн дээд курс, УБИС-ийг монгол хэлний багш утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
1978 оноос Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн. 1979-1982 онд Ардын цэргийн алба хаасан. 1982-1984 онд Улаанбаатар хотын 60 дугаар дунд сургуульд түүхийн багш, 1984-1987 онд Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1987-1992 онд УБИС-д оюутан, 1992-1999 онд Монголын радиод сурвалжлагч, ахлах редактор, 1999-2000 онд БНХАУ-д Олон улсын радиод мэргэжилтэн, 2000 оноос одоо хүртэл Нийгмийн нэвтрүүлгийн албанд редактороор ажиллаж байна.
Л.Мөнхтөр нь “Ургацын далай”, “Газар тэнгэр”, “Төрийн алтан сан-Оюуны өмч”, “Мэдлэгийн сан”, “Нүүдэл”, “Эрчүүд ээ наашаа сууцгаа”, Өрхийн үйлдвэрлэл-радио сэтгүүл”, “Зөвхөн танд”, “Ургадаг алт”, “Мэдлэгийн сан”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг олон нэвтрүүлгээрээ сонсогч олны дотны танил нэртэй уран бүтээлч болж чадсан. “Төрийн алтан сан-Оюуны өмч” цуврал нэвтрүүлэг нь Монголын оюуны өмчийн газар, Монголын сэтгүүлчдийн холбооны хамтарсан уралдаанд тэргүүн байр эзэлж, оюуны өмчийг сурталчлах анхны патент авсан нэвтрүүлэг юм.
Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нь радиогийн сэтгүүлчийн зэрэгцээ “Адуун зүсмийн уул” /1994/, “Морин уул” /1995/, “Хийморь уул” /1999/, “Нутгийн зам” /2004/ зэрэг яруу найргийн ном, “Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга бүтэц” /2003/ судалгааны, “Хөхморьт бага толь” /2004/ танин мэдэхүйн, “Ургадаг алт” /2005/, “Ургадаг алт” /2008/, “Ургадаг алт” /2009/ нийтлэлийн цуврал, “Зөөлөн зөөлөн замбуулин” /2009/ дууны яруу найргийн, “Холын тэнгэр” /2010/ эссэ өгүүллэгийн номууд хэвлүүлсэн авьяаслаг, нөр хөдөлмөрч уран бүтээлч юм.
Л.Мөнхтөрийн эссэ, бодрол, дууль, шүлэг, сэтгүүл зүйн нийтлэлүүдээс арван зургаан бүтээл ерөнхий боловсролын дунд сургуулийн арав гаруй сурах бичигт орсон нь энэ уран бүтээлчийн бүтээлийн цар хүрээг илтгэнэ. Тэрчлэн Лханаагийн Мөнхтөрийн бүтээл Орос, Хятад, Англи хэл дээр хэвлэгджээ.
Л.Мөнхтөр нь сэтгүүлч уран бүтээлчийн зэрэгцээ сайн судлаач хүн. Тэр Монгол адууны зүс шинж заасан үгсийг тусгайлан судалж, шинжлэх ухааны олон өгүүлэл бичиж төвийн сонин сэтгүүл, шинжлэх ухааны сэтгүүл, товхимол, эмхтгэлүүдэд нийтлүүлсэн. Л.Мөнхтөрийн ажил, уран бүтээлийн амжилтыг үнэлж, “Алтангадас” одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, “Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-д олгодог хошой алтан медаль, “Ган үзэгтэн” цол тэмдэг, Радио телевиз, хэвлэл мэдээлэл, Хүнс ХАА, газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Гончигцэрэн овогтой Найдандорж нь 1956 оны 8 сарын 21 нд Улаанбаатар хотноо төрсөн. Тэрээр 1979 онд МУИС-ийг төгссөнийхөө дараа Үнэн сонинд редактороор орсноос хойш улсад тасралтгүй 33 жил ажиллаж байна. Монголын радиод 1984 оноос хойш редактороор ажилд орж, түүнээс хойш тасралтгүйгээр 29 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа манай туршлагатай шилдэг сэтгүүлчдийн нэг юм.
Г.Найдандорж нь Монголын радиод ажилласан үеэсээ эхлэн Монгол орноо гадаадад сурталчлах үйлст хувь нэмэр оруулж, Монгол орны түүх соёл, ёс заншил, соёл урлаг, спортын амжилтаас цаг тухайд нь шуурхай сурвалжлан, монголын алдартнуудын ололт амжилтын тухай хөрөг тэмдэглэл, найруулал, тайлбар, сурвалжлага, сэтгүүл зүйн бүх төрлөөр бүтээн туурвиж ирсэн билээ.
Г.Найдандорж нь 1979-1981 онд “Үнэн” сонинд редактор, 1981-1983 онд МАА-д Эвлэлийн хорооны дарга, 1983-1984 онд Хүүхдийн хүмүүжил сэтгүүлд редактор, 1984 онд МҮОНР-д редактороор орж, одоог хүртэл 30 дахь жилдээ ажиллаж байна.
Г.Найдандорж нь МҮОНР-д ажиллах хугацаандаа хүүхэд залуучуудын редакц, нийслэлийн нэвтрүүлгийн редакцид ажиллаж байгаад 1990 оноос “Монголын дуу хоолой” радиод редактор, тойм, ахлах редактороор ажиллаж байна.
Хүүхэд залуучуудын редакцид ажиллаж байхдаа ахлах ангийн сурагчдад зориулсан нэвтрүүлэг хариуцан бэлтгэж байсан бөгөөд Монголын болон дэлхийн хүүхдийн зохиолчдын бүтээлээр хийсэн радио зохиомжууд нь МҮОНР-ийн алтан фондод хадгалагдаж байна.
Мөн нийслэлийн редакцид ажиллаж байх үедээ нийслэлийн байгаль орчныг хамгаалах талаар хийсэн “Нэг голын хоёр эрэг”, “Хатан тунгалаг Туул дундарсаар”, “Нийслэл хотын ногоон бүс” зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн явуулж, энэ нэвтрүүлгийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч үр дүнд хүрсний төлөө Монголын байгаль орчны яамны шагнал хүртэж байсан.
Г.Найдандорж нь “Монголын дуу хоолой” радиогийн Монгол уламжлал, ёс заншил, байгаль орчин, спортын нэвтрүүлгийг хариуцан бэлтгэж гадаадын сонсогчдод хүргэсээр ирсэн.
Г.Найдандорж “Монголын дуу хоолой” радиод ажиллах хугацаандаа Их Монгол улс – 800 жилийн ойд зориулан 20 цуврал, эзэн Чингис хааны 840 жилийн ойд зориулан 20 цуврал, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан 12 цуврал, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд зориулж Монголын тамирчдын олимпын замналын тухай “Олимпын медальтнууд” 18 цуврал, Монголын дархан цаазат амьтдын тухай 40 цуврал, Байгаль хамгаалах Монгол уламжлалын тухай цуврал зэрэг гадаадын сонсогчдод зориулсан Монгол орныг гадаадад таниулан сурталчилсан олон цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэсэн. Түүний байгаль хамгаалах цуврал нэвтрүүлэг нь Монгол оронд тахь нутагшуулах, Монгол нутаг дахь ирвэсийн судалгааны ажилд тодорхой хувь нэмэр оруулсан.
Г.Найдандорж нь одоо “Монголын дуу хоолой” радиогийн өдөр тутмын мэдээ, дотоод үйл явдлын тойм, тайлбар зэргийг бэлтгэж орос, хятад, англи, япон хэлний редакцуудад нийлүүлэхийн зэрэгцээ “Монголын дуу хоолой” радиогийн редактор, сурвалжлагчдын материалыг хянан тохиолдуулж, нэвтрүүлэгт бэлтгэж байна.
Г.Найдандорж нь ажлын арвин туршлагатай, залуу сэтгүүлч, редактор, сурвалжлагчдад үлгэр жишээ болсон, хамт олондоо нэр хүндтэй.
Г.Найдандорж нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж 2004 онд “Алтан гадас”, 1996 онд “Радио телевизийн тэргүүний ажилтан”, 1998 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, 2002 онд “Ган үзэгтэн”, 2009 онд НИТХ-ын хүндэт жуух, 2012 онд нийслэлийн “Хүндэт тэмдэг” - ээр хөдөлмөрөө үнэлүүлсэн.
Найруулагч
Сэтгүүлч
Найруулагч
Инженер
Дашцэрэнгийн Нарантуяа 1975 онд МУИС төгсгөөд Мэдээлэл радио телевизийн улсын хороонд нэвтрүүлэгчээр орж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Телевиз радиогийн уран бүтээлч хамт олны хамтын бүтээл болсон төрөл бүрийн нэвтрүүлгийг үзэгч, сонсогч олон түмэнд хүргэх эцсийн дамжлага дээр ажиллаж байдаг нэвтрүүлэгчдийн бүтээлч үйл ажиллагаа, мэдлэг ур чадвараас тухайн чанар, үр өгөөж шалтгаалдаг тул энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлэхийн төлөө сэтгэл, идэвхи зүтгэл, санаачлага гарган ажиллаж байна.
Энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа дээрх хугацаанд өөрийн улс орны болон дэлхийн улс орны гадаад дотоод улс төрийн амьдрал, нийгэм эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, урлаг спорт болон бусад салбарт гарч байгаа түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын шууд трансляци, цаг үеийн тусгай хөтөлбөр, улс мэдээлэл, мэдээ, нийтлэл, тэмдэглэл, сурвалжлага, хөрөг найруулал, уран сайхны, баримтат, шинжлэх ухааны хялбаршуулсан кино, хүүхэлдэйн киноны дуу оруулалт, синхрон орчуулга зэрэг төрөл бүрийн жанрын нэвтрүүлгүүдийг уншиж хөтөлсөн.
2001- 2004 онд ОХУ-ын Москвагийн радиод мэргэжилтэн нэвтрүүлэгчээр ажилласан. Мөн Оросын болон бусад орны радио телевизийн мэргэжил нэгт нөхдийн ажлын арга туршлага, хөдөлмөр үйлсийн тухай, мөн хэл ярианы ур чадварын үндэсийн талаар холбогдох 60 гаруй материалуудыг орчуулан, тухайн үеийн мэргэжлийн сонин, сэтгүүлд нийтлэн бусдын хүртээл болгосон. Түүнчлэн залуу нэвтрүүлэгч, сэтгүүлч хөтлөгчдөд зориулан СГЗ Хишгээтэй хамтран “Микрофонтой харьцахад” гарын авлагыг бэлтгэн гаргасан.
Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан “Миний ард түмэн” цуврал, “Мэгжид Жанрайсэг” шүтээнийг залах ёслол, мөн “Очирваань” бурханыг залах ёслолын ажиллагааны шууд нэвтрүүлэг, улс хувьсгалын 80, 84 жил, тулгар төр байгууллагдсаны 800 жилийн ойд зориулсан “Баярын мишээл”, “Монгол хийморь”, Монгол улсад гадаадын элчин сайдын яамдуудтай хамтран бэлтгэсэн улс төр, танин мэдэхүйн “Татах хүч” цуврал нэвтрүүлэг, Зөвлөлт Монголын сансарын хамтарсан нислэгийн түүхэн үйл явдлыг Москвагийн Останкиногоос сурталчилан нэвтрүүлэх үйл ажиллагаа гэх мэт олон төрөл жанрын нэвтрүүлгүүдийг үзэгч түмэндээ хүргэсэн.
Ажилласан хугацаандаа 1985 онд VII таван жилийн гавшгайч, 1992 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1995 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух”, 1997 онд “Алтан гадас” одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2002 онд “Оросын дуу хоолой” радиогийн “Хүндэт жуух”, 2007 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнагдсан.
Батсуурийн Нарантуяа нь 1951 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Улаанбаатар хотын арван жилийн 33-р сургуулийг 1968 онд төгсөөд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Суруулийг сэтгүүлч мэргэжлээр 1974 онд төгсчээ.
Монголын Радиогийн гадаад нэвтрүүлгийн албанд 1974 оноос сурвалжлагч редактор, ерөнхий редактораар ажиллаж байна.
Б.Нарантуяа нь 1985-2009 онд дотоод болон гадаад нэвтрүүлгийн алтан сан хөмрөгт бие даасан 100 шахам нэвтрүүлэг бичиж оруулснаас өнөөдөр ч давтан нэвтрүүлж байна. Мөн Радио Телевизийн Дээд Сургуулийн сургалтын хөтөлбөрт радиогийн бичлэгийн жишээ болж байна.
Б.Нарантуяа нь ажилд хариуцлагатай, маш санаачлагатай ханддаг учир Гадаад нэвтгүүлгийн хамт олон Монголын Радиод олон шинэ ажлын эхлэлийг тавьсан. Тухайлбал 1995 оноос эхлэн гадаадын сонсогчдын дунд “Монгол орныг хэн сайн мэдэх вэ” уралдааныг 5 жил дараалан явуулж 30 гаруй орны 1600 орчим сонсогч оролцсон бөгөөд уралдаанд түрүүлсэн 4 хүнийг ивээн тэтгэгч байгууллагын зардлаар монголд урьж улс орноо сурталчилсан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ” уралдааныг гадаадын сонсогчдын дунд зарлаж, Монголын түүхийн сэдвээр 30 цуврал нэвтрүүлэг бэлтгэн явуулсан нь улс орноо дэлхий нийтэд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
2008 онд, интернет радио байгуулах зорилгоор тоон студийн төсөл боловсруулсныг нь Монголын Соёлын Гадаад Харилцаа, Сурталчилгааг Зохицуулах Үндэсний зөвлөл дэмжиж зохих хөрөнгө оруулалт олгосноор Монголын Үндэсний Радиод нэг шинэ тоон студи нэмэгдлээ. Үүний дүнд англи, орос, хятад, монгол, япон хэлээр “Монголын Дуу Хоолой” радиогийн нэвтрүүлэг интернетээр дэлхий нийтэд түгж байна.
Монголын Үндэсний Радиогийн Гадаад нэвтрүүлгийн хамт олон МҮОНРТ-ийн шилдэг хамт олноор гурван удаа шалгарсан нь Б.Нарантуяагийн зохион байгуулах чадвартай холбоотой юм. Б.Нарантуяа нь өөрөө сурвалжлан бичиж үлгэрлэн ажилладаг учраас Гадаад нэвтрүүлгийн хамт олны ажил тогтмол сайн, нэвтрүүлгүүд нь утга агуулага, ур хийцийн хувьд өндөр түвшинд үнэлэгддэг. Үүний нотолгоо нь гэвэл Б.Нарантуяа өөрийн бичсэн танин мэдэхүйн цуврал нэвтрүүлгээрээ олны шилдэг бүтээлийн “Гоо марал шагнал” хүртэж байсан бөгөөд Ази Номхон Далайн Орнуудын Радио нэвтрүүлгийн Холбооноос зарласан уралдаанд гадаад нэвтрүүлгээс Япон хэлний нэвтрүүлэг тэргүүн шагналыг нэг удаа 2, 3 –р байрны шагналыг болон тусгай байрны шагналыг удаа дараа хүртэж байсан юм.
Монголын Үндэсний радиод олон жил идэвх зүтгэл, үр бүтээлийг нь үнэлж VII, VIII таван жилийн гавшгайч, 1986 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1991 Ган үзэгтэн, 1995 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, 1996 онд Оны шилдэг бүтээлийн “Гоо Марал”, 2000 онд “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан.
Сэтгүүлч
Найруулагч
Базаржавын Нацагдорж нь 1953 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг дүүргэж багш мэргэжил эзэмшсэн.
Б.Нацагдорж нь Хүүхдийн нэвтрүүлгийн албыг олон жил удирдан ажилласны үр дүнд тус хамт олон байгууллагын хөдөлмөрийн аваргаар гурван удаа шалгарч, НҮБ-ын хүүхдийн байгууллагын хүндэт өргөмжлөлийг хүртэж байсан юм.
Б.Нацагдорж хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан бага насныханд “Үлгэрийн бороо”, “Цэцгэн эрх”, “Тоглоомын тойрог”, дунд насныханд “Чиг-чаг”, “Оюундалай”, ахлах насныханд зориулж “Харц” нэвтрүүлгээс гадна хүүхдийн нийгмийн асуудал хөндсөн “Ирээдүй үеийнхний өмнө хүлээх хариуцлага” цуврал нэвтрүүлгийг “Хүүхэд-эрдэнэ” нэртэйгээр хийж байлаа. Тухайлбал: “Хайр үгүйлсэн хүүхдүүд”, “Сэвтсэн эрх”, “Үүрнээсээ хулжсан дэгдээхэй” зэрэг дугааруудаараа ирээдүй үеийнхний өмнө томчууд тун их хариуцлага хүлээх учиртайг байнга анхааруулсаар байсан. Түүний бэлтгэсэн “Айлын өнгө” нэвтрүүлэг нь ЮНИСЕФ-ээс зарласан “Гэр бүл-хүүхэд” сэдэвт уралдаанд 1-р байр эзэлж байсан юм.
Б.Нацагдорж нь хүүхдийн нийгмийн зүтгэлтнээс гадна хүүхдийн шилдэг уран бүтээлч, зохиолч юм. Тэрээр амьдрал уран бүтээлийнхээ 30 гаруй жилийг хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, үлгэр, туужийн 10 гаруй ном, хүүхдийн утга зохиолын “Цэцэн хүү сэтгүүл”, телевизийн богино хэмжээний уран сайхны 6 кино, хүүхэлдэйн 6 кино, англид төвтэй дэлхийн хүүхэлдэйн киноны холбооны захиалгаар “Хургачин Төмөр” кино, болон хүүхдийн бүрэн хэмжээний дуурийг цомнол зохиол бичиж бүтээсэн юм.
Б.Нацагдоржийн бичсэн “Өнчин ишигний дууль” теле кино нь 2001 онд Москва хотод болсон Олон улсын кино наадмаас “Гран При” шагнал, 2008 онд /“Аавын цээжит” Чулуут/ өгүүллэгийн ном нь шилдэг бүтээлийн “Алтан –Өд” шагнал тус тус хүртсэн юм. Тэрээр хүүхдийн дунд дуулагддаг олон сайхан дуу шүлэгтэй уран бүтээлч юм.
Б.Нацагдорж нь уран бүтээлийн ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээл хийж, телевизийн нэвтрүүлгийн хэлний асуудлыг дагнан судалж эрдэм шинжилгээний 20 бүтээл бичиж туурвисан ба 2008 онд “Телевизийн мэдээллийн нэвтрүүлгийн хэл нийгэмд, нөлөөлөх нь” сэдвээр хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Сэтгүүлч Б.Нацагдоржийн хариуцан бэлтгэдэг “Үндэсний хэл, бичиг, соёл” болон эх хэлний уралдаант, танин мэдэхүйн “Тунгаамал” нэвтрүүлгүүд нь үзэгчдээс байнга талархал хүлээж байдаг.
Б.Нацагдорж нь телевизийн эрин зууны мэдээллийн гол хэрэгсэл болох үндэсний хэл, яриа, аман бичгийн хэл, соёлыг эрхэмлэн дээдэлж, зөв хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, тодорхой үр дүнтэй ажилласныг нь өндрөөр үнэлж 1994 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1997 онд Радио телевизийн Тэргүүний ажилтан, 1999 онд Ган үзэгтэн, Ардын хувьсгалын ойн медаль 60,70,80 жилийн ойн медаль, 2000 онд Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтан, 2004 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.
Ахмад ажилтан
Дууны найруулагч
Сэтгүүлч, яруу найрагч
Зураглаач
Найруулагч
Гаваагийн Отгон нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968-1978 онд 10-н жилийн 20-р сургууль, 1978-1980 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1981 оноос Монголын радиод дагалдан нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхэлсэн.
Г.Отгон нь ажилдаа хариуцлагатай, энэ хугацаанд дагалдан нэвтрүүлэгчээс мэргэжлийн нэвтрүүлэгч болтлоо өсч чадсан, мэдээ мэдээлэл, уран сайхан, хөрөг найруулал, нийтлэл, зохиомж, эвлүүлгээс эхлээд радиогийн бүхий л төрөл жанрын нэвтрүүлгийг чадамгай уншиж, хөтөлдөг бөгөөд арван нэвтрүүлгийн нэвтрүүлэгчээр ажиллаж ирсний дийлэнхи олонхи нь нэгдүгээр зэргийн үнэлгээ авч, мөнхүү нилээд нь радиогийн алтан сан хөмрөгт хадгалаастай байна.
Ардын хувьсгалын ойн баяр наадмаас эхлээд үндэсний их баярын нээлт хаалтын ёслолын ажиллагааг орон даяар шууд дамжуулан нэвтрүүлсэн байна. Түүнчлэн гадаад улс гүрний төрийн тэргүүн, өндөр дээд албаны хүмүүсийн албан ёсны айлчлалын хүндэтгэлийн шууд нэвтрүүлэгт нэвтрүүлэгчээр дагнан ажилласан нь түүний ур чадвар, ажлын хариуцлага, бүтээлч чанарыг үнэлсэн хэмжүүр юм.
Г.Отгон нь мэргэжлийн чадварлаг уран бүтээлчээс гадна залуу шинэ үеийг дагалдуулан сургаж, төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ирсэн юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Радио телевизийн тэргүүний ажилтан, 2005 онд Алтан гадас одон, 2007 онд Соёлын тэргүүний ажилтан, 2009 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2010 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Зураглаач
Дамбажамцын Оюунгэрэл нь 1957 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 1964-1974 онд Архангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1974-1978 онд МУИС-ийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1989 онд ОХУ-ын Новосибирскийн хоршооллын худалдааны дээд сургуульд эдийн засагч чиглэлээр, 1993 онд СЭЗ-ийн коллежид, 1996 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд тус тус нягтлан бодогчийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курсэд амжилттай суралцаж дүүргэсэн.
Д.Оюунгэрэл нь 1978-1980 онд Улаанбаатар хотын худалдааны 9-р конторт тоо бүртгэгч, 1981-1987 онд хотын худалдааны 3-р контор АҮБХН-д эдийн засагч, 1988-1990 онд АҮБХН-ийн дэлгүүрүүдийн нэгдсэн захиргааны дарга, 1991-1992 онд нийслэлийн худалдаа нийтийн хоолны ерөнхий компанид нягтлан бодогч, 1993-1996 онд Улаанбаатар импекс компанид нягтлан бодогч, 1997 оноос МҮРадиод нягтлан бодогч, 2006 онд МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” агентлагийн ахлах нягтлан бодогч, 2007 оноос одоог хүртэл МҮОНРТ-ийн авлага, борлуулалт хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байна.
Д.Оюунгэрэл нь үндсэн хөрөнгө, шатахуун, сэлбэг, аж ахуйн материал, жолооч нарын тооцоо хариуцсан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа эд хөрөнгийн бүртгэл тооцоог нягт нямбай зохих хууль тогтоомжийн дагуу хийж тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулан материалын дансуудад хөтлөдөг журналыг шинэ бүртгэлээр хөтөлж, улирал, жилийн эцсийн тайлан балансын холбогдох хавсралтыг НББОУС-ын дагуу хугацаанд нь үнэн зөв чанартай гаргаж байсан.
Д.Оюунгэрэл нь авлага борлуулалт хариуцсан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа төлбөрт үйлчилгээний орлого, түрээсийн орлогыг орлого үүссэн цаг тухайд нь бүртгэж харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөж, харилцагч нартай байгуулсан төлбөрт үйлчилгээний болон түрээсийн гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавьж, ОБХ-ээс ирүүлсэн мэдээнд суурилан хураамжийн орлогыг борлуулалтын журналд бүтээгдэхүүн үйлчилгээний төрлөөр нягтлан бодох бүртгэлийн журналын бичилт хийж, борлуулалт болон бусад тооцооноос үүссэн авлагыг цаг тухайд нь нябо бүртгэлд тусгаж, дээрх дансуудтай холбоотой тайлан мэдээллүүдийг боловсруулж удирдлага болон хэрэглэгчдийг шуурхай үнэн зөв мэдээллээр тасралтгүй хангаж ажилласан. Мөн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх талаар голчл
он анхаарч зардлын хувиарлалтыг боловсронгуй болгох, байгууллага, хүмүүсийн өр авлагыг түргэн хугацаанд барагдуулах чиглэлд идэвх санаачлагатай ажиллаж байна. Энэ хугацаанд Төрийн хянан шалгах хороо, Сангийн яам, Санхүүгийн улсын хяналт шалгалтын газраас ирсэн удаа дараагийн төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтуудад ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн.
Энэ хугацаанд Д.Оюунгэрэлийн хөдөлмөрийг үнэлж Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Сангийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, МҮОНРТ-ийн “Хүндэт жуух”, МҮОНРТ-ийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан.
Сэтгүүлч
Батбаярын Оюунцэцэг 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1978 онд ЗХУ-ын Киев хотын Холбооны Политехникум, 1978-1983 онд Новосибирскийн Цахилгаан Холбооны Дээд Сургуулийг радио холбоо, өргөн нэвтрүүлгийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Б.Оюунцэцэг нь ажлынхаа гарааг эфирийн студийн ээлжийн ахлагчаас эхлэн бичлэгийн бригадын дарга, дүрсийн хэмжилтийн инженер, нэвтрүүлгийн зөвлөлийн ахлах инженер, МҮОНТ-ийн хэмжилт, хяналт, засвар лабораторийн ахлах инженер одоо МҮОНТ-ийн Бичлэг засварын албаны ахлах инженерээр ажиллаж байна.
Б.Оюунцэцэг нь Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн эфирийн студи, АПБ-1, бичлэгийн студи АСБ, АПБ-2, шугаман болон шугаман бус эвлүүлгийн төхөөрөмжүүд, явуулын станц, тоон радио релей, телевизийн дамжуулах УКВ станцийн тоног төхөөрөмжийн дүрсийн чанарын стандарт үзүүлэлтийг хангахын тулд дамжлага болгон дээр нарийн тохиргоо хэмжилтүүдийг тогтмол хийж, эфирийн болон бичлэгийн студийн дунд болон их засварын ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг манай шилдэг тэргүүний инженер юм.
2009 онд МҮОНТ-ийн бичлэгийн студийг шинэчлэхэд студийн тоног төхөөрөмжүүдийг хариуцан хүлээн авч дүрсийн трактын хэмжилт тохиргоог хийж гүйцэтгсэн. 2011 онд МҮОНТ-ийн үндэсний цөөнхөд зориулсан MN-2-р сувгийг нээх ажилд оролцож техник технологийн зураг төслийг гарган, шаардагдах тоног төхөөрөмжүүдийн захиалга, угсралтын монтажийн ажлыг удирдан зохион байгуулж ашиглалтанд оруулсан юм.
Б.Оюунцэцэг нь Монгол Улсад мөрдөгдөх “Телевизийн студийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт”, “Телевизийн судид тавигдах үндсэн шаардлага” зэрэг стандартуудыг боловсруулан батлуулснаар одоо бүх телевизүүдэд мөрдөгдөж байна. Мөн бусад телевизүүдийн студийн тоног төхөөрөмжүүдэд хэмжилт тохиргоог хийж өгөх, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх зэргээр мэргэжлийн туслалцаа байнга үзүүлж байдгаараа тэдгээрийн хүндэтгэлийг хүлээсэн инженер юм. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос арилжааны телевизүүдэд хийсэн шалгалтын ажлын хэсэгт орж ажиллан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдэд стандарт хэмжилтийг хийж, дүгнэлт гарган хэмтран ажилласан юм.
Б.Оюунцэцэг нь хамт олныхоо дунд нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай, радио телевизийн техник технологийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх талаар олон жилийн шаргуу хөдөлмөрийн ачаар техник технологийн нарийн шийдлийг амжилттай шийдвэрлэж ирсэн чадвартай инженер юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1999 онд Радио телевизийн “Тэргүүний ажилтан”, 2007 онд Монголын харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан. Мөн 2007 онд “МҮОНТ-ийг тоон технологид шилжүүлэх төсөл” сэдвээр Монгол Улсын зөвлөх инженерийн цол гэрчилгээг авсан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч
1981 оноос хойш Монголын радиогийн англи хэлний редакцад тасралтгүй 30 гаран жил ажиллаж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн туршид англи хэлний нэвтрүүлгийн хариуцлагатай редактораар ажиллахын зэрэгцээ өөрөө нэвтрүүлгээ бэлтгэн, эфирт уншиж, дэлхийн олон орны сонсогчдоос талархал хүлээж, танил болсон юм. Англи хэлийг Монгол Улсад дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан. Тухайлбал 1991 оноос англи хэлний жүжигчилсэн хичээлийг бэлтгэн нэвтрүүлсэн. Мөн "Америкийн дуу хоолой" болон Канадын радиогоос бэлтгэсэн англи хэлний хичээлүүдийг Монголчуудад зориулсан тайлбартайгаар хөтлөн явуулсан нь амжилттай болсон. Монгол Улсыг гадаад оронд сурталчилах олон ажил хийснээс дурьдвал Германы Дойче Велле радиогийн уран бүтээлчидтэй хамтран Монголын соёл уламжлал болон байгаль орчны тухай 6 цуврал нэвтрүүлэг бэлтгэн дэлхийн 90 шахам орны радиогоор нэвтрүүлсэнээс гадна 10 гаруй нэвтрүүлэг бэлтгэн дэлхий нийтэд түгээсэн.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Радио, телевизийн "Тэргүүний ажилтан", "Хөдөлмөрийн хүндэт" медаль, Соёлын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан.
Ахлах инженер
1982 оноос хойш тасралтгүй тус байгууллагад сантехникийн засварчин, машинист, механикаар ажилласан. Хуучин төв болон шинээр баригдаж байсан радио, телевизийн шинэ төвийн дулааны төвийг хотын дулаан хангамжийн системтэй холбох ажлыг зөвлөлтийн барилгын 3-р трестийн мэргэжилтэнүүдтэй хамтран гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. 1985 оноос Радио, телевизийн техникийн төвийн дулааны төвд машинистаар ажиллаж, шинэ төвийн дулааны системийн тохируулга, зүгшрүүлэлт, 1997 онд агааржуулалтын системд хийсэн схемийн өөрчлөлт, дулааны болон сантехникийн системийн монтажны өөрчлөлт, 2000 онд дулаан хангамжийн ерөнхий шугам солих, халаалтын болон хэрэгцээний усны монтажийг шинэчлэх, дулаан хангамж, сантехникийн системийн жил бүрийн урсгал болон их засварын ажлыг удирдан зохион байгуулж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Радио, телевизийн "Тэргүүний ажилтан", Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, "Хөдөлмөрийн хүндэт" медаль, "Алтан гадас" одонгоор тус тус шагнажээ.
Сэтгүүлч
Нягтлан бодогч
Найруулагч
Гаяабазарын Сарангэрэл нь 1961 оны 11-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эмэгтэй. ЗХУ-ын Новосибирск хотын Холбооны дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Магистр.
1985 оноос Холбооны яамны харьяа Радио релейний ашиглалтын газарт эдийн засагчаар ажиллаж байгаад зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1993 оноос Монгол телевизэд шилжин ирж улмаар 2006 оноос МҮОНРТ-ийн эдийн засагчаар одоог хүртэл ажиллаж байна. Улсад нийт мэргэжлээрээ 29 дэх жилдээ ажиллаж байна.
Г.Сарангэрэл нь 1995 онд инженер техникчидтэй хамтран Олон нийтийн телевизэд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн нэг цагийн ашиглалтын зардлыг тооцож, янз бүрийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын үнэлгээг гаргаж тушаалаар мөрдүүлсэн. 2000 онд Олон нийтийн телевиз нь зардлын ачааллаа даахгүй болсонтой холбоотойгоор уран бүтээлчдээс санал асуулга явуулж, бие даасан чөлөөт уран бүтээлийн студи байгуулах гэрээний төсөл, студиудтай ажиллах журмыг боловсруулж батлуулсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн. 2009 онд уран бүтээлчдийн цалинг хийснээр олгох журам, цалингийн нэгжийн үнэлгээ, тарифын тооцоог гаргаж батлуулан мөрдүүлсэн.
Тэрээр санхүү болон бүртгэлийн холимог шинжилгээг хийж, нэгтгэн дүгнэж, нийт байгууллагын болон албаны гүйцэтгэл, нөхцөл байдлын талаар дээд удирдлагад мэдээлэх, Олон нийтийн телевизийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг нь хянах, сайжруулах , дээд удирдлага болон бусад салбарын оролцоотойгоор байгууллагын богино, дунд болон урт хугацааны төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх үндсэн үүргээ хангалттай санй гүйцэтгэж ирсэн.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2004 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, 2007 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цолоор тус тус шагнасан.
Зураглаач
G
Зохиолч, сэтгүүлч
Сэтгүүлч
Гаалангийн Сонсголон нь 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1970 онд 20-р дунд сургууль, 1976 онд Холбооны сургалтын төв, 1985 онд Новосибирскийн цахилгаан холбооны дээд сургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр төгссөн.
Анх 1976 онд Монголын үндэсний телевизийн анхны өнгөт дүрс цацагдахад камерийн техникчээр ажилд орж одоог хүртэл 39 жил тасралтгүй ажилласаар ирсэн. Энэ хугацаандаа радио сонсогч нийт ард түмэндээ төр засаг, соёл урлаг, спорт тэмцээн, баяр наадмын ажиллагааг цаг тухай бүрт нь болж байгаа газар дээрээс нь шууд радио өргөн нэвтрүүлгээр дамжуулах зорилгоор Спортын төв ордон, Соёлын төв өргөө, Засгийн газрын ордон, УИХ-ын танхим, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг газруудад шууд нэвтрүүлгийн өрөөний төхөөрөмжийн монтаж тохиргоог хийсэн. Энэ үйл ажиллагаа нь амжилттай болж өөрийн биеэр Улс Хувьсгалын баяр наадмын үйл ажиллагааг тасралтгүй 21 жил газар дээрээс нь шууд дамжуулан сонсогч олондоо хүргэсэн.
Улаанбаатар хотод анх удаа хэт богино долгионы FM радио станц, “Хөх тэнгэр” 100,9 мГц-ийн радио станцын монтаж тохиргоог хийж, Улаанбаатар хот орчим мөн богино долгионы станцаар 4850 кГц-ийн үелзлээр хөдөө орон нутагт Монголын радиогийн II программыг хүлээн авах бололцоотой болгосон нь сонсогчдоос өндөр үнэлгээ авсан ажил болсон.
Говийн бүсийн эмэгтэйчүүдийн боловсролд зориулсан “Алсын зайн” радио сургалт ЮНЕСКО-гийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцож Улаанбаатар дахь радио студийн монтаж тохиргоог хийж ашиглалтанд оруулсан. Хөдөлмөр зохион байгуулалт, ажлын ачаалал, цагийн нягтралын уялдаа холбоог сайжруулж ажилласнаар 20 гаруй хүний орон тоог хэмнэж одоо нийт 30 инженер техникчтэй ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хөдөө орон нутгийн Өмнөговь, Дорнод, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг дахь радио студид засвар хэмжилт тохиргоог удаа дараа хийж ирсэн.
Японы мэргэжил нэгт нөхдүүдийн хамт “Монголын нэг өдөр” 10 цагийн шууд нэвтрүүлгийг Улаанбаатараас Токио руу хийсэн нь Японы радио сонсогчдоос өндөр үнэлгээ авсан. Тэрээр шинэ залуу 10 гаруй инженер техникчдийг дагалдуулан сургаж шавь нартайгаа хамтран ажиллаж байна.
Одоо техникийн албанд ахлах инженерийн алба хашиж радиогийн гол цэг болох техникийн үйл ажиллагаанд хяналт тавьж ямар нэгэн доголдол саатал гаргалгүй ажиллаж байна.
Г.Сонсголон нь 1990 онд наймдугаар таван жилийн гавшгайч, 1994 онд Монголын радио телевизийн “Тэргүүний ажилтан”, 1998 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, 2011 онд Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” 2012 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.
Цэрэндоржийн Сосорбурам нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1966 онд төрсөн. 1984 онд ЕБС-ийг, 1989 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетийг хэл уран зохиолын багш, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. Хэл зүйн магистр.
Ц.Сосорбурам 1989 онд Монголын радио /тэр үеийн нэрээр МРТУХ/-д сурвалжлагч редактороор орж, 1991 он хүртэл Мэдээллийн ерөнхий редакцид, 1992-1997 онд Улс төрийн редакцид, 1998-2004 онд Гэгээрэл сургалтын редакцид, 2005-2008 онд Нэвтрүүлгийн хэлтэст програмын редактороор, 2008-2012 онд Утга зохиолын нарийн бичгийн даргаар, 2012 оноос эхлэн 2-р сувгийн Ерөнхий редактороор ажиллаж байна.
Тэрбээр босго өндөртэй энэ байгууллагын хаалгыг татсан тэр цагаас өөрийн гэсэн чамбай бичлэгтэй, өвөрмөц нандин мэдрэмжтэй, ажилдаа нэгэн сэтгэлээр хандах ноён нуруутай болох нь танигдсан уран бүтээлч. Мэдээллийн ерөнхий редакцид ажиллахдаа “Эрин цаг үйл явдал”, “Бямба гарагийн лавлах” нэвтрүүлэгт цаг үеийн мэдээллийн гол жанр болох амьд сурвалжлага, ярилцлагыг чадварлаг тусгаж, радиогийн анхны шууд нэвтрүүлгүүдийн нэг “Хөгжим мэдээллийн цаг”-ийг багийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэн өөрөө хөтөлдөг байсан нь дан сэтгүүлч редакторын биш хөтлөгчийн авьяас чадвараа нээх гараа болсон гэж хэлж болно. “Бэр цэцэг
” радио сэтгүүлийг санаачлан нээж, охид бүсгүйчүүдийн аж төрөх ухаан, боловсрол, сэтгэл зүй зэрэг олон талт асуудлыг цуврал дугааруудаар хөндсөн нь залуу гэр бүл, эмэгтэйчүүдэд амьдрах ухааны нэгэн сургууль болж байсныг энэ нэвтрүүлгийн нэр дээр ирсэн олон арван захидал, хот хөдөөгийн сонсогчдын санал бодол үүнийг нотолдог. Халх голын 60 жилийн ойгоор “Нэгэн жарны тэртээ” цуврал нэвтрүүлгийг санаачлан бие даан бэлтгэснээр өнөө мөнх бусыг үзсэн ахмад дайчдын амьд халуун дуртгал, дуу хоолой, дайны хүнд бэрх цагийн бодит түүхийг дархлан авч үлдэх цараатай ажил болж, одоо Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна.
Ц.Сосорбурам улс төрийн редакцид ажиллахдаа радиогийн брэнд болсон “Найм, арван нэг”, хууль зүйн “Соёмбо” хөтөлбөрийг анхлан нээж эрхлэн бэлтгэгчдийн нэг. Аль ч сэдэв агуулгаар хөрвөн бичих, удирдан зохион байгуулах чадвартай нь радиогийн мэдээлэл, улс төр, хүүхэд залуучууд, програмын албанд, мөн Утга зохиолын нарийн бичгийн даргаар ажилласан он жилүүдээс нь харагддаг. Ёс суртахууны асуудал хөндсөн “Дэнс” нэвтрүүлгийг 3 жилийн турш эрхлэхдээ хүн чанар, нийгмийн бурангуй явдлыг баримт түшин сэтгэл сэрхийм бичвэр өгүүлэмжээр илэрхийлж, “Гэрээслэлийн гэгээн нэр төр”, “Амиа егүүтгэх нь асуудлыг шийдэх гарц биш” зэрэг эргэцүүлэл нь шилдэг нэвтрүүлгээр шалгарч байлаа.
Ц.Сосорбурамыг уран бүтээлээрээ өөрийн оронд төдийгүй олон улсын тавцанд Монголын радиогийн нэрийг гарган, сэтгүүлчийн хөдөлмөрт удаа дараагийн гаргуун амжилт гаргасныг үнэлж 2000 онд Радио Телевизийн тэргүүний ажилтан, 2004 онд Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн”, 2009 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, МСНЭ “2009 оны шилдэг сэтгүүлч”, 2012 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.
Ахмад ажилтан
Сэтгүүлч
Ламжавын Сүрэнхорлоо нь 1959 онд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн. 1982 онд Монгол Улсын Их Сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. 1982-1984 онд Говь-Алтай аймаг дахь Радио релейны дамжуулах станцад инженер, 1984-1986 онд Хонхор дахь Дамжуулах станцад ээлжийн ахлах инженер, 1986 оноос Монгол телевизийн /хуучин нэрээр/ Техникийн төвд дүрс бичлэгийн ээлжийн ахлах инженер, 1989 оноос дууны инженерээр одоог хүртэл тасралтгүй 33 жил үр бүтээлтэй ажиллаж байна.
Л.Сүрэнхорлоо нь 1982-1984 онд дамжуулах станцын техникийн аюулгүй ажиллагааг жигд хангаж, саатал гологдолгүй ажиллаж, техникийн урсгал болон төлөвлөгөөт засваруудыг чанарын өндөр түвшинд хийж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажлуудад оролцон, удирдаж байв. 1989 онд телевизийн дууны студийг шинээр байгуулан, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан нь дэлгэцийн болон телевизийн кино, теле жүжгийн дуу оруулалтыг хөгжлийн шинэ шатанд гаргах, орчуулгын киног үзэгчдэд хүргэх эхлэлийг тавьсан юм. Л.Сүрэнхорлоо мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласнаар дэлхийн кино урлагийн сор болсон шилдэг олон арван бүтээлийг үзэгч олонд хүргэсэн чадварлаг, туршлагатай инженер юм. Тэрээр “Титаник”, ”Мөнхийн хайр сэтгэл”, “Гладиатор”, “Шаушенкоос оргосон нь”, “Мэргэн бууч”, ”Хурга майлахаа болино”,”Загалмайлсан эцэг”, “Дайн ба энх”, “Сүүлчийн Могикан”,”Ногоон бүс”, “”Харри Поттер” зэрэг 6000 гаруй уран сайхны болон хүүхдийн кино, “Халтар царайт”, “Ошин”, “Хаврын арван долоон учрал”, “Сузуран”, “Хаврын арван долоон учрал”,”Өргөст модны шувуу”, “Сэргэлэн охин Янсүнь” гэм мэт 70 гаруй телевизийн олон ангит кинонд дууны инженер, дууны найруулагчаар ажилласан. Үүний зэрэгцээ танин мэдэхүйн, уран бүтээлийн албадын захиалгаар “Бид эх дэлхийдээ хайртай”, “Сонирхсон бүхнээ асуу”, “NHK сансарын тоон шинжлэх ухаан”, “Шинжлэх ухаан”, “Шинжлэх ухааны гайхамшиг”, “Гэгээрэлд хүрэх зам” зэрэг олон арван цуврал бүтээлийг үзэгчдийнхээ оюуны мэлмийд хүргэсэн юм.
Л.Сүрэнхорлоо Монголын кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн зохих хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Тухайлбал “Чингисийн эр хоёр загал”, “Аргусан хуурчийн домог”, “Би эндээс явахгүй”, “Удирдагч”, “Улаан зурвас”, “Монголжингоо”, “Их галын урсгал”, “Цагаан сүүний домог”, “Бэр цэцэг”, “Монгол улсын Ардын жүжигчин Пүрэвдорж” зэрэг 20 гаруй дэлгэцийн болон телевизийн уран сайхны, баримтат кинонд уран бүтээлчидтэй хамтран ажилласан.
МҮОНТ-ийн дуу бичлэгийн студи нь анх UMATIC аппарат 7630 РКС-112 гэсэн 8 оролт 4 гаралтай суурин пульт болон дагалдах техникийн хэрэгсэлтэй эхэлснээс хойш 3 удаа техникийн бүрэн шинэчлэл хийгдсэн бөгөөд эдгээр шинэчлэл засварын ажлуудыг Л.Сүрэнхорлоо нь мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн шилдэг инженер юм. Өдөр тутмын болон фондны кино, нэвтрүүлгийн дууны бичлэгт техник хэрэгслэлийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, урсгал засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг хариуцлагатай, тэргүүний ажилтан юм.
Л.Сүрэнхорлоогийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн 1999 онд Радио телевизийн хүндэт жуух, 2002 онд Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2007 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд Монгол улсын Алтангадас одонгоор шагнагдсан байна.
Цэндийн Сүхбаатар нь 1951 онд төрсөн. 10 жилийн дунд сургууль, Москва хотын их сургууль, Эрхүүгийн их сургуулиудыг тус тус төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй.
Ц.Сүхбаатар нь 1972 оноос эхлэн Монголын зурагт радиод кабельмейстр, Телекино үйлдвэрт ассистент найруулагчаар ажиллаж байгаад ЗХУ-д /хуучнаар/ сургууль төгсөж ирээд 1998 оноос Монгол телевизэд сурвалжлагч редактор, хариуцлагатай редактор, ахлах редактор ерөнхий редактор, “Марал” нэгдлийн эрхлэгч, 1994 оноос ТВМ агентлагийн захирал, Монгол телевизийн программын захиргааны дарга, "Тулга” студийн захирал, "Тусгал" студид редактор, 2000 оноос "ММ" агентлагт хариуцлагатай редактор, захирлын үүрэг гүйцэтгэгч 2006 оноос Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Хурд" агентлагийн захирал, II сувгийн Ерөнхий редактороор тус тус ажиллаж байгаа бөгөөд телевиз, радиогийн ажлын туршлагатай зохион байгуулагч, хариуцлагатай, авьяаслаг сэтгүүлч юм.
Ц.Сүхбаатарын сэтгүүл зүйн хөгжилд биечлэн оруулсан хувь нэмэр ч үнэтэй юм. Улс төр нийгэм, эдийн засаг, боловсрол, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр "Хүн нийгэм", "Теле тоншуул", "Өнөөгийн хөдөө", "Залуустай ярилцах цаг", "Бат орших найрамдал", "Манай зөвөлгөө", "Хариуцлага", "1:9", "Их барилга тэргүүн фронт "Далайд дусал...", "Хууль зүй", "Бид", "Шинэ санаачлага тэргүүн туршлага", "Ургацын далай", "Шинжлэх ухаан амьдрал" зэрэг олон цуврал нэвтрүүлэг, "Үндэсний үйлдвэрлэл мөхлийн ирмэгт" цуврал, "Хишиг өдөр", Тусгай хөтөлбөр, Оргил цаг хөтөлбөр зэрэг олон нэвтрүүлгээрээ Монголын сэтгүүл зүй, хараат бус хэвлэл мэдээллийг төлөвшүүлэн, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон юм. Мөн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч, мэдээ сурвалжлага, тэмдэглэл тойм бичиж олон дугаар бэлтгэсэн.
Ц.Сүхбаатар 2006 онд МҮОНР-гийн Хурд мэдээллийн агентлагийн захирлаар томилогдон, сонсогчдын мэдээлэл хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх, мэдээллийг шуурхай бодитоор газар дээрээс нь хүргэх талаар зохион байгуулалтын оновчтой аргачлалыг бий болгосон юм.
МҮОНР, Шведийн олон улсын хөгжлийн агентлаг /8ГОА/, Шведийн радиотой хамтарсан төслийн хүрээнд Хурд агентлагийн мэдээллийн хөтөлбөрийг агуулга, хэлбэрийн хувьд шинэчлэн өндөр хөгжилтэй орны олон нийтэд үйлчилдэг радиогийн жишигт хүргэлээ.
Ц.Сүхбаатар нь "ММ", "Хурд" агентлагийн сурвалжлагч, редактор бүрийг ажил үүргийн тодорхой хуваарь, ажлын чиглэлтэй болгож, улмаар тус бүрт нь улс төр, нийгэм, эдийн засгийн талаар өөрийн мэдээллийн сантай болгосон нь мэдээллийн эх сурвалжийг олох, баяжуулах, улмаар чанартай мэдээ сурвалжлага бэлтгэхэд дөхөмтэй арга хэмжээ болсон юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 1997 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 70, 80,90 жилийн ойн медаль, 1997 онд Ган үзэгтэн, Монгол улс байгууллагдсны 800 жилийн ойн тэмдэг, 2002 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.
х
Балгарын Сүхбаатар 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Улаанбаатар хотод Политехникийн Дээд Сургуулийг радио электроникийн инженер мэргэжлээр төгссөн. 1985 онд Монгол телевизэд засварын техникчээр анх ажилд орсон. 1987-1988 онд Монгол Телевизийн өргөтгөл шинэ төвийг ашиглалтанд ороход аппарат тоног төхөөрөмжийн угсралт, монтаж засвар угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Радио Телевизийн Техникийн төв ашиглалтанд ороход шинэ студийн тоног төхөөрөмж суурилуулах ажилд идэвхи санаачлагатай ажиллаж чадварлаг инженер болохоо харуулсан. Б.Сүхбаатар нь өнгөрсөн хугацаанд Монгол телевизэд хийгдсэн техник технологийн шинэчлэлийн бүхий л ажилд гар бие оролцож, телевизийн урлагийг техникийн дэвшилтэй хослуулан хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, бүтээлч санаачлагыг цаг үргэлж дайчлан ажиллаж чадсан манай байгууллагын шилдэг инженер юм.
Б.Сүхбаатар нь 1998 оноос наадмын хурдан морины уралдааныг бичиж дамжуулах, 2009 оноос уг наадмыг шууд дамжуулах ажилд тасралтгүй энэ олон жил идэвхтэй сайн ажиллаж ирсэн. 1990 онд хэт богино долгионы нэвтрүүлэх станцыг шинэчлэх төслийн ажилд оролцож хэрэгжүүлсэн. 1991 онд УКВ гэсэн бичлэгтэй таблицад схемийн өөрчлөлтөөр шинэ инверторын плат схем гаргаж өөрчилсөн нь өнөөдрийг хүртэл ашиглагдаж байна. 1992-1996 онуудад телевизийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх “Мастер” төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд идэвхи санаачлагатай оролцсон. 1998 онд БНХАУ-ын техник технологийн буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдсэн хиймэл дагуулаас долгион хүлээн авах шинэ антенныг амжилттай суурилуулсан. 2009 онд Олон нийтийн телевизийн бичлэг сургуулилтын их студийн техникийн бүрэн шинэчлэлийн монтаж угсралтын ажлын хэсэгт орж ажиллан сайн гүйцэтгэсэн. МҮОНТ-ийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах хүрээнд орчин үеийн тоон технологид шилжих хэсэгчилсэн угсралт суурилуулалтын ажилд ч идэвхитэй оролцож инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлж чадавхижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Б.Сүхбаатарын мэргэжлийн өндөр ур чадвар, Монгол телевизийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, 2002 онд Радио, телевизийн тэргүүний ажилтан, 2008 онд Радио, телевизийн “Шилдэг Инженер техникийн ажилтан”-аар тус тус шагнагдаж байсан.
Найруулагч
Монгол телевизийн Алтан фондод хадгалагдсан "Өгөө аваа", "Отелло", "Таня", "Монгол бөхийн дуулал", "Нарны домог", "Эрдэнийн гайхамшиг", "Дүйнхэр Да лам" зэрэг 30 гаруй жүжиг, теле зохиомж, "Бадарчин", "Цагаан сүүний домог", "Улаан зурвас", "Хөрөө" зэрэг 20 гаруй уран сайхны кино, "Бүргэд", "Бөө", "Тогоруу", "Их барилга", "Нисэх хүч 60 жил" зэрэг 60 гаруй баримтат кино бүтээсэн арвин бүтээлтэй, мэргэжлийн шилдэг уран бүтээлч юм.
Нийгэм, улс төр, Соёл-Эрдэнэ, Хүүхэд, залуучуудын редакцуудын "Дөрвөн бэрх", "Найзуудаа ирээрэй", "Хишиг өдөр", "Цоглог", "Монгол ухаан", "Зан заншил" зэрэг олон арван нэвтрүүлгийн 3000 гаруй дугаарыг эх орныхоо аймаг сум, айл өрхөөс бэлтгэж байсны дээр дэлхийн 17 орноос баримтат кино болон нэвтрүүлэг бэлтгэн, нийтийн хүртээл болгожээ.
Түүний бүтээсэн өөр өөрийн өнгө аястай олон нэвтрүүлэг, кино шилдэгээр шалгарч телевизийн урын санг баяжуулсан.
Түүний уран бүтээлч, хөдөлмөр зүтгэл, ажлын үр бүтээлийг үнэлж Засгийн газрын "Хүндэт жуух", Радио, телевизийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, МСХ-ны шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Найруулагч
Нягтлан бодогч
Ахмад ажилтан
Сэтгүүлч
Эвлүүлэгч
Монгол телевизийн нэвтрүүлэг бэлтгэхэд 3 цагийн дүрс бичлэгийг 20 минутын нэвтрүүлэг болгон техникийн гологдолгүй, уран сайхны өндөр түвшинд бүтээхэд 22 жил хөдөлмөрлөсөн. Цаг үеийн болон түүхэн томоохон нарийн төвөгтэй нэвтрүүлгүүд "Цэнхэр дэлгэц", "АСК", "Одонгоо зүүцгээ", "Хариуцлага", "Манай жаран", "Баярын мишээл", "Москвагийн олимп", "Сансрын нислэг" зэрэг нэвтрүүлгүүдийг эвлүүлсэн.
Түүний телевизэд оруулсан хувь нэмэр, ажлын арвин их туршлага, бүтээлч, хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Радио телевизийн Тэргүүний ажилтан цол, тэмдэгээр тус тус шагнасан байна.
Орчуулагч
Хасбазарын Тэрбиш нь 1958 онд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн. 1966-1976 онд 12-р сургуулийг, 1976-1981 онд Монгол улсын их сургуулийн холбооны ангийг радио, холбооны инженер мэргэжлээр тус тус дүүргэсэн. 1982 оны 4 дүгээр сараас эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевизид инженерээр тасралтгүй үр бүтээлтэй 33 жил ажиллаж байна. Тэрбээр 1982-1986 онд Дүрс бичлэгийн тасагт засвар болон ашиглалтын инженер, 1986-1988 онд Валютын инженер, 1990-1992 онд Бригадын дарга, 1992 оноос өнөөг хүртэл студи 150 болон 600-д ээлжийн ахлах инженерээр ажиллаж байна.
1982 онд “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгийг “Баярын мишээл” нэртэйгээр анхны дугаарыг Кадр-3ПМ-аас явуулсан.
1985 онд Дэлхий залуучууд оюутны 12-р их наадмыг москвагаас дамжуулах нэвтрүүлгийн багт
1993 онд телевизийн архив болон алтан фондонд байсан бүх нэвтрүүлгүүдийг “кадр форматаас ветакам формат” руу шилжүүлэх ажлыг техникч Туяагийн хамт Цэнд инженерийн удирдлаган дор гүйцэтгэв.
1997 онд Монгол орнд нар хиртэх үзэгдлийг дамжуулах багтай Дархан аймагт ажиллав.
1999 онд Ховд аймаг 3сувгийн радио өргөн нэвтрүүлэг хүлээн авах станц сууриуулах, орон нутгийн телевизийн студийг байгуулах ажлын багт, 2001 онд Сэлэнгэ аймагт орон нутгийн телевиз байгуулах ажлын багт, 2005 онд нээлттэй нийгэм хүрээлэнгээс студи 150-г шинэчлэн тоноглож форум нэвтрүүлэг явуулах ажлын багт, 2007 онд студи 600-н SECAM системийн тоног төхөөрөмжийг PAL системрүү шилжих ажлын багт ажиллаж анхны эфирийг дамжуулсан.
2011 онд Угсаатны соёл, ёс заншил, танин мэдэхүйн 2-р суваг нээгдэхэд техникийн шинэчлэлийн ажилд оролцож эфир, бичлэг, дуу оруулалтын ажлыг өнөөг хүртэл хийж байна. 2006 он /Герман/, 2010 он /ӨАБНУ/, 2014/Бразил/ хөл бөмбөгийн ДАШТ-нийг шууд дамжуулж бичсэн. 2012 онд Лондонгий олимп, 2013 онд Тайландаас Жүдо бөхийн АТАШТ, Тюмениэс Жүдо , Будапешт-2013 бодибилдинг, 2008 онд Бээжингийн олимпийг шууд дамжуулах, бичих, дуу оруулах, 2010 оны Канад, 2014 оны ОХУ-н өвлийн олимп, 2014 онд Английн пирмер лигийн тоглолтуудыг шууд дамжуулж бичих ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
2002-2006 оны хооронд Радио Телевзийн дээд сургуульд цагийн багшаар ажиллаж “Радио Телевизийн техникийн ашиглалт” гэсэн хичээлийг найруулагч, зураглаач, сэтгүүлчийн ангийн оюутнуудад зааж байв.
2004 онд тус сургуульд инженерийн анги анх нээхэд инженерийн секторын эрхлэгчээр томилогдсон. Энэ хугацаанд сургалтын програм, хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, багш нарын цаг тооцох хуудас, цагийн ачааллын маягт, секторын хичээлийн сар, улирал, жилийн төлөвлөгөөний маягт, оюутны бие даалт, реферат, гарын авлага гэх мэт бүх бичиг баримтын анхны эх хувийг боловсруулсан. Мөн боловсролын яамаар тус ангид орох хичээл, оюутан болон багш нарыг орон тоог батлуулсан.
Найруулагч Бадрах, Долгор, Дагвадорж, Чойжамц, Нарангэрэл, Жаргал, Бямбадорж зэрэг ахмад уран бүтээлчидтэй “Теле уулзалт”, “Зохиолч үзэгчдийн уулзалт”, “Гавъяа”, “Одонгоо зүүцгээ”, “Бүсгүйчүүд”, “Цэнхэр дэлгэц”, “Таня”, “Эдлэх эрхгүй ёс”, “Арслан зүрхтэй туулай” зэрэг теле жүжиг, нэвтрүүлгүүдийн эвлүүлгийг хийсэн гээд түүний олон мянган бүтээлүүдийг дурьдаад дуусгахгүй билээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 1979 онд МХЗЭТХорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 1980 онд Монголын Оюутны Холбооны хүндэт үнэмлэх, 1990 онд 3 дугаар таван жилийн гавшгай, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2000 онд “Радио Телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” тэмдэг, 2008 онд Хөдөлмөрийн хүндэд медаль, 2012 онд Радио, телевизийн Хүндэт дэвтэрт бичигт тус тус шагнагдсан.
Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга буюу Ерөнхий инженер Б.Түвшин 1988 оноос тус байгууллагад дулааны инженер, ерөнхий инженер, хэлтсийн даргаар 24 жил ажиллаж байна.
Энэ хугацаанд түүний хийсэн ажлыг дурьдвал : Шинэ төвийн дулааны системийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажилд идэвхитэй оролцож, тус байгууллагын дулаан хангамж, сантехникийн системийн жил бүрийн урсгал болон их засварын ажлыг удирдан чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. 1997 онд агааржуулалтын системд хийсэн схемийн өөрчлөлт, 1998 онд радио, телевизийн өргөтгөлийн барилгын дулааны болон сантехникийн системийн монтажийн өөрчлөлт, шугамын засварын ажил, 2000 онд төвийн дулаан хангамжийн ерөнхий шугам солих, халаалтын болон хэрэгцээний усны монтажийг шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулсан.
2001 онд Радио, Телевизийн дээд сургуулийнн барилгын дулааны монтаж, 2006 – 2007 онд төвийн дулааны системийг ялтсан бойлерт шилжүүлэх, 2008 онд Олимп-150 студийн хөргөлт агааржуулалтын системийг шинэчлэн холбох зэрэг томоохон ажлуудыг гардан гүйцэтгэж ирлээ.
2011 оноос дэвшин ажиллаж Инженерийн байгууламужийн хэлтсийн дарга буюу Ерөнхий инженерийн албан үүргийг гүйцэтгэж байна. Инженерийн байгууламжийн хэлтсийн 2011-2013 оны техникийн шинэчлэлтийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан.
2011 онд техникийн шинэчлэлтийн төлөвлөгөөний дагуу МҮОНРТ-н гадна фасадны барилгын засварын тендерийн материал боловсруулан 221 сая төгрөгний засвар хийлгэн хүлээн авсан.
МҮОНРТ-н С-600 студи ,С-450 ,С-150 студи болон аппаратны өрөөнүүдэд, Радиогийн камерийн студи, Аппаратны өрөөнүүд, ММ-н Цагийн хүрд, эфирын аппаратны өрөөнүүд , Киноны дуу оруулалтын өрөө нийт 26 ш агааржуулалтын тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээн авсанаар ажилчдын ажиллах таатай нөхцөлийн бүрдүүлсэн.
Шинэ, Хуучин төв, граж, ПТС-н дээврийн засварын ажлыг хийлгэсэн.
Хуучин төвийн насос станц, ПТС,Гражуудын халуун хүйтэн усны гадна шугам болон дотор халаалтын шугам , хүйтэн усны бүх шугамыг солих ажлын тендерийн баримт бичиг бэлдэн тендер зарлан ажлыг гүйцэтгүүлэн хүлээн авсан. Мөн 40 гаруй жил хүйтэн устай байсан хуучин төвийн байрыг халуун устай холбосноор ажилчдын талархалыг хүлээсэн ажил болсон.
Холбооны кабель каналын шинэчлэлт тендерийн ажлын хүрээнд 1988 оноос хойш нэг ч удаа хийгдэж байгаагүй энэхүү кабель каналын шинэчлэл нь одоо мөрдөгдөж байгаа шинэ стандартыг хангасан шинэчлэл болсон ба ингэснээрээ кабельд гарсан ажиллах боломжгүй болсон 146 үзүүр ашиглалтанд бүрэн орж телефон утасны хулгай гэх зэрэг холбооны олон талын асуудлууд шийдэгдэв.
Б.Түвшин нь байгууллага хамт олныхоо дунд нэр хүндтэй, залуу мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах ажилд идэвхитэй оролцдог, тэдэнд үлгэр дууриал болсон манай тэргүүний инженер төдийгүй хамт олныг удирдан зохион байгуулах авьяастай, удирдах ажилтны нэг юм. Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Радио, телевизийн тэргүүний ажилтан, Эрчим хүчний тэргүүний ажилтан зэрэг цол тэмдэг, ХГУТ-ийн одонгоор шагнаж байсан.
Сэтгүүлч, орчуулагч
Инженер
Мужаан
Орчуулагч
Н.Уранчимэг нь 1956 оны 7-р сарын 29-нд төрсөн. 1980 онд Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуулийг кино телевизийн утга зохиолын ажилтан, найруулагч мэргэжлээр төгссөн.
Н.Уранчимэг нь 1980-1984 онд Соёлын яамны уран бүтээлийн хэлтэст мэргэжилтэн, 1984-1991 он хүртэл Монголкино үйлдвэрт ерөнхий редактор, 1991-1996 он хүртэл чөлөөт уран бүтээлч, 1997 оноос эдүгээ хүртэл Монгол телевизэд Нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, Кино редакцийн ерөнхий редактор, Нийгэм эдийн засгийн ерөнхий редакцийн ерөнхий редактор , Монгол телевиз кино нэгтгэлийн ерөнхий редактор, одоо Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэлд редактороор ажиллаж байна.
Н.Уранчимэг нь үзэгчдийн дунд танил болсон “Үлгэр дууссан хойно”, “Алаг мэлхий хонх”, “Аргамжаа” зэрэг уран сайхны кино бичиж найруулсан юм. “Аргамжаа” кино нь 1995 онд Берлиний кино наадмаас Азийн шилдэг киноны шагнал хүртсэн. Мөн Пусан, Фукуока, Хонг Конг, Казахстан зэрэг улсын 20 гаруй кино наадамд амжилттай оролцсон юм. 2004 онд “Дээд тэнгэр доод газар” уран сайхны киноны зохиол БСШУЯ-наас зарласан хүүхдийн кино зохиолын уралдаанд 2-р байр эзэлсэн. 1995 онд Япон улсын NHK теле компанийн дэмжлэгтэйгээр “Тэнгэрийн амьтан” уран сайхны киноны зохиолч найруулагчаар ажиллаж энэхүү кино олон улсын кино наадамд амжилттай оролцсон юм.
Н.Уранчимэг нь уран сайхны кино бичиж найруулахаас гадна үзэгчдийн таашаалд хүрсэн олон сайхан телевизийн нэвтрүүлэг,баримтат кино хийсэн юм. Н.Уранчимэг нь “”Алт-монголын ирээдүй мөн үү”, “Ган гачиг”, “Оюу толгойн гэрээний төслийн тухай”, байгал орчны тулгамдсан асуудлуудыг хөндсөн 20 гаруй цуврал нэвтрүүлэг, нээлттэй хэлэлцүүлэг бэлтгэн явуулав.Тэрээр 2002 онд Монгол Улсын Ерөнхий сайдууд цуврал 21 дугаар, 2000 онд “Амьдрах эрх буюу гал манахуй” баримтат кино, 2001 онд “Хүүхдийн хөдөлмөр өнөөгийн Монголд”, 2002 онд “Хос төгөлдөр хөгжихүй” баримтат кино, 2003 онд “Хүний дайтай явахсан”, “Торгоны хээ”, “Нээлттэй нийгэм”, 2004 онд “Хүчирхийлэл” Уран сайхны тавилттай бүрэн хэмжээний баримтат уран сайхны кино, 2006 онд “Үнэний эрэлд” баримтат кино, “Гүмүда цэцгийн эрэлд” цуврал нийтлэл, “Монголын IХ Богд Жэвзүндамба хутагт” телевизийн цуврал баримтат кино бүтээв. Мөн Цаг үеийн сэдвээр болон албан байгууллагын захиалгаар “Монгол цайр”, “Сэргэн мандсан цэцэн ханы хүрээ,” “Бүтээмжийн цэцэрлэгт хүрээлэн”, “Олноо өргөгдсөн Монгол улс,” “Үлэмжийн их Чингис хаан” зэрэг 30 орчим баримтат кино, нийтлэлүүд хийж бүтээсэн байна. 1985 онд “Эрэл” драмын жүжигийг нь Өмнөговь, Дархан хотын ХДТеатрт найруулан тавьсан юм. Түүний “Дуутай алаг толгод” жүжгийн зохиол бэсрэг жүжгийн улсын уралдаанд 2-р байр эзэлсэн.
Н.Уранчимэгийн “Учрахуй драмын жүжиг” Орчин үеийн жүжгийн зохиол түүвэрт хэвлэгдсэн. “Тавилан”, “Эргэх ерөөл” зэрэг 10 орчим өгүүлэл хэвлэгдэж олны хүртээл болов.
Н.Уранчимэгийн уран бүтээлийн амжилт, хөдөлмөрийг нь үнэлэн 2003 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2006 онд “Алтан” гадас одонгоор шагнасан юм.
Б.Оюунчимэг нь техникчээр ажиллаж байх хугацаандаа "Одонгоо зүүцгээе", "Адуучин" зэрэг 20 гаруй нэвтрүүлэг, "Нарны өнгө" зэрэг 10 гаруй жүжиг, теле кинонуудад эвлүүлэгчээр ажилласан юм. Эдгээр бүтээлүүд нь өнөөг хүртэл телевизийн алтан фондод хадгалагдаж байна. Монголын Мэдээ сувгаас бэлтгэн явуулдаг өдөр тутмын мэдээ мэдээллийн хөтөлбөр Цагийн хүрд, 7 хоног, Парламентын хэлэлцүүлэг, Тоймчийн цаг нэвтрүүлгүүдэд эвлүүлэгчээр ажилласан. Түүний техникийн бэлэн байдлыг байнга хангаж, уран бүтээлчидтэй нягт холбоотой хамтран ажиллаж аливаа үйл ажиллагааг дүрэм журмын дагуу чанартай сайн гүйцэтгэдэг байсан хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн "Радио, телевизийн тэргүүний ажиллтан" цол тэмдэг, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнасан билээ.
Сэтгүүлч
Чулууны Цагаан 1957 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1980 онд Украйны Одесс хотын политехникийн дээд сургуулийг радио телевизийн өргөн нэвтрүүлгийн инженерийн мэргэжил эзэмшин төгсөж ирсэн цагаас эхлэн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ажиллаж байгаа манай шилдэг тэргүүний инженер юм.
Ажлынхаа анхны гарааг Монгол Телевизийн Явуулын станцаас эхэлсэн бөгөөд 1981 онд Францын мэргэжилтнүүдтэй хамтран анхны өнгөт хальсны “Томпсон” телекино проекционы өнгөт төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн.
1987-1988 онд Монгол телевизийн өргөтгөл шинэ төвийг ашиглалтанд ороход аппарат тоног төхөөрөмжийн угсралт, монтажыг инженерийн өндөр ур чадвараар хийн гүйцэтгэсэн.
1996 онд Телевизийн техникийн төвийн захирлаар ажиллаж инженер, техникийн ажилтануудын цалин, шагналын системийг зах зээлийн жишигт нийцүүлэн тогтоох, шинэ техник тоног төхөөрөмжийн судалгаа хийж телевизийг шинэ тоног төхөөрөмжөөр хангахад голлох үүрэг гүйцэтгэсэн.
1997-2000 онуудад МРТХЭГ-ын гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаандаа гадаадын телевизийн байгууллагуудтай холбоо тогтоох, олон улсын байгууллагаас техникийн мэргэжилтэн урьж инженер техникийн ажилтнуудад орчин үеийн мэдээллийн технологийн талаар мэдлэг олгох, гадаадад курс семинарт хамруулах талаар ихээхэн анхаарал тавин ажиллаж байснаас гадна Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны манай байгууллагын техникийн асуудал хариуцсан холбогч ажилтнаар ажиллаж байсан юм.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт тоон технологийн ололтыг нэвтрүүлэх талаар олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж, төсөл төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлыг гүйцэтгэж ирлээ. Үүнээс дурьдвал: ”МҮОНТ-ийн техникийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан, дүрс, дуу бичлэгийн хамгийн том студи болох “Студи-600”-г тоон технологид шилжүүлэх ажлыг амжилттайгаар гүйцэтгэсэн. Мөн “Студи-150”, “Эфирийн студи”, “Студи-600”-гийн гэрэлтүүлгийг орчин үеийн системд шилжүүлсэн болно. Мөн МҮОНРТ-ийн дунд хугацааны стратеги төлөвгөөг боловсруулах, Радио, телевизийн техникийн шинэчлэлийн баримт бичиг боловсруулах, Радио. Телевизийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн тодорхойлолт гаргах зэрэг ажлыг мэргэжил нэгт нөхдийнхөө хамтаар хийж гүйцэтгэж ирлээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Радио, телевизийн тэргүүний ажилтан цол, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Нэвтрүүлэгч
Гомбосүрэнгийн Цогт нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 52-р 10 жилийг төгсөөд, 1974-1977 онд цэргийн алба хаасан. 1977-1981 онд Эрчим хүчний факультетийн Холбооны инженерийн ангийг төгссөн.
Г.Цогт нь ажлын гараагаа 1981 онд 07 сарын 01-ны өдөр МРТУХороонд хуваарилагдан ирж телевизийн техникийн хэлтсийн явуулын станцын цехэд “ЛОТОС” станцын камер-каналын инженерээр ажилласан.
Тэрбээр ажиллаж байх хугацаандаа 1984-1986 онд “МАГНОЛИЯ” станцын ээлжийн ахлагчаар ажиллаж, 1986-1988 онд явуулын станцын цехийн даргаар томилогдсон. 1988-2003 он хүртэл “Аёоки” станцын дүрсийн трактын инженерээр ажиллаж байгаад 2003 оноос одоог хүртэл Явуулын станцын хэсгийн ахлах инженерээр тасралтгүй 34 жил ажиллаж байна.
Г.Цогт нь 1981 оноос одоог хүртэл үе үеийн явуулын станцуудад ажилласан бөгөөд телевизийн явуулын станцуудын ашиглалт, техник технологыг сайжруулах, эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлаж бичлэг, шууд нэвтрүүлэгт байнга бэлэн байлгахын төлөө санаа тавин ажиллаж ирлээ.
Мөн Радио, телевизийн техникийн төвийн захиргаанаас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, шийдвэрийг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон ажиллаж, хариуцсан инженер техникчдийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан шийдвэрлэж хяналт тавьж, Явуулын станцын дуу, дүрсийн техник тоног төхөөрөмжийн бэлэн байдалд анхааран, телевизийн үндсэн технологийн журмыг мөрдлөгө болгох, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон техникийн бичиг баримтуудын хөтлөлтийг тухай бүрд хянаж, үзлэг үйлчилгээг хуваарийн дагуу хийлгэх, техникийн үзлэг ,хэмжилт, засвар болон шинэ тоног төхөөрөмж суурилуулах, шинэ технологи нэвтрүүлэх, өндөрт ажиллах, бичлэг шууд, нэвтрүүлэг хийх обьектуудад судалгаа хийж техникийн шийдэл гаргах, нэвтрүүлгийн өмнө болон дараа техник тоног төхөөрөмжүүд, кабелиудыг зөөж байрлуулж холбох,тохируулах, хурааж,ачих ажлыг удирдан зохион байгуулж оролцох ба нэвтрүүлгийн явцад техникийн талаас нь хяналт тавин ажиллаж, бичлэг,шууд нэвтрүүлэгт гологдол саатал гаргалгүй ажиллах, ажлын байран дээр хөдөлмөрийн сахилга батыг чандлан сахиулж, хамт олонтой соёлтой харилцан, удирдах, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагааны дүрэм журам бусад хууль тогтоомжийг мөрдөх мөн хариуцсан инженер техникчдэд зааварчлагыг өгч мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэ хугацаанд манай эх оронд болсон тэмдэглэлт үйл явдлууд, баяр наадмын ажиллагаанууд, гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлал, бүх ард түмний сонгуулиудын үйл явц, урлаг спортын арга хэмжээнүүд, хурал цуглаанууд гэх мэтийн бүхий л арга хэмжээнүүдийг телевизээр газар дээрээс нь шууд дамжуулах болон бичлэг хийхэд өөрийн хариуцсан станцуудыг техникийн талаас нь гологдол сааталгүй ажиллуулж дуу болон дүрсийн стандартыг хангасан чанартай сайн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэхийн төлөө хичээн ажиллаж ирсэн юм.
Г.Цогт нь ажил мэргэжил дээрээ байнга өсч шинийг санаачлан ажиллаж байдаг манай шилдэг тэргүүний ажилтан юм. Энэ нь телевизийн ажлыг гярхай мэдэрч нягт нямбай ажилладаг, хамт олны дунд нэр хүндтэй, авьяаслаг байдлаас тод харагдана.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, 1997 онд “Радио Телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” тэмдэг, 2007 онд Алтан гадас одон 2011 онд Радио, телевизийн Ерөнхий захирлын нэрэмжит шагнал 2013 онд Радио, телевизийн “Хүндэт дэвтэрт” бичигт тус тус шагнагдсан.
Алжынхаа анхны гарааг Монгол телевизийн явуулын станцаас эхэлсэн бөгөөд 1981 онд Францын мэргэжилтнүүдтэй хамтран анхны өнгөт хальсны "Томпсон" телекино проекционы өнгөт төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн. 1996-2000 онд МРТХЭГ-ын гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаандаа гадаадын телевизийн байгууллагуудтай холбоо тогтоох, олон улсын байгууллагуудаас техникийн мэргэжилтэн урьж инженер техникийн ажилтнуудад орчин сургалт зохион байгуулах гадаадад курс семинарт хамруулах талаар ихээхэн анхаарал тавьж ажилласан.
Орчин үеийн тоон болон мэдээллийн технологи, телевизийн студийн төлөвлөлт, менежментээр мэргэшсэн бөгөөд телевизийн техник технологийг шинэчлэх талаар хэд хэдэн төсөл, төлөвлөгөө гарган Засгийн газар болон ОУБ-д танилцуулснаас телевизийн Алтан фондод хадгалагдаж байгаа уран бүтээлийн 2 инчийн хальсыг шинэ технологит хальсанд буулгах архивын материалыг шинэчлэх төсөл ЮНЕСКО-гийн тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлсэн.
МҮОНРТ-ийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт тоон технологийн ололтыг нэвтрүүлэх талаар олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, төсөл төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлыг удирдан, гардан гүйцэтгэсэн. Мөн студи 150, эфирийн студи, студи 600-ийн гэрэлтүүлгийг орчин үеийн системд шилжүүлсэн.
Мө
Орчуулагч, редактор
Нэвтрүүлэгч
Найруулагч
Техникч
Ц.Цэгмид нь 1988 онд Политехникийн Дээд сургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Радио телевизийн техникийн төвд засварын техникчээр ажилласан. 1989 онд шинээр Радио телевизийн төв байр ашиглалтанд ороход радиогийн засварын инженерээр дэвшин ажилласнаас хойш өнөөг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна.
Энэ хугацаанд ажилдаа өндөр чадвартай, идэвх зүтгэлтэй ажиллаж засвар хэмжилтийн хэсгийн ахлах инженер болсон бөгөөд өөрөө өсөж дэвжихийн зэрэгцээ олон арван инженер техникчдийг зааж сургаж бие даан ажиллах чадвартай болгож ирсэн.
Ц.Цэгмид нь радиогийн суурин болон зөөврийн дууны тоног төхөөрөмжийн найдвартай бэлэн байдлыг хангах засварын ажлыг гардан ажилласнаар өдөр тутмын 53 цагийн эфирийн нэвтрүүлгүүд чанарын өндөр түвшинд дамжигдсан нь энэ хүний ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, авьяаслаг инженерийн ур чадвартай холбоотой. Дархан, Эрдэнэт, Төв аймаг, Говь-Алтай, Дорнодын FM радио суурилуулах монтажийн ажил болон техникийн найдвартай ажиллагааг ханган засварлах ажлыг томилолтын дагуу цаг хугацаанд нь явж чанартай гүйцэтгэж байсан.
Мөн 1989 онд Радио телевизийн төв байр ашиглалтанд ороход дууны төхөөрөмжүүдийг суурилуулах монтажийн ажилд гар бие оролцсон бөгөөд 2010 онд аналог ситемээс тоон системд шилжих томоохон угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэхэд засвар хэмжилтийн хэсгийн инженерүүдийг чадварлаг удирдан ажиллаж мэргэжлийн өндөр түвшинд техник технологийн шинэчлэлийг хийн шилжүүлэн ажиллуулсан.
1995 онд ЗХУ-д, 2005, 2012 онд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх танилцах дадлагад явж судалж ирсэн. Улирал бүр хийгддэг урьдчилан сэргийлэх хэмжилтын ажлыг тогтмол чанартай технологийн дагуу хийж гүйцэтгэж ирсэн. Цэгмид нь ажиллах хугацаандаа тогтвор суурьшилтай ажиллаж гологдол саатал гаргаж байгаагүй.
Түүний хөдөлмөрийг үнэлж Радиогийн тэргүүний ажилтан, Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, Дорнод аймгийн радиогийн жуух болон байгууллагын жуух, баярын бичгээр шагнагдаж байсан. 2007, 2010 онд байгууллагын шилдэг инженерээр шалгарч байсан манай тэргүүний инженерүүдийн нэг юм.
Сэтгүүлч
"Их Нацагдорж", "Гүүр", "Үүлэн сүүдэр" хоёр ангит, зургаан бүлэг "Өдөр өдрийн наран" 60 ангит телевизийн баримтат болон 10-аад уран сайхны кино бүтээхэд зураглаачаар ажилласан. Мөн "Эрдмийн гайхамшиг", "Хаан түүх", "Ууган хүү", "Хүний үнэр", "Аюуш", "Хүрээ хорвоо", "Аргусан хуурч", "Алгирмаа", "Цонхон дээр суусан ялаа", "Сүнжидмаа" зэрэг 30 аад баримтат болон уран сайхны жүжиг, 260-аад зохиомжит нэвтрүүлгүүд, 30 гаруй цэнгээнт, шоу, шууд нэвтрүүлэг 500-аад хүүхдийн нэвтрүүлэг бүтээхэд ерөнхий зураачаар ажилласан шилдэг уран бүтээлч.
Япон, Бельги, АНУ, Бангладеш, Герман, Турк, Хятад зэрэг орнуудад зохиогдсон үзэсгэлэнгүүдэд өөрийн уран бүтээлээрээ оролцож олон улсад нэрд гарсан. Түүний бүтээлүүд нь Уран зургийн галарей, МУЭ хорооны фонд, Солонгос, Герман, Америк, Япон, Польш, Финлянд, ЗХУ, Чехословак, Унгар зэрэг орнуудын галарей болон хувь хүний цуглуулганд хадгагдаж байгаа болно. 2005 онд өөрийн уран бүтээлүүдээрээ ном гаргасан. 20 гаруй номын чиглэл хийж уран бүтээл нь 10-аад сонин, сэтгүүд нийтлэгдэж өөрийн хөрөг нэвтрүүлэг, уран бүтээлээрээ олонд танигдсан зураач юм.
Түүний үр бүтээлийг өндрөөр үнэлж 1972 онд Социалист хөдөлмөрийн гавшгайч цол, Радио, телевизийн "Тэргүүний ажилтан", Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан, Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, ҮЭ-ийн 80 жилийн ойн медалиар тус тус шагнасан.
Найруулагч
Инженер
Ахмад ажилтан
Гомбосүрэнгийн Цэцэгмаа нь 1957 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн. 1978 онд Холбооны Сургалтын Төвийн Телевизийн өргөн нэвтрүүлгийн техникч мэргэжлээр төгсөж ирээд 1978-2000 онуудад Дүрс бичлэгийн тасагт монтажийн техникч, 2000-2012 онуудад засвар хяналт, хэмжилтийн нэгдсэн бригадад хяналтын техникч, 2012 оноос одоог хүртэл студи 150-д ээлжийн инженерээр ажилллаж байна. Ажиллах хугацаандаа 1996-2000 онд кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг Телевизийн найруулагчаар, 2010-2012 онд СУИС-ийн Радио Телевизийн дээд сургуулийн Телевизийн технологийн инженерээр тус тус төгссөн. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд тасралтгүй үр бүтээлтэй тасралтгүй 37 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа Кадр-1А анхны дүрс бичлэгийн аппаратаас эхлээд Кадр-3А, Кадр-3П, Кадр-3ПМ1, Кадр-3ПМ2, АВМ-1, АВМ-2 бичлэг монтажний аппарат, Сони-5, Сони-8 гэх мэт аппаратууд дээр монтаж хийж, эфир явуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Мөн Кадр-3ПМ1 аппаратыг анх удаа зөвлөлтийн мэргэжилтэнгүйгээр монгол инженер Цэндийн удирдлагаар угсарч дүрсийн удирдлагийн пультыг зохион бүтээсэн бөгөөд түүний угсралтын монтажны схемийг инженер Цэндийн удирдлаган дор бие даан зурж аппаратын угсралтын монтаж хийхэд хамт ажилласан.
Г.Цэцэгмаа нь 1987 онд шинэ төв ашиглалтанд орохтой холбогдуулан үндэсний боловсон хүчин бэлтгэхээр 2 анги 60 оюутныг элсүүлэн сургахад тэдгээр оюутнуудын сургалтын үзүүлэн таниулах материал, схемүүдийг өөрийн гараар зурж сургалтанд ашиглаж байсан. Ашиглалтын журнал, техникийн паспорт гэх мэт бичиг баримтыг инженер Цэндийн удирдлаган дор анх удаа шинээр гараар зурж бүх бригад цехийн ашиглалтанд нэвтрүүлсэн. 1987 онд техник ашиглалтын технологийн журмыг шинэчлэн хийхэд өөрийн биеэр оролцож ажилласан.
Тэрбээр Монгол хүн сансарт ниссэн торгон агшинг 24 цагийн турш шууд дамжуулж мөн бичлэг монтажийг хийж байсан бөгөөд тухайн үеийн сансрын сэдэвтэй концерт, нэвтрүүлгийг бэлтгэж эфирт явуулсан.
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн амьдралын сүүлчийн мөчийг хальсанд буулган авч теле уулзалт нэвтрүүлэг хийж эфирт өгсөн. Одоо МҮОНРТ-ийн алтанфондод хадгалагдаж байна.
Г.Цэцэгмаа нь ажил мэргэжил дээрээ байнга өсч шинийг санаачлан ажиллаж байдаг манай шилдэг тэргүүний ажилтан юм. Энэ нь телевизийн ажлыг гярхай мэдэрч нягт нямбай ажилладаг, хамт олны дунд нэр хүндтэй, авьяаслаг байдлаас тод харагдана.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, 2002 онд “Радио Телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” тэмдэг, 7,8-р таван жилийн гавшгаач, 2007 онд Хөдөлмөрийн хүндэд медаль, 2013 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч алтан медал, Ардчилсан эмэгтэйчүүдийн дээд шагнал “Лиш” одон, 2015 онд Алтан гадас одогоор тус тус шагнагдсан.
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч, яруу найрагч
Найруулагч
Жолооч
Нэвтрүүлэгч
Зураач
Сэтгүүлч
Нярав
Зураглаач
Зохиолч, сэтгүүлч
Самгарьдын Энхжаргал нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968-1978 онд 52 дугаар 10 жилийг, 1978-1979 онд ОХУ-ын Иркутск хотын ПТДС-ийн хэлний бэлтгэлд, 1979-1985 онд Владмимир хотын Политехникийн дээд сургуулийг телемеханикийн мэргэжлээр, 1993-1996 онд Монгол улсын их сургуулийн Гадаад харилцааны сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд тасралтгүй үр бүтээлтэй тасралтгүй 29 жил ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа дүрс бичлэгийн инженер, ээлжийн ахлах инженер, засварын инженер, эфир болон засварын бригадын дарга, Гадаад харилцааны албаны техник хариуцсан дэс түшмэл, Телевизийн техникийн хэлтсийн дарга болон ерөнхий инженер зэрэг ажлуудыг гүйцэтгэж ирсэн манай шилдэг сайн инженерүүдийн нэг юм. Радио телевизийн техникèéí зөвлөлийн нарийн бигийн даргын ажлын хүрээнд шинэчлэлийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийн сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн судалгаа захиалга хийх телевизийн технологийн горимыг мөрдүүлэх дараах томоохон хэмжээний ажлуудын ажлын хэсэгт идэвхитэй сайн ажиллаж ирсэн болно. Үүнд:
2000-2006, 2012-2014 онуудад Радио телевизийн гадаад харилцааны техникийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа гадаадын радио телевизийн байгууллагуудтай холбоо тогтоох, олон улсын байгуулагаас техникийн мэргэжилтэн урьж инженер техникийн ажилтнуудад орчин үеийн мэдээллийн технологийн талаар мэдлэг олгох, гадаадад курс семинарт хамруулах талаар ихэээхэн анхаарал тавьж ажиллаж байснаас гадна Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны манай байгууллагын техникийн асуудал хариуцсан холбогч ажилтнаар 14 жил ажилласан юм.
2003 онд Монгол Япон улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Япон улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар, Мөрөн, Алтай хотуудад богино долгионы радио, өргөн нэвтрүүлгийн сүлжээг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт оролцон амжилттай дуусгасан.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн техник тоног төхөөрөмжийг орчин үеийн дэвшилтэт тоон техник технологийн ололтыг нэвтрүүлэх талаар олон жил идэвхи зүтгэлтэй сайн ажиллаж зарим төсөл төлөвлөгөө тендерийн бичиг баримтын техникийн тодорхойлолтыг боловсруулах ажлыг гардан гүйцэтгэсэн ба 2007, 2008, 2013 онуудад хийж гүйцэтгэсэн байгууллагын байрны дээвэр засварлах, телевизийн 150, 600, эфирийн студиудийн гэрлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, студи 600-ийн дүрс, дууны техникийн шинэчлэлт, MNB болон MN2 сувгуудын онлайн дамжуулах on demand үйлчилгээ зэрэг тендерүүдийн үнэлгээний хорооны гишүүн, даргын ажлыг амжилттай сайн гүйцэтгэсэн болно.
МҮОНРТ-ийн техник тоног төхөөрөмжүүдийг 2007-2011, 2012-2015 онуудад шинэчлэх “Мастер төлөвлөгөөг” боловсруулахад телевизийн хэсгийн ажлыг сайн зохион байгуулж гүйцэтгэсэн юм.
Монгол улсад 2009 онд зохиогдсон Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооны Ерөнхий ассемблей, салбар хороодын хурлын бүх техникийн холбогдолтой ажлуудыг сайн зохион байгуулсан.
Турин, Бээжин, Лондонгийн өвөл зуны олимпийн тоглолтууд, хөдөө орон нутагт зохиогдсон томоохон үйл явдлуудыг эх орон даяар шууд дамжуулах, гадаад улс орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлалын нэвтрүүлгүүдийг гадаад орнуудад дамжуулах ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан.
Студиуд болон техникийн өрөөнүүдэд барилгын хэсэгчилсэн болон капитал засвар болон ажлын байрны нөхцлийг сайжруулах ажлыг сайн гүйцэтгэсэн.
2014 онд хэрэгжсэн Монголын өв соёлын архивын үнэт бүтээлүүд болох уран сайхны болон баримтат олон кино, материалуудыг кино хальснаас телевизийн хальсанд буулгах Штенбек компаний төхөөрөмжийг суурилуулах ажилд идэвхтэй оролцсон.
Хамт олныхоо дунд нэр хүндтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай, телевизийн технологийг хөгжүүлэн боловсронгуй болгох, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн ба үнэнч шудрага, бүтээлч сэтгэлгээтэй, ажилдаа хариуцлагатай, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлдэг, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайн, дадлага туршлагатай, хамт олныхоо үзэл бодлыг хүндэтгэдэг, тэдний дунд нэр хүндтэй, байгууллагынхаа онцлогийг сайн мэддэг туршлагатай, аливаа ажлыг удирдан зохион байгуулах авьяастай, онолын болон практикийн өргөн мэдлэгтэй манай тэргүүний ажилтнуудын нэг юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2002 онд “Радио Телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2003 онд Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Сэтгүүлч
Найруулагч
Хөгжим судлаач
Сэтгүүлч, яруу найрагч
Найруулагч
Сэтгүүлч
Инженер
1981 оноос монтажийн оператораас эхлээд эфирийн терхникч, төв аппаратын инженер, засвар хэмжилтийн инженер, явуулын станцын инженерээр ажиллаж байсан. Анх кинонд дуу оруулах ажил эхлэх үеэс дууны найруулагчийн хувьд орчуулгын киноны үг найрууллага дээр голлон анхаарч жүжигчидтэйгээ нягт ажиллаж үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээл хийж байсан. РТДС-д дуу оруулах дадлагын хичээлийг хөтлөн явуулж олон залуу уран бүтээлчдийг дадлагжуулж, зөвлөмж өгхөөс гадна 100 гаруй кино орос хэлнээс орчуулж телевизийн эфирт гаргасан. Кинонд дуу оруулахдаа дууны эффект хийхийг анх санаачилж 30 гаруй монгол киноны болон нэвтрүүлэг, баримтат киноны дуун дээр ажилласан. 17 жил киноны орчуулганы дууны найруулагчаар ажиллахдаа нийт 200,000 гаруй минутын 30,000 гаруй уран сайхны кино, 20,000 гаруй баримтат кинон дээр ажиллажээ.
Түүний олон жилийн хөдөлмөр, идэвх зүтгэлийг үнэлэн Радио, телевизийн "Хүндэт жуух", Радио, телевизийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэг, Радио, телевизийн "Хүндэт дэвтэр", Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээллийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Инженер
Хөгжмийн зохиолч
Сэтгүүлч
Найруулагч
Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн-агуу соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч.
1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын төв Жалханзын хүрээнд төрсөн. 1958 онд Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэлний чиглэлээр суралцсан. 1956 онд“Хөгжмийн нэр томъёо” болон “Монгол ардын хөгжим” (1998) нэг сэдэвт судалгааны бүтээл туурвисан нь өнөөгийн судлаачдад үнэт эх сурвалж, тэдний гарын авлага болсоор байна. Дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ” эмхэтгэл хэвлүүлснээс “Халуун элгэн нутаг” дуу нь ХХ зууны манлай дуугаар өргөмжлөгдөж гэрэлт хөшөө босгосон. Монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын асуудлаар 60 гаруй шүүмж, өгүүлэл, бичиж нийтлүүлсэн. “Сүнжидмаа” дуут бүжгийн цомнол, арав гаруй найраглал бүтээсний зэрэгцээ орос, итали, хинди хэлнээс Таагүүрийн “Өргөлийн дуулал”, “Цусан тахилга” жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг олныг орчуулжээ.
Ж.Бадраа нь Монголын дуурийн цомнол орчуулгыг анх эхлүүлж, зарчмыг тогтоож ''Евгений Онегин'',"Лусын дагина'',"Тоска'' зэрэг дуурийн орчуулга хийхдээ дуулах явцад үгийг зөв дуудахзүй, (орфоэпия) монгол хэл дээр дуулахад онцгой анхаарч, улмаар энэ зарчмыг нийтийн дунд тууштай нэвтрүүлсэн.
Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх”, “Эртний сайхан” чуулга,
МУИС-ийн Ардын урлаг судлалын тэнхимийг санаачлан үүсгэн байгуулсан. Монгол улсынхаа бүх аймаг сумаар явж ардын билиг авъяастныг тодруулж судлан сурвалжилж радио, телевизийн цуврал нэвтрүүлэг хийж урын санг нь баяжуулахад ухамсарт амьдралаа зориулсан байдаг.
-”Монгол хөөмэй”, “Ингэн эгшиг”, “Цацал”, “Уртын дуу” зэрэг телевизийн баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртжээ.
Ардын урлагийн чиглэлээр олон улсын наадам, симпозиумыг эх орондоо зохион байгуулж, гадаадад түгээн дэлгэрүүлэх нөр их ажлыг санаачлан манлайлж гүйцэтгэсэн байна.
Нэвтрүүлэгч
Ахмад ажилтан
Зураглаач
Нэвтрүүлэгч
Нэвтрүүлэгч
Зураглаач
Presenter anchors
Channel "MNB sport"
Нэвтрүүлэгч
Ардын дуу хөгжмийн 80 гаруй нэвтрүүлэг бүтээснээс 30 гаруй цуврал нэвтрүүлгийг Алтан санд оруулсны сацуу олон арван ахмад уран бүтээлчдийн дурсамж ярилцлагыг соронзон хальснаа буулган үлдээсэн нь эрэлт хэрэглээгээ хэзээ ч алдахгүй үнэт материал болон үлджээ. Тэрээр олон улсыг радио, хөгжмийн наадамд 4 удаа оролцож, "Хавтай хааны магтаал", "Тал нутгийн дууч" нэвтрүүлгүүдээрээ 1994 онд БНХАУ-ын Гуань Жоу хотод болсон хөгжмийн наадмын Гран при шагнал, 1993, 1995 онд БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон олон улсын радио хөгжмийн наадмаас тус бүр тусгай шагнал цом, өргөмжлөл хүртсэн байна. "Дурсамж", "Зохиогч нь урьж байна", "Сонгодог хөгжмийн сан", "Уран бүтээлчийн хөрөг" зэрэг олон арван нэвтрүүлгийг бэлтгэн сонгогчдын талархлыг хүлээсэн. Найрал дууны багш удирдаачийн хувьд Монголын радиогийн дэргэд "Улаан бүч" хүүхдийн найрал дууны чуулга байгуулж түүний урын санг баяжуулах ур чадварыг дээшлүүлэхийн төлөө цуцалтгүй ажилласан.
Сонсогч олон түний оюуны соёлыг төлөвшүүлэх Монголын радиогийн урын санг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж Монголын радиогийн "Тэргүүний ажилтан", "Соёлын тэргүүний ажилтан", "Алтан гадас", Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч
Нэвтрүүлэгч
Найруулагч
Монгол телевизийн ерөнхий эхлэлт 6 удаа шинэчлэн хийсэн "Тэмүүлэл", "Цаг үе үйл явдал", "Гавьяа", "Цаг үе залуучууд", "Залуустай ярилцах цаг", "Манай гаригийн залуус", "Теле театр", "Соёл эрдэнэ", "Урын сан", "Уран зохиол", "Бүсгүйчүүл", "Хөвгүүд", "Зөвлөлт Монголын залуучуудын их наадам", "Агшин", "Тулах цэг", "Цэнхэр дэлгэц", "Баярын мишээл", "Сансрын нэвтрүүлгүүд АСК", "Дөрвөн бэрх" гэх мэт нэвтрүүлгүүдийн зохион зураач, ерөнхий зураач, зөвлөх зураачаар ажилласан. Түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлэн Радио, телевизийн "Тэргүүний ажилтан", Монголын зохиолчдын эвлэлийн Урлаг утга зохиолын төлөө шагнал, МБТ-ийн "Тэргүүний ажилтан", Засгийн газрын "Хүндэт жуух" бичиг, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Монгол Улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" зэрэг цол тэмдэгээр тус тус шагнажээ.
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч
Нэвтрүүлэгч
Зураач
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч
Сэтгүүлч, яруу найрагч
1943 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг (Доод цэцүүх)-т төрсөн. 1973 онд Марксизм Ленинизмын оройн дээд сургууль, 1980 онд А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль, 1960 оноос уран бүтээлээ эхэлсэн
1993 онд ‘Мөлхөө ангийнхан’ шүлгийн номоороо Д.Нацагдоржийн шагнал хүртсэн Хүүхдийн зохиолч яруу найрагч юм.
Түүний ном болон хэвлэгдсэн бүтээлээс:
1964 он“Ойн субботник”
1966 он“Өндөр өвөө”
1969 он“Жирийн түүх”
1970 он“Чихэр”,“Шинэ айл”
1973 он“Найман жаал”1974 он“Зуун даага”
1980 он“Амьтадын үлгэр”
1981 он“Жаргалтай нутгийн хүүдүүд”, “Өвөө хэдэн намтай вэ?”
1982 он“Цаасан хүү”
1999 он“Илжигний уралдаан” гэх мэт
Зохиолч, сэтгүүлч
Дуу оруулагч, жүжигчин
Инженер
Монголын Мэдээ агентлагт шуурхай мэдээний зураглаачаар ажиллаж улс оронд болж буй үйл явдлыг үзэгчдэд шуурхай, өндөр түвшинд хүргэхийн төлөө чармайлт гарган ажилласан. Албан томилолтоор хөдөө орон нутаг, гадаад орнуудад ажиллах үедээ уран бүтээлчээр сэтгэж дүрс өгүүлэмж сайтай цагийн зураг, зураглал авч ирж агентлагийн дүрсний фондыг бүрдүүлж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон төрийн түшээдийг дагалдан Монгол Улсын бүхий л аймгуудад ажиллаж олон зуун мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киноны зургийг авч үзэгч түмэндээ хүргэсэн.
Сэтгүүлч
a
Зохиолч, сэтгүүлч
Сэтгүүлч
Найруулагч
Ардын жүжигчин
Г.Золжаргал 1980-1990 онд Монгол телевизийн уран бүтээлд орж ирсэн сэтгэлгээний шинэлэг урсгал, теле сэтгүүл зүйн шинэтгэлийн гол төлөөлөгч, өндөр боловсрол, мэдлэгтэй, бүтээлч шаргуу хөдөлмөрч чанарууд хослосон манай шилдэг сэтгүүлч юм. 1983 оноос тус байгууллагад редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактораар тус тус ажиллахдаа 540 гаруй нэвтрүүлэг бэлтгэснээс ихэнх нь үзэгчдийн анхаарлыг татаж, нийгмийн ухамсарт хүчтэй нөлөөлсөн бүтээлүүд байсан тул Г.Золжаргал үзэгчдийн дунд нэрд гарч, бүхний танил болсон билээ.
Тухайлбал: “Баримтат дэлгэц” / тус бүр 40 минутаар / 57 дугаарыг бэлтгэсэн бол “Спорт эрүүл мэнд” цувралаар”Спорт асуудал” 6 дугаар, “Спортын ертөнцөд” 8 дугаар, “Эрүүл мэнд” 4 дугаар, “Эрүүл явахын ухаан” 8 дугаар, “Айзамт дасгал” 12 дугаар гэхчилэн олон нэвтрүүлэг хүн ардын амьдрал ахуйд хүчтэй нөлөөлж олон зуун захидал авч, удирдсан редакци нэг бус удаа байгууллагын тэргүүний хамт олон болж байв.
Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний тойм, “Бичил сурвалжлага буюу цагийн эргэцүүлэл” шог найруулал, “Хашаа”,”Хог”,” Морь тэрэгтэн”,” Сүүдэр дайрсан зуслан” зэрэг нэвтрүүлгүүдээрээ МСХ-ны шагнал хүртжээ.
Г.Золжаргалын бүтээлүүд ямагт үзэгчдийн сонирхлыг татдаг өвөрмөц хэлбэр, содон хийцтэй, асуудлыг сонирхолтой талаас нь олж хөндөж чаддагаараа онцлог юм. Уран бүтээлийн “Гал” нэгдэлд байхдаа “Анхаар, авто хэмнэл”,” Маргаашийн тухай сурвалжлага”,”Шөнийн галт тэргэнд”,”Хүүхдийн хүслэн”,”Хүүхэлдэйн зовлон”,”Шөнийн сурвалжлага”,”Шөнийн солонго ямар вэ”,”Үнэнд үнэн хэрэгтэй”, Японы өдрүүд монголд”, ”Нян идээд цадахуу?” зэрэг 66 нэвтрүүлэг бэлтгэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж, улс орны амьдралын олон салбарынханд нөлөөлжээ. “Токиод сурвалжилсан тэмдэглэлүүд” 8 дугаар хийж “Бухимдал” шууд нэвтрүүлгээр нийгмийн ухамсрын доройтлыг гүнзгий үзүүлж “Гэрэл сүүдэр” 20 цувралаар чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж, 1992 оноос “Үдшийн хэмнэл”-ээр олон арван сурвалжлага найруулал, “сэтгэл нээхүй” ярилцлагын нэвтрүүлгүүдээр хүний чанар, нийгмийн хямралыг хөндөж “Маршал Чойбалсаныг оршуулсан нь”, “Монголын сайхан орон”, “Улс хувьсгалын 40 жилийн ой” зэрэг сэдвээр “Баримтат дэлгэц” цувралуудаа үргэлжлүүлжээ. 1995 оноос “Үдшийн хэмнэл” теле сэтгүүл тогтмол гаргаж улс орны өнцөг булан бүрээс олон сайхан сурвалжлага, найруулал, тэмдэглэл бэлтгэсээр уг теле сэтгүүл нь эдүгээ Залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл” студи болон өргөжсөн.
Сэтгүүлч Г.Золжаргал Монгол телевизэд ажиллахдаа хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, гэмт хэрэг, архидан согтууралт, гэр бүл хайр хайр сэтгэл, урлаг соёлын нийгмийн амьдралын тулгамдсан хурц асуудал зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдийг даацтай, олон талаас нь авч үзэж ажиллаж байна. Тэрчлэн урансайхны бүрэн хэмжээний 30, баримтат 70, хүүхэлдэйн 43 киног орос, герман хэлнээс орчуулсан зэрэг түүний уйгагүй хөдөлмөр зүтгэлээр бүтсэн телевизийн олон зуун бүтээл буй.
Г.Золжаргал нь Монголын сэтгүүлчдийн холбооны 2 удаагийн шагналтан, “Гоо марал- 96” шилдэг бүтээлийн шагналтан, “Радио телевизийн тэргүүний ажилтан”, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн билээ.
Хасбаатарын Мэргэн нь Улаанбаатар хотын арван жилийн 23 дугаар дунд сургуулийг 1975 онд төгсөөд, Москвагийн А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг “утга зохиолын ажилтан, орчуулагч” мэргэжлээр 1980 онд төгсчээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны гадаад харилцаа, орчуулгын товчоонд орчуулагч-редактораар 1980-1990 он хүртэл ажиллаж, 1990 оноос Монгол телевизийн Кино, дуу оруулалтын албанд орчуулгын редактораар ажиллаж байна.
Х.Мэргэн нь өнгөрсөн хугацаанд ажил мэргэжил дээрээ байнга өсч ирсэн бөгөөд шилдэг редактораар удаа дараа шалгарч байв. Мэргэн нь Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр нэвтрүүлдэг гадаадын 500 гаруй кино орчуулснаас өнөөдөр ч гэсэн давтан гаргасаар байна.
Х.Мэргэн нь кино программын албаны бодлогыг боловсруулахад өөрийн хувь нэмрийг оруулж, телевиз үзэгчдэд мэдлэгийн хүрээг нь тэлэхүйц, сэтгэл оюун, танин мэдэхүйн талаас өгөөжтэй кино орчуулан хүргэхийг хичээдэг юм. Тухайлбал дэлхийн сонгодог уран зохиолоор найруулан тавьсан “Борис Годунов” /А.Пушкин/, “Фигаро гэрлэсэн нь буюу солиормоор өдөр” /П.О.Бомарше/, “Ах дүү Карамазовынхан” /Ф.Достоевский/, “Цахлай”, “Рустам, Сухраб хоёр” /”Шах-намэ”/, “Гамлет”, “Ромео Жульетта хоёр”, “Макбет”, “Венецийн худалдаачин”, “Титус” /У.Шекспир/ , “Миний сайхан хатагтай” /Б.Шоу/ зэрэг кино, кино урлагийн сор болсон бүтээл “Хуягт “Потемкин” /С.Эйзенштейн, “Цирк” /Ч.Чаплин/, “Долоон самурай”, “Рашёмон”, “Цуст сэнтий”, “Бөхийн гайхамшиг” /А.Куросава/, “Андрей Рублев” /А.Тарковский/, “Гүзээлзгэнэ” /И.Бергман/ зэрэг олон бүтээлийг орчуулж үзэгчдийн хүртээл болгосон байна.
Киноны орчуулга амжилттай хийснийх нь төлөө МЗЭ-ийн 1998 оны шагналыг хүртээж, 2002 онд “Алтан Гадас” одонгоор шагнасан болно.
Х.Мэргэн нь цаг заваа орчуулгын ажилд зориулж өөрийн эрхэлсэн ажлын хажуугаар У.Шекспирийн эмгэнэлт болон инээдмийн жүжгүүд, В.Распутины “Иваны охин, Иваны эх” тууж, өгүүллэгийн ном, Л.Шинкаревын “Цэдэнбал, Филатова хоёр”, “Цэдэнбал, Филатова хоёрын цаг үе”, А.Азимовын “Эхлэлийн эхлэл” зэрэг ном зохиол орчуулан хэвлүүлснийг нь уншигчид зохих ёсоор үнэлсэн билээ. Мөн Монголын Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Бүргэд тэнгэртээ халина” романыг орос хэлнээ орчуулж ОХУ-д нийтлүүлсэн байна.
Х.Мэргэн нь мэргэжлийн уран чадвараа байнга дээшлүүлж байхыг хичээдэг бөгөөд Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Яруу найрагчдын холбооноос зарласан шүлгийн орчуулгын уралдаануудад удаа дараа тэргүүн байр эзэлж байсан нь үүнийх нь нэгэн нотолгоо юм.
Сэтгүүлч, яруу найрагч Бэсүд овогт Лханаагийн Мөнхтөр 1957 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Нийгмийн гарал малчин, яс үндэс халх. Л.Мөнхтөр нь МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Хэл бичгийн ухааны доктор. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бүрэн бус дунд сургууль, Архангай аймаг дахь багшийн сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн дээд курс, УБИС-ийг монгол хэлний багш утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
1978 оноос Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн. 1979-1982 онд Ардын цэргийн алба хаасан. 1982-1984 онд Улаанбаатар хотын 60 дугаар дунд сургуульд түүхийн багш, 1984-1987 онд Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1987-1992 онд УБИС-д оюутан, 1992-1999 онд Монголын радиод сурвалжлагч, ахлах редактор, 1999-2000 онд БНХАУ-д Олон улсын радиод мэргэжилтэн, 2000 оноос одоо хүртэл Нийгмийн нэвтрүүлгийн албанд редактороор ажиллаж байна.
Л.Мөнхтөр нь “Ургацын далай”, “Газар тэнгэр”, “Төрийн алтан сан-Оюуны өмч”, “Мэдлэгийн сан”, “Нүүдэл”, “Эрчүүд ээ наашаа сууцгаа”, Өрхийн үйлдвэрлэл-радио сэтгүүл”, “Зөвхөн танд”, “Ургадаг алт”, “Мэдлэгийн сан”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг олон нэвтрүүлгээрээ сонсогч олны дотны танил нэртэй уран бүтээлч болж чадсан. “Төрийн алтан сан-Оюуны өмч” цуврал нэвтрүүлэг нь Монголын оюуны өмчийн газар, Монголын сэтгүүлчдийн холбооны хамтарсан уралдаанд тэргүүн байр эзэлж, оюуны өмчийг сурталчлах анхны патент авсан нэвтрүүлэг юм.
Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нь радиогийн сэтгүүлчийн зэрэгцээ “Адуун зүсмийн уул” /1994/, “Морин уул” /1995/, “Хийморь уул” /1999/, “Нутгийн зам” /2004/ зэрэг яруу найргийн ном, “Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга бүтэц” /2003/ судалгааны, “Хөхморьт бага толь” /2004/ танин мэдэхүйн, “Ургадаг алт” /2005/, “Ургадаг алт” /2008/, “Ургадаг алт” /2009/ нийтлэлийн цуврал, “Зөөлөн зөөлөн замбуулин” /2009/ дууны яруу найргийн, “Холын тэнгэр” /2010/ эссэ өгүүллэгийн номууд хэвлүүлсэн авьяаслаг, нөр хөдөлмөрч уран бүтээлч юм.
Л.Мөнхтөрийн эссэ, бодрол, дууль, шүлэг, сэтгүүл зүйн нийтлэлүүдээс арван зургаан бүтээл ерөнхий боловсролын дунд сургуулийн арав гаруй сурах бичигт орсон нь энэ уран бүтээлчийн бүтээлийн цар хүрээг илтгэнэ. Тэрчлэн Лханаагийн Мөнхтөрийн бүтээл Орос, Хятад, Англи хэл дээр хэвлэгджээ.
Л.Мөнхтөр нь сэтгүүлч уран бүтээлчийн зэрэгцээ сайн судлаач хүн. Тэр Монгол адууны зүс шинж заасан үгсийг тусгайлан судалж, шинжлэх ухааны олон өгүүлэл бичиж төвийн сонин сэтгүүл, шинжлэх ухааны сэтгүүл, товхимол, эмхтгэлүүдэд нийтлүүлсэн. Л.Мөнхтөрийн ажил, уран бүтээлийн амжилтыг үнэлж, “Алтангадас” одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, “Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-д олгодог хошой алтан медаль, “Ган үзэгтэн” цол тэмдэг, Радио телевиз, хэвлэл мэдээлэл, Хүнс ХАА, газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.
Цэрэндоогийн Мөнхтөр1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1982 онд Багшийн сургууль, 1984 онд УБИС-ийг багш мэргэжлээр, 1989 онд ОХУ-ын Ростовын УИС, 2004 онд АНУ-ын Колорадогийн Их сургуулийг сэтгүүлч, телевизийн сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Телевиз, мэдээллийн салбарт 22 жил ажиллаж байна. Монгол телевизийн сурвалжлагчаас хөдөлмөрийн гараагаа эхэлж улмаар редактор, ерөнхий редактор, РТХЭГ-ын дэд дарга, дарга, улмаар “ММ” агентлагийн тоймч, захирлын ажлыг хийж байгаад 2006 оноос “ММ” агентлагийн ерөнхий редакторын ажил үүргийг гүйцэтгэж байна.
Ц.Мөнхтөр нь ажилласан хугацаандаа телевизийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нэвтрүүлгийн чиглэлээр дагнан мэргэшиж, ардчилал зах зээлд шилжсэн Монголын нийгмийн хамгийн анхаарал татсан сэдвүүдээр нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлагаа бэлтгэж ирсэн.
Монгол телевизийн анхны шууд нэвтрүүлгүүдийн хөтлөгч нь байж, тухайн цаг үеийн хамгийн сонирхолтой сэдэв, нийгмийн анхаарлын төвд байсан лидерүүд, иргэний нийгмийн төлөөллүүдтэй сонирхолтой, цаг үеэ мэдэрсэн ярилцлагуудыг хийж ирсний тод жишээ нь: “1:9” , “Эвлүүлэггүй яриа”, “Хэлэх нэг хэрэг, хийх нэг хэрэг”, “Х” хөтөлбөр, “Цаг үе үзэл бодол”, Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнүүд, “Ярилцъя” нэвтрүүлгүүд юм.
Ц.Мөнхтөр нь ажилласан хугацааныхаа ихэнх үед нь редакци, агентлаг, байгууллагын удирдлагад ажиллаж, тухайн салбарынхаа бодлогыг зангидан амжилтанд хүрч байсан. Тэрээр өнөөгийн “ММ” агентлагийн үндэс суурь болсон “ТВМ” агентлагийн анхны ерөнхий редактороор ажиллаж, улмаар тухайн үеийн РТХЭГ-ын дэд дарга, даргын албыг хашиж байв.
РТХЭГ-ын дэд дарга, даргаар ажиллаж байхдаа тухайн үед санхүүгийн хүндрэлд ороод байсан редакцийн системийг задалж, чөлөөт студиудын тогтолцоог бий болгосноор уран бүтээлчдийн идэвхи, санхүүгийн боломжийг дэмжсэн бөгөөд энэ нь зөвхөн Монголын радио телевизийн төдийгүй Монголд олон телевиз, студи, продакшнууд бий болж хөгжихийн үндэс болсон юм.
Мөн тэрээр зах зээлд шилжих үед боловсон хүчний бодлогыг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарч Радио телевизийн дээд сургууль байгуулах асуудлыг санаачлан хэрэгжүүлсэн билээ. РТДС нь өнөөдөр Монголын телевизийн зах зээлийн зонхилох боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргаж байна. 1990 –ээд оны дундуур Монголын телевиз, радиогийн мэргэжилтнүүдийг ОХУ-д давтан сургах, зарим
мэргэжлээр оюутнуудыг шинээр сургах үйл ажиллагааг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байв.
Улсын төсвөөс 100 хувь хараат байсан Радио, телевизийн санхүүжилт хамгийн хүндрэлтэй асуудал байсан тул үзэгч иргэдээс хураамж авах асуудлыг боловсруулан 1997 онд Засгийн газраар хэлэлцүүлэн баталгаажуулсан нь үйл ажиллагааны зөв чиг шугам байсан бөгөөд өнөөдөр МҮОНРТ-ийн санхүүжилтийн 1 гол эх үүсвэр болж байна.
Ц.Мөнхтөр нь 2004 онд АНУ-д телевизийн мэдээллийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирсний дараа “ММ” агентлагийн захирал, ерөнхий редактороор ажиллаж байгаа бөгөөд Монголын нэр хүнд бүхий хамгийн олон үзгэчидтэй мэдээллийн хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах, боловсон хүчнүүдийг сургаж дадлагжуулах, тэнцвэртэй мэдээлэл, мэдээллийн эх сурвалжийн олон талт байдлыг хангах тал дээр идэвхи санаачлагатай ажиллаж байна. Зөвхөн оройны 18, 20, 23 цагийн мэдээгээр хязгаарлагддаг байсан мэдээний цагийг 2005 оноос 2 цаг тутам болгосон нь үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа юм. Мэдээний шуурхай байдлыг хангах үүднээс бичлэг, эвлүүлэгээс аль болох татгалзан шууд хэлбэрт оруулах, онцлох үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулах, техникийн ололтыг ашиглан эх орны боломжит бүс нутгаас болон хилийн чанадаас мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг болсон зэрэг нь зөвхөн “ММ” агентлагийн ололт төдийгүй арилжааны олон телевизүүдэд жишиг, үлгэр дууриалал болж байна.
Ц.Мөнхтөр нь шинэ залуу сэтгүүлчид, уран бүтээлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд өөрийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцдаг, хүнтэй ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас чадвартай, шинийг байнга эрэлхийлдэг, бүтээлч санаачлагатай , манай телевизийн нүүр царай болж олон нийтэд танигдсан уран бүтээлч билээ.
Түүний авьяас чадварыг үнэлж Радио, телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,” Алтангадас одон”-гоор тус тус шагнасан бөгөөд соёл урлагийн байгууллага, олон нийтийн байгууллагын томоохон шагналуудыг хүртэж ирсэн.
Зураглаач
Найруулагч
Дашцэрэнгийн Нарантуяа 1975 онд МУИС төгсгөөд Мэдээлэл радио телевизийн улсын хороонд нэвтрүүлэгчээр орж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Телевиз радиогийн уран бүтээлч хамт олны хамтын бүтээл болсон төрөл бүрийн нэвтрүүлгийг үзэгч, сонсогч олон түмэнд хүргэх эцсийн дамжлага дээр ажиллаж байдаг нэвтрүүлэгчдийн бүтээлч үйл ажиллагаа, мэдлэг ур чадвараас тухайн чанар, үр өгөөж шалтгаалдаг тул энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлэхийн төлөө сэтгэл, идэвхи зүтгэл, санаачлага гарган ажиллаж байна.
Энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа дээрх хугацаанд өөрийн улс орны болон дэлхийн улс орны гадаад дотоод улс төрийн амьдрал, нийгэм эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, урлаг спорт болон бусад салбарт гарч байгаа түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын шууд трансляци, цаг үеийн тусгай хөтөлбөр, улс мэдээлэл, мэдээ, нийтлэл, тэмдэглэл, сурвалжлага, хөрөг найруулал, уран сайхны, баримтат, шинжлэх ухааны хялбаршуулсан кино, хүүхэлдэйн киноны дуу оруулалт, синхрон орчуулга зэрэг төрөл бүрийн жанрын нэвтрүүлгүүдийг уншиж хөтөлсөн.
2001- 2004 онд ОХУ-ын Москвагийн радиод мэргэжилтэн нэвтрүүлэгчээр ажилласан. Мөн Оросын болон бусад орны радио телевизийн мэргэжил нэгт нөхдийн ажлын арга туршлага, хөдөлмөр үйлсийн тухай, мөн хэл ярианы ур чадварын үндэсийн талаар холбогдох 60 гаруй материалуудыг орчуулан, тухайн үеийн мэргэжлийн сонин, сэтгүүлд нийтлэн бусдын хүртээл болгосон. Түүнчлэн залуу нэвтрүүлэгч, сэтгүүлч хөтлөгчдөд зориулан СГЗ Хишгээтэй хамтран “Микрофонтой харьцахад” гарын авлагыг бэлтгэн гаргасан.
Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан “Миний ард түмэн” цуврал, “Мэгжид Жанрайсэг” шүтээнийг залах ёслол, мөн “Очирваань” бурханыг залах ёслолын ажиллагааны шууд нэвтрүүлэг, улс хувьсгалын 80, 84 жил, тулгар төр байгууллагдсаны 800 жилийн ойд зориулсан “Баярын мишээл”, “Монгол хийморь”, Монгол улсад гадаадын элчин сайдын яамдуудтай хамтран бэлтгэсэн улс төр, танин мэдэхүйн “Татах хүч” цуврал нэвтрүүлэг, Зөвлөлт Монголын сансарын хамтарсан нислэгийн түүхэн үйл явдлыг Москвагийн Останкиногоос сурталчилан нэвтрүүлэх үйл ажиллагаа гэх мэт олон төрөл жанрын нэвтрүүлгүүдийг үзэгч түмэндээ хүргэсэн.
Ажилласан хугацаандаа 1985 онд VII таван жилийн гавшгайч, 1992 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1995 онд Радио телевизийн тэргүүний ажилтан, Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух”, 1997 онд “Алтан гадас” одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2002 онд “Оросын дуу хоолой” радиогийн “Хүндэт жуух”, 2007 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнагдсан.
Базаржавын Нацагдорж нь 1953 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг дүүргэж багш мэргэжил эзэмшсэн.
Б.Нацагдорж нь Хүүхдийн нэвтрүүлгийн албыг олон жил удирдан ажилласны үр дүнд тус хамт олон байгууллагын хөдөлмөрийн аваргаар гурван удаа шалгарч, НҮБ-ын хүүхдийн байгууллагын хүндэт өргөмжлөлийг хүртэж байсан юм.
Б.Нацагдорж хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан бага насныханд “Үлгэрийн бороо”, “Цэцгэн эрх”, “Тоглоомын тойрог”, дунд насныханд “Чиг-чаг”, “Оюундалай”, ахлах насныханд зориулж “Харц” нэвтрүүлгээс гадна хүүхдийн нийгмийн асуудал хөндсөн “Ирээдүй үеийнхний өмнө хүлээх хариуцлага” цуврал нэвтрүүлгийг “Хүүхэд-эрдэнэ” нэртэйгээр хийж байлаа. Тухайлбал: “Хайр үгүйлсэн хүүхдүүд”, “Сэвтсэн эрх”, “Үүрнээсээ хулжсан дэгдээхэй” зэрэг дугааруудаараа ирээдүй үеийнхний өмнө томчууд тун их хариуцлага хүлээх учиртайг байнга анхааруулсаар байсан. Түүний бэлтгэсэн “Айлын өнгө” нэвтрүүлэг нь ЮНИСЕФ-ээс зарласан “Гэр бүл-хүүхэд” сэдэвт уралдаанд 1-р байр эзэлж байсан юм.
Б.Нацагдорж нь хүүхдийн нийгмийн зүтгэлтнээс гадна хүүхдийн шилдэг уран бүтээлч, зохиолч юм. Тэрээр амьдрал уран бүтээлийнхээ 30 гаруй жилийг хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, үлгэр, туужийн 10 гаруй ном, хүүхдийн утга зохиолын “Цэцэн хүү сэтгүүл”, телевизийн богино хэмжээний уран сайхны 6 кино, хүүхэлдэйн 6 кино, англид төвтэй дэлхийн хүүхэлдэйн киноны холбооны захиалгаар “Хургачин Төмөр” кино, болон хүүхдийн бүрэн хэмжээний дуурийг цомнол зохиол бичиж бүтээсэн юм.
Б.Нацагдоржийн бичсэн “Өнчин ишигний дууль” теле кино нь 2001 онд Москва хотод болсон Олон улсын кино наадмаас “Гран При” шагнал, 2008 онд /“Аавын цээжит” Чулуут/ өгүүллэгийн ном нь шилдэг бүтээлийн “Алтан –Өд” шагнал тус тус хүртсэн юм. Тэрээр хүүхдийн дунд дуулагддаг олон сайхан дуу шүлэгтэй уран бүтээлч юм.
Б.Нацагдорж нь уран бүтээлийн ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээл хийж, телевизийн нэвтрүүлгийн хэлний асуудлыг дагнан судалж эрдэм шинжилгээний 20 бүтээл бичиж туурвисан ба 2008 онд “Телевизийн мэдээллийн нэвтрүүлгийн хэл нийгэмд, нөлөөлөх нь” сэдвээр хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Сэтгүүлч Б.Нацагдоржийн хариуцан бэлтгэдэг “Үндэсний хэл, бичиг, соёл” болон эх хэлний уралдаант, танин мэдэхүйн “Тунгаамал” нэвтрүүлгүүд нь үзэгчдээс байнга талархал хүлээж байдаг.
Б.Нацагдорж нь телевизийн эрин зууны мэдээллийн гол хэрэгсэл болох үндэсний хэл, яриа, аман бичгийн хэл, соёлыг эрхэмлэн дээдэлж, зөв хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, тодорхой үр дүнтэй ажилласныг нь өндрөөр үнэлж 1994 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1997 онд Радио телевизийн Тэргүүний ажилтан, 1999 онд Ган үзэгтэн, Ардын хувьсгалын ойн медаль 60,70,80 жилийн ойн медаль, 2000 онд Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтан, 2004 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.
Сэтгүүлч, яруу найрагч
Инженер
Гаваагийн Отгон нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1968-1978 онд 10-н жилийн 20-р сургууль, 1978-1980 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1981 оноос Монголын радиод дагалдан нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхэлсэн.
Г.Отгон нь ажилдаа хариуцлагатай, энэ хугацаанд дагалдан нэвтрүүлэгчээс мэргэжлийн нэвтрүүлэгч болтлоо өсч чадсан, мэдээ мэдээлэл, уран сайхан, хөрөг найруулал, нийтлэл, зохиомж, эвлүүлгээс эхлээд радиогийн бүхий л төрөл жанрын нэвтрүүлгийг чадамгай уншиж, хөтөлдөг бөгөөд арван нэвтрүүлгийн нэвтрүүлэгчээр ажиллаж ирсний дийлэнхи олонхи нь нэгдүгээр зэргийн үнэлгээ авч, мөнхүү нилээд нь радиогийн алтан сан хөмрөгт хадгалаастай байна.
Ардын хувьсгалын ойн баяр наадмаас эхлээд үндэсний их баярын нээлт хаалтын ёслолын ажиллагааг орон даяар шууд дамжуулан нэвтрүүлсэн байна. Түүнчлэн гадаад улс гүрний төрийн тэргүүн, өндөр дээд албаны хүмүүсийн албан ёсны айлчлалын хүндэтгэлийн шууд нэвтрүүлэгт нэвтрүүлэгчээр дагнан ажилласан нь түүний ур чадвар, ажлын хариуцлага, бүтээлч чанарыг үнэлсэн хэмжүүр юм.
Г.Отгон нь мэргэжлийн чадварлаг уран бүтээлчээс гадна залуу шинэ үеийг дагалдуулан сургаж, төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ирсэн юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Радио телевизийн тэргүүний ажилтан, 2005 онд Алтан гадас одон, 2007 онд Соёлын тэргүүний ажилтан, 2009 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2010 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан.
Сэтгүүлч
Сэтгүүлч
Зохиолч, сэтгүүлч
Сэтгүүлч
Нэвтрүүлэгч
Нэвтрүүлэгч
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч
Ламжавын Сүрэнхорлоо нь 1959 онд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн. 1982 онд Монгол Улсын Их Сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. 1982-1984 онд Говь-Алтай аймаг дахь Радио релейны дамжуулах станцад инженер, 1984-1986 онд Хонхор дахь Дамжуулах станцад ээлжийн ахлах инженер, 1986 оноос Монгол телевизийн /хуучин нэрээр/ Техникийн төвд дүрс бичлэгийн ээлжийн ахлах инженер, 1989 оноос дууны инженерээр одоог хүртэл тасралтгүй 33 жил үр бүтээлтэй ажиллаж байна.
Л.Сүрэнхорлоо нь 1982-1984 онд дамжуулах станцын техникийн аюулгүй ажиллагааг жигд хангаж, саатал гологдолгүй ажиллаж, техникийн урсгал болон төлөвлөгөөт засваруудыг чанарын өндөр түвшинд хийж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажлуудад оролцон, удирдаж байв. 1989 онд телевизийн дууны студийг шинээр байгуулан, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан нь дэлгэцийн болон телевизийн кино, теле жүжгийн дуу оруулалтыг хөгжлийн шинэ шатанд гаргах, орчуулгын киног үзэгчдэд хүргэх эхлэлийг тавьсан юм. Л.Сүрэнхорлоо мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласнаар дэлхийн кино урлагийн сор болсон шилдэг олон арван бүтээлийг үзэгч олонд хүргэсэн чадварлаг, туршлагатай инженер юм. Тэрээр “Титаник”, ”Мөнхийн хайр сэтгэл”, “Гладиатор”, “Шаушенкоос оргосон нь”, “Мэргэн бууч”, ”Хурга майлахаа болино”,”Загалмайлсан эцэг”, “Дайн ба энх”, “Сүүлчийн Могикан”,”Ногоон бүс”, “”Харри Поттер” зэрэг 6000 гаруй уран сайхны болон хүүхдийн кино, “Халтар царайт”, “Ошин”, “Хаврын арван долоон учрал”, “Сузуран”, “Хаврын арван долоон учрал”,”Өргөст модны шувуу”, “Сэргэлэн охин Янсүнь” гэм мэт 70 гаруй телевизийн олон ангит кинонд дууны инженер, дууны найруулагчаар ажилласан. Үүний зэрэгцээ танин мэдэхүйн, уран бүтээлийн албадын захиалгаар “Бид эх дэлхийдээ хайртай”, “Сонирхсон бүхнээ асуу”, “NHK сансарын тоон шинжлэх ухаан”, “Шинжлэх ухаан”, “Шинжлэх ухааны гайхамшиг”, “Гэгээрэлд хүрэх зам” зэрэг олон арван цуврал бүтээлийг үзэгчдийнхээ оюуны мэлмийд хүргэсэн юм.
Л.Сүрэнхорлоо Монголын кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн зохих хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Тухайлбал “Чингисийн эр хоёр загал”, “Аргусан хуурчийн домог”, “Би эндээс явахгүй”, “Удирдагч”, “Улаан зурвас”, “Монголжингоо”, “Их галын урсгал”, “Цагаан сүүний домог”, “Бэр цэцэг”, “Монгол улсын Ардын жүжигчин Пүрэвдорж” зэрэг 20 гаруй дэлгэцийн болон телевизийн уран сайхны, баримтат кинонд уран бүтээлчидтэй хамтран ажилласан.
МҮОНТ-ийн дуу бичлэгийн студи нь анх UMATIC аппарат 7630 РКС-112 гэсэн 8 оролт 4 гаралтай суурин пульт болон дагалдах техникийн хэрэгсэлтэй эхэлснээс хойш 3 удаа техникийн бүрэн шинэчлэл хийгдсэн бөгөөд эдгээр шинэчлэл засварын ажлуудыг Л.Сүрэнхорлоо нь мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн шилдэг инженер юм. Өдөр тутмын болон фондны кино, нэвтрүүлгийн дууны бичлэгт техник хэрэгслэлийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, урсгал засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг хариуцлагатай, тэргүүний ажилтан юм.
Л.Сүрэнхорлоогийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн 1999 онд Радио телевизийн хүндэт жуух, 2002 онд Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2007 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд Монгол улсын Алтангадас одонгоор шагнагдсан байна.
aa
Нэвтрүүлэгч
Кино найруулагч
Социологич
Сэтгүүлч, яруу найрагч
Сэтгүүлч
Гомбосүрэнгийн Цогт нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд 52-р 10 жилийг төгсөөд, 1974-1977 онд цэргийн алба хаасан. 1977-1981 онд Эрчим хүчний факультетийн Холбооны инженерийн ангийг төгссөн.
Г.Цогт нь ажлын гараагаа 1981 онд 07 сарын 01-ны өдөр МРТУХороонд хуваарилагдан ирж телевизийн техникийн хэлтсийн явуулын станцын цехэд “ЛОТОС” станцын камер-каналын инженерээр ажилласан.
Тэрбээр ажиллаж байх хугацаандаа 1984-1986 онд “МАГНОЛИЯ” станцын ээлжийн ахлагчаар ажиллаж, 1986-1988 онд явуулын станцын цехийн даргаар томилогдсон. 1988-2003 он хүртэл “Аёоки” станцын дүрсийн трактын инженерээр ажиллаж байгаад 2003 оноос одоог хүртэл Явуулын станцын хэсгийн ахлах инженерээр тасралтгүй 34 жил ажиллаж байна.
Г.Цогт нь 1981 оноос одоог хүртэл үе үеийн явуулын станцуудад ажилласан бөгөөд телевизийн явуулын станцуудын ашиглалт, техник технологыг сайжруулах, эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлаж бичлэг, шууд нэвтрүүлэгт байнга бэлэн байлгахын төлөө санаа тавин ажиллаж ирлээ.
Мөн Радио, телевизийн техникийн төвийн захиргаанаас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, шийдвэрийг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон ажиллаж, хариуцсан инженер техникчдийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан шийдвэрлэж хяналт тавьж, Явуулын станцын дуу, дүрсийн техник тоног төхөөрөмжийн бэлэн байдалд анхааран, телевизийн үндсэн технологийн журмыг мөрдлөгө болгох, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон техникийн бичиг баримтуудын хөтлөлтийг тухай бүрд хянаж, үзлэг үйлчилгээг хуваарийн дагуу хийлгэх, техникийн үзлэг ,хэмжилт, засвар болон шинэ тоног төхөөрөмж суурилуулах, шинэ технологи нэвтрүүлэх, өндөрт ажиллах, бичлэг шууд, нэвтрүүлэг хийх обьектуудад судалгаа хийж техникийн шийдэл гаргах, нэвтрүүлгийн өмнө болон дараа техник тоног төхөөрөмжүүд, кабелиудыг зөөж байрлуулж холбох,тохируулах, хурааж,ачих ажлыг удирдан зохион байгуулж оролцох ба нэвтрүүлгийн явцад техникийн талаас нь хяналт тавин ажиллаж, бичлэг,шууд нэвтрүүлэгт гологдол саатал гаргалгүй ажиллах, ажлын байран дээр хөдөлмөрийн сахилга батыг чандлан сахиулж, хамт олонтой соёлтой харилцан, удирдах, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагааны дүрэм журам бусад хууль тогтоомжийг мөрдөх мөн хариуцсан инженер техникчдэд зааварчлагыг өгч мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэ хугацаанд манай эх оронд болсон тэмдэглэлт үйл явдлууд, баяр наадмын ажиллагаанууд, гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлал, бүх ард түмний сонгуулиудын үйл явц, урлаг спортын арга хэмжээнүүд, хурал цуглаанууд гэх мэтийн бүхий л арга хэмжээнүүдийг телевизээр газар дээрээс нь шууд дамжуулах болон бичлэг хийхэд өөрийн хариуцсан станцуудыг техникийн талаас нь гологдол сааталгүй ажиллуулж дуу болон дүрсийн стандартыг хангасан чанартай сайн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэхийн төлөө хичээн ажиллаж ирсэн юм.
Г.Цогт нь ажил мэргэжил дээрээ байнга өсч шинийг санаачлан ажиллаж байдаг манай шилдэг тэргүүний ажилтан юм. Энэ нь телевизийн ажлыг гярхай мэдэрч нягт нямбай ажилладаг, хамт олны дунд нэр хүндтэй, авьяаслаг байдлаас тод харагдана.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, 1997 онд “Радио Телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2005 онд Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” тэмдэг, 2007 онд Алтан гадас одон 2011 онд Радио, телевизийн Ерөнхий захирлын нэрэмжит шагнал 2013 онд Радио, телевизийн “Хүндэт дэвтэрт” бичигт тус тус шагнагдсан.
Алжынхаа анхны гарааг Монгол телевизийн явуулын станцаас эхэлсэн бөгөөд 1981 онд Францын мэргэжилтнүүдтэй хамтран анхны өнгөт хальсны "Томпсон" телекино проекционы өнгөт төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн. 1996-2000 онд МРТХЭГ-ын гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах хугацаандаа гадаадын телевизийн байгууллагуудтай холбоо тогтоох, олон улсын байгууллагуудаас техникийн мэргэжилтэн урьж инженер техникийн ажилтнуудад орчин сургалт зохион байгуулах гадаадад курс семинарт хамруулах талаар ихээхэн анхаарал тавьж ажилласан.
Орчин үеийн тоон болон мэдээллийн технологи, телевизийн студийн төлөвлөлт, менежментээр мэргэшсэн бөгөөд телевизийн техник технологийг шинэчлэх талаар хэд хэдэн төсөл, төлөвлөгөө гарган Засгийн газар болон ОУБ-д танилцуулснаас телевизийн Алтан фондод хадгалагдаж байгаа уран бүтээлийн 2 инчийн хальсыг шинэ технологит хальсанд буулгах архивын материалыг шинэчлэх төсөл ЮНЕСКО-гийн тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлсэн.
МҮОНРТ-ийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт тоон технологийн ололтыг нэвтрүүлэх талаар олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, төсөл төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлыг удирдан, гардан гүйцэтгэсэн. Мөн студи 150, эфирийн студи, студи 600-ийн гэрэлтүүлгийг орчин үеийн системд шилжүүлсэн.
Мө
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч
Зохиолч, сэтгүүлч
Нэвтрүүлэгч
Дуу оруулагч
Нэвтрүүлэгч
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч
Хөгжмийн зохиолч
Сэтгүүлч
Найруулагч
Нэвтрүүлэгч
Сэтгүүлч, орчуулагч
Цаг уурч, сэтгүүлч, Жаран овогт Дамбын Шагдарсүрэн 1951 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Их цохионы хөндлөн гэдэг газар төрсөн.
1975 оны 7 дугаар сарын 1-ээс Дорнод аймгийн Ус цаг уурын товчоонд инженер, 1978-1979 онд Дэлхийн цаг уурын байгууллагаас зохион байгуулсан тропикийн бүсийн далайн цаг уур судлах “Монэкс”, “Муссон” олон улсын экспедицэд эх орноо төлөөлөн оролцож, амжилттай ажиллаад ирсэн.
1979 оноос Ус цаг уурын хүрээлэнд инженер, эрдэм шинжилгээний ажилтнаар 1990 оноос МҮОНР-д сурвалжлагч, редактор, 1996-1998 онд БОЯ-ны сайдын зөвлөх, 1998 оноос одоог хүртэл МҮОНР-д сурвалжлагч, редактороор ажилласан.
Түүний бэлтгэдэг “Малчин” нэвтрүүлэг нийгмийн амьдралын олон талыг харуулж, зах зээлийн нийгэмд малчдын аж ахуйгаа хөтлөх арга ухаанд суралцах, зах зээлийн эдийн засгийн боловсрол олгох, уламжлалт мал аж ахуйг эрхлэн хөтлөх, бэлчээр усаа хамгаалах, аливаа асуудалд хамтын оролцоог сайжруулах гэх мэт өргөн сэдвийг хамарч байдаг тул сонсогчдын талархлыг ямагт хүлээж байдаг билээ.
Өнөөдөр Д.Шагдарсүрэнгийн дуу хоолойг танихгүй малчин үгүй болж түүний нэвтрүүлгийн цагийг ямагт хүлээж байдаг, түүнтэй уулзаж ярилцахыг хүсч захидал, урилга ирүүлж, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлдэг болсон юм. 2006 онд нийслэл хотноо болсон “Мянган малчны чуулга” уулзалтын индэр дээрээс Дундговь аймгийн Адаацаг сумын малчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар Дашзэвэг “Дамбын Шагдарсүрэнд гавъяат цол өгөх хэрэгтэй” хэмээн хэлсэн үгийг зөвлөгөөнд оролцогчид алга ташин хүлээн авч байсан юм.
Д.Шагдарсүрэн мал аж ахуй, байгаль орчны сэдвийг ямагт хамтад нь авч үздэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг глобаль үйл явцыг өөрийн орны нөхцөлтэй холбон тайлбарлах талаар уйгагүй ажиллаж байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Радио телевизийн "Тэргүүний ажилтан", 2008 оны шилдэг сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнасан.
Сэтгүүлч
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч.
“Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан.
Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.
Өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажилладаг утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн.