Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн өдөр. 16 цаг 20 минутаас зурагт радиогийнтөвөөс анхны шууд сурвалжлага хийсэн юм. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг нь бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна. Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлаад 17 цаг 50 минутаас зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн. Нэвтрүүлэгч Б.Хишгээ студид орж 17 цаг 50 минут гэхэд Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ гэж зарласнаар Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлжээ. Г.Сумъяа дарга 5 минут үг хэлсэн юм.
Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлгийн нээлтийг “ПТС-3” гэсэн хар цагаан дүрсийн явуулын станц дамжуулсан юм. Энэ станцад инженер Цэнд-Очир, Энхжаргал, техникч Ичинхорлоо, Дорж, Пүрэвдорж, Баатар нар ажиллаж байсан гэж манай ууган инженерүүдийн нэг Одсүрэн ярьж байна.
ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх радио, зурагт радиогийн улсын хорооны дарга А.Г.Иванов, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗУХ-ны нэгдүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа нар хоёр орны зурагт радиогийн байгууллагын хооронд 1968-1969 онд хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурав.
МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаас “…агаарын мэдээ байгуулах явдал болбаас маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” гэж заагаад Ардын хувьсгалын 10 жилийн ойн баярын өмнө заавал багтаан эхлүүлэх ба түүнд олон нийтийн хүчийг татан оролцуулахыг худалдаа, аж үйлдвэрийн яаманд даалгажээ. Радиогийн тоног төхөөрөмж, хүлээн авагч, микрофон, чанга яригч зэргийг ЗХУ-аас авч соёлын төв газруудад хэрэглэх болжээ.
Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, “Ленин” клубийн үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж оройн 19 цагаас тусгай программаар монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг хийж өнгөрөөсөн нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлгийн нэг байв
Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Эрхүү хотноо 12 хүнийг хоёр жилийн хугацаатайгаар явуулан сургаж үндэсний радио техникчдийн эхний ээлжийг бэлтгэв.
Ардын хувьсгалын 10 жилийн ойн өмнөхөн энэ өдрөөс эхлээд Улаанбаатарт долоо хоног тутам хоёр удаа радио нэвтрүүлэг явуулах болжээ
Буянт-Ухаа дахь наадмын талбайд анх удаа радио нэвтрүүлэг зохион байгуулжээ.
БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай гэрээ байгуулав.
ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцуудыг БНМАУ-ын Засгийн газрын комисс хүлээн авчээ.
Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ. Энэ өдрийн 11 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Холбооны яамны сайд н.Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд н.Дамбийням болон н.Лосол, н.Нанзад, н.Өлзийбат, н.Сосорбарам, СССР-ийн Элчин сайд зэрэг нөхөд Радио нэвтрүүлэх станцын газар ирж сонирхон үзэж, Улаанбаатар хот 13 аймагт радиогоор баярын үгийг н.Мэндээс эхлэн гүйцэтгэсэн ба 13 цагт буцацгаасан тухай радио нэвтрүүлгийн техникийн ажиллагааг бүртгэн тэмдэглэдэг жижүүрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээсэн байна. “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа нэвтрүүлжээ. Манай анхны эмэгтэй нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа 1935 оны 1 дүгээр сард радиод орсон байна. Радио нэвтрүүлэг эхний үед Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд харьяалагдаж нэг эрхлэгч, хоёр нэвтрүүлэгчийн орон тоотой, нэг студитэй, өдөрт 2-оос илүүгүй цагийн нэвтрүүлэг явуулдаг, 1700 гаруйхан радио цэгтэй байжээ. Энэ үед Д.Сүхбаатарын талбайн баруун урд цаг бүхий цамхагтай хоёр давхар байшин /Холбооны яам байсан/-д радио хороо байрлаж байв.
Энэ сард зохиосон радио үдэшлэгт манай нэрт зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Т.Нацагдорж, Л.Цэнд-Очир нар оролцжээ.
Тусгай программаар ерөнхий эрдмийн хичээл заах “Нүд далдын сургууль” хэмээх анхны радио сургууль нээгдэв.
Радио нэвтрүүлгийг Радио сонин” хэмээн нэрлэж түүний эрхлэгчийн үүргийг МАХН-ын Төв Хорооны Ухуулах боловсруулах хэлтсийн ажилтнаар гүйцэтгүүлэх болжээ.
Радиогийн өглөөний нэвтрүүлгийг 2 цагаар нэмж 7.00-11.00 цаг хүртэл явуулах болов.
Соёлын ордон ба залуу театраас радиогоор “Цэнд комиссар” дуулалт жүжиг тогложээ.
БНМАУ-ын албан яамд, аж ахуй, олон нийтийн байгууллагын сайд, дарга, радио уран сайхныг явуулахад хамрагддаг бүх байгууллагын хариуцлагатан нар оролцсон Радио нэвтрүүлгийн зөвлөлгөөн төвийн радио нэвтрүүлгийн байдалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний талаар чухал заалт бүхий тогтоол батласан байна.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хурлаас радио нэвтрүүлгийг Харилцан нэвтрэлцэх холбооноос тусгаарлаж МАХН-ын Төв Хорооны шууд удирдлагын дор ажиллах “Радио хороо” болгожээ.
Цэргийн театр “Өргөмөл сувд” дуулалт жүжиг радиогоор тогложээ. 1940-оны 11 дүгээр сар. МАХН-ын Төв Хорооны Ухуулах боловсруулах хэлтсээс идэвхтэн лекторын групп байгуулж онол, түүх, олон улсын байдал, нам, засгийн цаг үеийн бодлогын асуудлаар сар тутам радио лекц явуулах болжээ.
Улсын төв театрын Баярын концерт ба “Гайхамшигт лимбэ” гэдэг дуулалт жүжгийг анх удаа шоринофон гэдэг аппаратаар кино хальсанд бичиж нэвтрүүлжээ. Ийнхүү 1940-өөд онд дуу хураагч аппарат анх хэрэглэж эхэлсэн нь радио нэвтрүүлэгт хүн хүч, хөдөлмөр, цаг хэмнэж нэвтрүүлгийг жинхэнэ амьд дуу хоолойгоор баяжуулсан радио техникийн нэгэн шинэ дэвшил болжээ. Мөн өдөр Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг хотоос Майн баярын концерт хүлээн авч улс даяар дамжуулан нэвтрүүлсэн байна.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 28 дугаар тогтоолоор Радио хороог МАХН-ын Төв Хорооны аппаратын бүрэлдэхүүнд оруулж, Радио хорооны даргын үүргийг Намын Төв Хорооны Суртлын хэлтсийн эрхлэгчид хавсаргаж, хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
Энэ үеэс эхлэн радио нэвтрүүлгийн цагийн ерөнхий сүлжээг өглөөний, үдшийн гэсэн хоёр хэсэгтэй зохиож, оройн улс төрийн нэвтрүүлгийг Даваа, Баасан гараг Намын төв хороо, Лхагва гарагт МХЗЭ-ийн Төв Хороо, Пүрэв гарагт МҮЭ-ийн Төв Зөвлөл, Баасан гарагт Шинжлэх ухааны хүрээлэн гэх мэт газрууд тогтмол хуваариар хариуцан зохиож, уран зохиолын нэвтрүүлгийг Уран сайхны хүрээлэнгийн Утга зохиолын хэлтсээс эрхлэн явуулах болжээ.
Д.Сүхбаатарын үйл амьдралыг сурталчлахад зориулсан радио өдөрлөг зохиож, нүүдлийн нэвтрүүлэх станцаар Хувьсгалын музей дэх Д.Сүхбаатарын тасгаас нэвтрүүлэг хийсэн нь манай анхны радио шууд сурвалжмлга байв.
МХЗЭ-ийн Төв Хорооны Суртлын хэлтэс, Уран сайхны хэрэг эрхлэх газрын Утга зохиолын хэлтэс, Радио хорооны Уран сайхны нэвтрүүлгийн редакц хамтран бүтэн өдрийн радио программыг цэрэг татлагад зориулан зохиожээ
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний тогтоолоор Радио хорооны зөвлөлийг шинэчлэн байгуулж Радио хорооны даргаар НамынТөв Хорооны Лекторын товчооны дарга Ч.Лодойдамбыг томилж, Радио хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд МХЗЭ-ийн Төв Хорооны Дамдин, Хотын намын хорооны нарийн бичгийн дарга Содномбалжир, Үнэн сонины эрхлэгч Дамдинсүрэн, Уран сайхны хүрээлэнгийн дарга Болд, Радио хорооны орлогч дарга Дуламдорж, Засгийн газрын Дэндэв, Харилцан нэвтрэлцэх холбооны орлогч дарга Лувсанцэнд нарыг оруулан баталжээ.
Москвагаас монгол хэл дээр явуулах нэвтрүүлгийг өдөр бүр өглөө, оройн хөтөлбөртөө тогтмол оруулах болжээ. Үүнээс өмнө үе үе явж байсан юм.
Тэр үеийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод бүх айл өрхийн 70%, хөдөө орон нутагт айл өрхийн 46%-ийг радиожуулсан байв. 1944 оны намар. Техникийн засварын мэргэжилтэн В.С.Вяткин өөрийн бүтээсэн шоринофон аппаратаар кино хальснаа бичсэн радио нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлийн дуу “Монгол интернационал”-ыг сууж байсан байшингаасаа дамжуулан нэвтрүүлж өгдөг байжээ. Түүнээс өмнө уран сайханчид ирээд шууд дуулж явуулдаг байсан байна.
МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 75 дугаар хурлаас “Радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн ажлыг сайжруулах тухай” тогтоол гаргаж радиогийн уран сайхны нэвтрүүлэгт урлагийн газруудын шилдэг хүмүүсийг оролцуулж байх үүргийг Уран сайхны хүрээлэн ба Радио хороонд өгөөд уран сайхны газруудын концертыг плёнконд бичиж Радио хороонд шилжүүлж байх ба түүнийг тогтмол ашиглахад техникийн талаар бүрэн хангахыг Холбооны яаманд даалгасан байна.
Өдөр бүр явуулах орос хэлний нэвтрүүлэг эхлэв.
Ялалтын баярт зориулсан Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн цуглаанаас шууд сурвалжилга хийжээ. /Х.Намсрайжав/
Д.Сэнгээгийн шүлэг, Л.Мөрдоржийн хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өргөн нэвтрүүлгийн эхлэл-радио дохиог өгч эхэлжээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 12 дугаар хурлаар Радио хороог бие даасан байгууллага болгож БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороог байгуулжээ. Тус хороо Улс төрийн нэвтрүүлгийн хэлтэс гэсэн хоёр үндсэн хэлтэс, 12 хөгжимчин бүхий үндэсний хөгжмийн хэсэгтэй болов. Тэр үед өглөө 07.00-09.00 цаг, оройн 17.00-22.00 цаг хүртэл өдөрт 7 цагийн нэвтрүүлэг явуулж, өглөөний нэвтрүүлэгч радио уран сайхан, дуу хөгжмийн концертыг плёнк ба пянзаар явуулж, орой нь Улсын төв театр, Цирк, Дотоод яамны ансамбль, Цэргийн болон үлгэр жишээ клуб, Хятад ажилчдын клуб, Сэргийлэхийн клуб, Комбинатын клуб, 1, 2 ,3 дугаар хорооны клуб, Хэвлэх үйлдвэрийн уран сайханчид зэрэг урлагийн газруудыг Радио хороон дээр урин ирүүлж бэлтгэсэн концертыг нь шууд дамжуулдаг байв. Дээрх урлагийн хамтлагуудыг ээлж дараагаар авчрахдаа нэг өдрийн уран сайхны программыг нэг газар бүхэлд нь хариуцах байдлаар оруулж байсан байна. Хэрэв дуучид, хөгжимчдөөс аль нэг шалтгаанаар саатвал Холбооны яамны уран сайханчид, нэвтрүүлэг хийж байгаа радиогийн ажилтнуудаас орлон гүйцэтгэдэг байжээ.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 73 дугаар тогтоолоор Г.Дуламдоржийг Радио хорооны даргаар баталж, Ч.Лодойдамбыг чөлөөлжээ.
Мексикийн Мехикод болсон өндөр үелзлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцов.
Орон даяар радио өргөн нэвтрүүлэг эхэлсний 15 жилийн ойг тэмдэглэв.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоолоор радиогийн программд өдрийн сонинуудын тойм, олон улсын хоорондын байдал, онолын зарим асуудал, малчин, залуучууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлгүүд сонсогчдын захиалгат концерт, уран зохиолын нэвтрүүлэг, радио жүжиг, олон улсын ба зөвлөлтийн дуу хөгжим оруулж байхыг заажээ.
“Мал бол манай алтан фонд” нэрийн дор бог малын төл бойжуулахад зориулсан нэвтрүүлэг явуулсан нь манай радиогийн анхны томоохон цуврал нэвтрүүлэг юм.
Москвагийн радиогийн Монгол хэлний редакцад ажиллах Монголын радиогийн анхны нэвтрүүлэгчээр Дугарсүрэнгийн Цэдэвсүрэн томилогдож 1955 оны 1 дүгээр сар хүртэл ажиллажээ. Түүнээс өмнө Москвагаас монгол хэл дээр явуулах нэвтрүүлгийг тэнд суралцаж байсан манай оюутнууд /Л.Цэнд, Д.Ням-Осор г.м/ уншдаг байсан байна.
Монголын радио Олон улсын радиогийн байгууллага ОИР-ийн гишүүнээр элсэв. Тэр хуралд Монголын радио хорооны дарга Г.Дуламдорж, холбооны инженер Чимиддорж нар Монголын радиог төлөөлөн оролцжээ.
Сайд нарын Зөвлөлийн 311- дүгээр тогтоолоор Л.Пүрэвийг Монголын радио хорооны даргаар томилжээ.
Монголын радио Зөвлөлтийн радиогийн байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээр байгуулав. Энэхүү хэлэлцээрт Монголын радио хорооны дарга Л.Пүрэв гарын үсэг зуржээ. Дараа нь Хятад, Румины радиотой мөн гэрээ хэлэлцээр байгуулсан байна.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 86/220 дугаар тогтоолоор Радио хорооны зохион байгуулалтыг хорооны дарга, Улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц, Сурвалжлагчдын хэлтэс, Программ ба нэвтрүүлэх хэлтэс, Техник хяналтын ба дуу бичлэгийн хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс, Аж ахуйн хэлтэс, Үндэсний хөгжмийн оркестр, Дикторууд гэсэн бүрэлдэхүүнээр баталсан юм. Улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакцад Суртал нэвтрүүлгийн, Хөдөө аж ахуйн, Гадаад хэл дээрх нэвтрүүлгийн редакц, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакцад Хөгжмийн, Уран зохиолын, Хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгийн редакц тус тус харъяалагдаж байсан байна. Ахмад ажилтнуудын дуртгалаас үзэхэд тэр үеийн хэлтэс, редакц гэдэг нь ердөө л ганц ганц хүнтэй байжээ. Энэ тогтоолоор Холбооны яамны радио инженер Ц.Мятавыг Радио хорооны Техник хяналтын ба дуу бичлэгийн хэлтсийн дарга бөгөөд инженерээр хавсарган томилжээ. Ийнхүү Ц.Мятав Монголын радиод ажиллаж байсан анхны радио инженер юм.
Ажилчин залуучуудад зориулсан нэвтрүүлэг эхлэв. Радиогийн нэвтрүүлэгч нарт анх удаа 1,2,3 гэсэн мэргэжлийн зэргийн ангилал тогтоожээ. Радио сурвалжлагыг анх удаа хөдөөгийн малчин айлаас хийжээ. Монголын радиогийн дуу хөгжмийн Алтан сан хөмрөг үндэслэгджээ. Ахмад ажилтнуудын дуртгалаас үзэхэд радиогийн дуу хөгжмийн фондыг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ерөнхий редактораар томилогдож ирсэн хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа эмхлэн цэгцэлж төрөлжүүлэн байгуулжээ. Хожмоо фондын анхны эрхлэгчээр радиогийн ууган нэвтрүүлэгч Л.Рагчаа томилогдсон байна. Найруулагч Ж.Бадраа, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Холбооны техникум төгсч ирсэн тусгай дунд мэргэжлийн анхны техникч оператор Д.Бадамдорж нар 80 кг-ийн жинтэй, МАГ-8 аппаратаар Хөвсгөл аймгаас соёлын ордны жүжигчдийн дуу хөгжмийн бичлэг, оператор техникч Д.Лхасүрэн зүүн дөрвөн аймгаас жүжигчдийн дуу хөгжмийн бичлэг, редактор С.Цэдэв, С.Гончигсумлаа, Д.Бадамдорж нар Дорнод аймгаас “Хурим” жүжиг, Сүхбаатар аймгаас “Тоорой банди” хөгжимт жүжиг тус тус бичиж авчирч фондонд оруулсан нь Монголын радиогийн хөдөөд хийсэн анхны томоохон бичлэгүүдийн нэгэн байв.
Улс төрийн нэвтрүүлгийн редактор Б.Гаваа, хүүхдийн нэвтрүүлгийн редактор Г.Гомбо, техникч оператор Д.Пүрэв, М.Пүрэвдорж нар ЗХУ-д түр хугацаагаар явж Зөвлөлтийн радиогийн туршлага судалжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 316/195 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороог БНМАУ-ын Соёлын яамны дэргэдэх Улсын радио хороо болгожээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 259/246 дугаар тогтоолоор Соёлын яамнаас тусгаарлаж биеэ даасан Улсын хороо болгосон байна.
Л.Ванганы “Тожоо жолооч” жүжиг радиогийн Алтан сан хөмрөгт оржээ.
Улс орныхоо ололт амжилтыг сурталчилсан “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийг Зөвлөлтийн радио сонсогчдод зориулж сар тутам 30 минутаар бэлтгэн явуулж байх болов. Москва хотноо болсон ДЗО-ны ҮI их наадмыг улс төрийн редактор Б.Гаваа, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан, орчуулагч Д.Лодойдамба нар сурвалжилжээ. Эндээс Монголын радиогийн сурвалжлагчийн дуу хоолой анх удаагаа гадаадаас цуурайтсан юм. Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн төлөөлөгчид ЗХУ-д айлчлах үеэр Зөвлөлтийн радиотой хамтарч ажилчлалын тухай шууд сурвалжлагыг Москвагаас эх орондоо дамжуулжээ.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 345 дугаар тогтоолоор Москвагийн радиод редактор явуулж ажиллуулах болжээ. Базаргүрийн Өсөхбаяр манай анхны редактораар явж ажилласан байна.
Монголын радио ОИР-ийн шугамаар зохиогдсон “Энх тайван, нөхөрлөл” хэмээх олон улсын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн уралдаанд оролцов. Хуурай зайгаар ажиллах үүргийн авсаархан магнитафон хэрэглэх болсноор сурвалжлах газрын хүрээ тэлж төрөл жанр олшрон радио нэвтрүүлгийг улам шуурхай амьд сонирхолтой хийх сайхан боломж бүрджээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 212 дугаар тогтоолоор радио хорооны хөгжмийн оркестрийг симфони оркестр болгон өргөтгөв. Энэ симфони найрал хөгжим хожмоо улсын филармонид шилжиж Улсын симфони найрал хөгжмийг бүрэлдүүлсэн юм.
Улаанбаатарын шугамаар нийслэлийн хөдөлмөрчдөд зориулсан радио нэвтрүүлэг явуулах тухай БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Намын Төв Хорооны 325/300 дугаар тогтоол гарчээ.
Ардын хувьсгалын 40 жилийн ой угтаж зарласан соёлын довтолгооны зорилтыг биелүүлэхэд чиглүүлж “Соёлч” хэмээх анхны радио сонин бий болов. Тэр үед Ч.Лодойдамбын “Алтайд” роман, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолыг жүжиглэн тоглох аргаар нэвтрүүлэн уран зохиолын нэвтрүүлгийн нэг төрөл болох радио зохиомж үүсчээ.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 276 дугаар тогтоолоор Монголын радиогийн 25 жилийн ойг улс даяар тэмдэглэв.
1959 он. Энэ оны сүүлийн хагасаас эхлэн радиогийн бүх нэвтрүүлгийг соронзон хальсанд бичиж нэвтрүүлэх журамд шилжив. 1959-1960 он. Нийслэлийн хөдөлмөрчдийг хүнсний чухал бүтээгдэхүүнээр хангах үйлчилгээг сайжруулахад чиглэсэн радио хурлыг Улаанбаатар хотын намын хороотой хамтран хотын шугамаар явуулжээ. 1959-1960 он. Чехословакын радиогийн туршлагаар Радио соёлын их сургууль байгуулж түүнд эчнээ суралцсан 2000 гаруй хүнд үнэмлэх олгосон байна. 1959-1960 он. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттэй хамтарч ерөнхий боловсролын сургуулийн багш нарын радио семинар зохион байгуулжээ.
1960-аад онд Монголын радиогийн материал техникийн бааз, нийтлэл нэвтрүүлгийн цар хүрээ үлэмж өргөжсөн жилүүд юм. Энэ жилүүдэд олон чиглэлтэй программ, хүн амын бүх давхаргад зориулсан нэвтрүүлгүүд гарч, нийтлэл нэвтрүүлгийг урьдчилан нарийн судалж боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр хийдэг тийм шинэ систем /бодлого/ тогтон хэрэгжиж эхэлсэн үе юм. Радио өдөрлөг хэмээх сэдэвчилсэн программ улам гүн гүнзгий утга агуулгатай болж түүхэн томоохон үйл явдлуудад зориулагдах болжээ. В.И.Лениний нэрэмжит их хүчний радио станц, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглосон холбоо, радиогийн нэгдсэн барилга, шинэ студийг ашиглалтанд оруулав. Шинэ барилга ашиглалтанд орсноор мэдээ хүлээн авах хурдан ажиллагаатай өөрөө бичигч телеграфийн аппаратыг олноор ашиглах болсон нь гадаад, дотоод мэдээг цаг алдалгүй хүлээн авч сонсогч түмэндээ хүргэх ажлыг улам шуурхай болгов. Хөдөө аж ахуйн цаг үеийн чухал компанит ажлыг эрчимжүүлэхэд туслах зорилготой “Ширхэг тариа шижир алт”,”Тарган тавтай өвөлжихийн төлөө”, “Төл бүрийг мал болгоё” зэрэг цуврал нэвтрүүлэг явуулав.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хороо болгожээ.
Радио өргөн нэвтрүүлэг I, II программаар өдөр бүр /хоногт 21 цаг/ явах болов.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 163 дугаар тогтоолоор Мэдээлэл, Радиогийн улсын хорооны орон тоог 200.5 нэгжээр тогтоож, зохион байгуулалтын бүтэцийг баталжээ.
Радио нэвтрүүлгийн дамжуулах төв станц нийслэлийн зүүн дүүрэгт ашиглалтанд оров.
Амжилт бүтээлээр хамт олноо хошуучилж яваа тэргүүний ажилчин, малчин, сэхээтнийг радио найруулал, сурвалжилга, уран нийтлэлийн хэлбэрээр алдаршуулах зорилго бүхий “Хөдөлмөр зол жаргал” радио сэтгүүл бий болов.
“Теле тайпын лентээс” нэвтрүүлэг хийж эхлэв.
Монголын Радиогийн ажилд олон жилийн турш удирдамж болгон хэрэгжүүлж ирсэн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 120 дугаар тогтоол гарчээ. “Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газрын ажлыг цаашид сайжруулах тухай” энэ тогтоол радиогийн тухайн үеийн ажлын ололт дутагдлыг нэгтгэн дүгнэж цаашид ажиллах чиглэлийг тодорхой зааж өгсөн юм. 1964-онд Нэвтрүүлгийн хэлтсийг Дотоод нэвтрүүлгийн ерөнхий редакц болгон өөрчлөв.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1963 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг биелүүлэхийн тулд “Гадаадын сонсогчдод зориулан монгол хэл дээр тусгай нэвтрүүлэг явуулж эхлэх тухай” Мэдээлэл, радиогийн улсын хорооны даргын 104 дүгээр тушаалаар “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийг Пүрэв, Ням гарагт 21.00 цагаас явуулж байхаар шийдвэрлэжээ. “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг Хөх хотын чиглэлд монгол хэлээр, дараа нь Бээжингийн чиглэлд хятад хэлээр, оны сүүлчээр Урумчийн чиглэлд казах хэлээр тус тус эфирт гарчээ. 1964 он. “Хөдөө аж ахуйн тэргүүн туршлагын радио сургууль” нэвтрүүлэг бий болж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар З.Очир, С.Цогтгэрэл, Н.Хүрээт, алдарт малчин олон арван хүн туршлагаа ярьж хичээл зааж байв. 10 гаруй жил явсан энэ нэвтрүүлгийн материалыг сүүлд нь сонсогчдын хүсэлтээр хувилж тараах, товхимол болгох ажил хийжээ. 1964 он. Манай сонсогчдын хүсэн хүлээдэг “Хүсэлтийн хариу” хөгжмийн нэвтрүүлэг бий болжээ. 1964 он. Ахмад сэтгүүлч, зохиолч М.Чимидийн санаачлагаар “Гавшгай сурвалжлагч” дугуйланг радио дээрээ тогтмол хичээллүүлж тэдний бүтээлээр нэвтрүүлэг хийж байсан нь ахмад сэтгүүлчдийн залуу халааг бэлтгэхэд нөлөөлсөн юм. 1964 он. Сэтгүүлч эмэгтэй Д.Дууз Москвагийн Улсын их сургуулийг энэ онд төгсөхдөө Монголын радиогийн түүхэн сэдвээр дипломын ажил анх удаа хийж амжилттай хамгаалсан байна. Тэрээр “Радио сэтгүүлч” мэргэжлээр ЗХУ-аас төгсч ирсэн манай анхны мэргэжилтэн юм.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 190 дүгээр тогтоолоор Монголын радиогийн 30 жилийн ойг тэмдэглэв.
Жил бүрийн намар сүр жавхлантайяа эхэлдэг “Ургацын далай” нэвтрүүлэг энэ оны намар сонсогч олонтойгоо нүүр учран мэндэлжээ. Энэ нэвтрүүлгийн эхлэл дууны үгийг радиогийн ахмад ажилтан, сэтгүүлч Б.Дэндэв, аяыг БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж зохиосон юм.
Программ уран сайхны хэлтсээс хөгжим, жүжиг уран зохиолын редакц, залуучуудын редакцаас хүүхдийн нэвтрүүлгийн редакц, тусгаарлаж бие даасан 7 редакцтай болов.
“Өглөөний мэнд” нэвтрүүлгийн анхны дугаар гарчээ. Энэ нэвтрүүлгийн эхлэл дууг ахмад ажилтан Д.Батсүрэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа нар зохиосон байна.
“Гадаад хэл дээр явуулах нэвтрүүлгийг эхлэх тухай” МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1964 оны 7 дугаар сарын 10-ны 190 дүгээр тогтоолын дагуу Алс дорнод, өмнө ба зүүн өмнөд Ази, Шинэ Зеланд, Австрали, Европын чиглэлд англи хэл дээр явуулах нэвтрүүлэг эхэлжээ. 1965 он. Англи, хятад, казак, монгол хэлний нэвтрүүлгийн редакц бий болов.
Баян-Өлгий аймгийн төвд Чехословакийн тусламжаар баригдсан радио төв, холбооны техникийн барилга ашиглалтанд орж төвийн радио өргөн нэвтрүүлгийг дамжуулах болсноор аймаг, орон нутгийн болон гадаадын сонсогчдод зориулсан нэвтрүүлгийн техникийн баазыг өргөтгөв. Англи, хятад, казак, монгол хэлний нэвтрүүлгийн редакц бий болов.
Ардын хувьсгалын 45 жилийн ойгоор аймгуудын тухай тус бүр 30-60 минутын цуврал нэвтрүүлэг хийв.
“Залгамжлагчдын дуудлага” радио станцын анхны нэвтрүүлэг сонсогчидтойгоо мэндэлжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 466 дугаар тогтоолоор Мэдээлэл, радиогийн улсын хорооны дэргэд цахилгаан хөгжмийн улсын чуулга байгуулжээ. Энэ чуулга улсын филармоний “Баянмонгол” чуулгын үндэс болсон юм.
“Мэдээлэл, радиогийн улсын хорооны ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай”, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 69 дүгээр тогтоолын 7 дугаарт “Москвагийн радиогийн дэргэд Мэдээлэл, радиогийн улсын хорооноос сурвалжлагч томилж суулгах нь зүйтэй” гэсэн шийдвэрийн дагуу 1966 оноос МОНЦАМЭ-гийн сурвалжлагч Э.Түмэнжаргал, 1979 оноос МОНЦАМЭ, радио, телевизийн сурвалжлах хэсэг Москвад байнга сууж ажиллах болов.
Долоо хоногт хоёр удаа хятад хэлний дотоод нэвтрүүлэг явуулах болов.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар Мэдээлэл, радиогийн улсын хороог БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хороо болгов.
Монголын цагаан сарын битүүний өдөр зохион байгуулдаг үндэсний бөхийн уламжлалт барилдааныг Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хорооны нэрэмжит болгожээ. 1968 онд Аймгууд дахь радиогийн сурвалжлагчдыг зай тэжээлээр ажилладаг сурвалжлагын магнитафоноор хангасан явдал радио сурвалжилга, мэдээ материалыг орон нутгаас шуурхай хүлээн авах бололцоог өргөтгөв.
“Гадаад хэл дээр явуулах нэвтрүүлгийг нэмэгдүүлэх тухай” МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 4 дүгээр тогтоолын дагуу долоо хоногт хятад хэл дээр явуулж байсан нэвтрүүлэг 4 удаа байсныг өдөр бүр, монгол хэл дээр 4 удаа байсныг 6 удаа, казах хэл дээр 2 удаа байсныг 6 удаа, англи хэл дээр Ази, Африкийн хоёр чиглэлээр 8 удаа байсныг 12 удаа болгон нэмэгдүүлжээ. Хэмжээ нь тус бүр 30 минут байв. Мөн франц хэлний нэвтрүүлэг долоо хоногт 4 удаа шинээр нэмж хийх болов. Энэ тогтоолоор Монголын радиод гадаад хэлний нэвтрүүлгийн ерөнхий редакц байгуулахаар заажээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 169 дүгээр тогтоолоор Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хорооны гадаад хэлний нэвтрүүлгийн редакцыг Ерөнхий редакц болгож орон тоог батлажээ.
Бүх аймгийн төв, зарим сум нэгдэл, сангийн аж ахуйн төвүүдэд радио нэвтрүүлгийг шугамаар өгдөг болов. 1970 онд Гадаад хэлний нэвтрүүлэгт “Миний нэр Монгол” радио сэтгүүлийг сард нэг удаа бэлтгэн явуулав. Зөвлөлтийн радио сонсогчдод зориулан явуулдаг “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт “Бидний сайн нөхөд санан дурсаж байна” гэсэн шинэ булан нээснээр тус орны эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалах тулалдаанд монгол нөхдийн хамт мөр зэрэгцэн байлдаж явсан ахмад дайчид, манай эх орны аж ахуй, соёлын байгуулалтад гар бие оролцон ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн нар дуртгал, дурсамжаа бичиж, хуучин танил монгол нөхдөө асууж сурагласан захидал ирүүүлэх нь нэмэгджээ.
Төв болон хойт Америк, Европ, Африкийн чиглэлд франц хэл дээр явуулах нэвтрүүлэг эхэлжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 195 дугаар зарлигаар Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хороог БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо болгов.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 124 дүгээр зарлигаар Монголын радиогийн Хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор, хөгжмийн зохиолч Төмөрийн Чимиддоржид БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол олгов.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 133 дугаар зарлигаар МРТУХ-ны хөгжмийн ерөнхий зөвлөгч Самбын Гончигсумлаад БНМАУ-ын Ардын жүжигчин цол, Монголын радиогийн нэвтрүүлэгч Доржпаламын Балжирт БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цол тус тус олгожээ.
Ардын хувьсгалын 50 жилийн ойн үеэр суртал нэвтрүүлгийн ажлыг сайн зохион байгуулж оногдсон үүргээ амжилттай биелүүлсэнийг үнэлж МРТУХ-ны радио нэвтрүүлгийн хамт олныг БНМАУ-ын Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнажээ.
Радио сонсогчдын эрэлт хүсэлт, нэвтрүүлгийн үр нөлөөг социологийн аргаар судалдаг болов.
Дэлхийн утга зохиол, урлаг, улс төр, соёл, шинжлэх ухааны нэрт хүмүүсийн тухай “Суут хүмүүс” цуврал радио найруулал эхэлжээ. 1973 он. Хөдөлмөрчдийн онол, улс төр, эдийн засаг, хууль эрхийн мэдлэгийг системтэй дээшлүүлэхэд чиглэсэн “Эрдэм мэдлэгийн радио их сургууль” эхэлжээ. 1973 он. “Радио театр” бий болж долоо хоногт 3 удаа нэвтрүүлэг хийх боллоо. Энэ театрын анхны бүтээлүүд дотор манай нийт олноо алдаршсан “Учиртай гурван толгой” хэмээх дуурь томоохон байр эзэлдэг.
1974 он. Энэ оноос эхлэн хорооны уран бүтээлчид, инженер техникийн ажилтан, нийт ажилчдын дунд социалист уралдааныг ажил сайжруулах нэг чухал хөшүүрэг болгон өрнүүлж ирэв. Жил бүрийн хагас, бүтэн жилээр дүгнэж хорооны тэргүүний албан нэгж, ажил мэргэжлийн аваргуудыг шалгаруулж байв. 1974 он. Сурагч, багачуудын хөгжмийн боловсролд зориулсан “Эгшигт хайрцаг” цуврал нэвтрүүлэг эхэлжээ. 1974 он. “Радиогийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг бий болов. 1974 он. 40 жилийнхээ ойгоор Монголын радио төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнагджээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 233 дугаар зарлигаар радиогийн нэвтрүүлэгч Сандагийн Гунгаад БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн цол олгов.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор сөрөг сурталчилгаанд чухал үүрэгтэй радио сонсголын албыг редакц эрхтэйгээр байгуулжээ. 1976 он. Радио нэвтрүүлгийг “шаардлага хангасан”, “илүү сайн”, “чанар” гэсэн гурван зэрэгт үнэлгээнд оруулж, үнэлгээний шалгаваруудыг тогтоов. 1976 он. Нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, бүтээлч ажилтны идэвх санаачлагыг өрнүүлэн хөгжүүлэх зорилгоор дотооддоо “Редакцын өдөр” зохиож, радио найруулал, сурвалжилгын уралдаан зарлаж дүгнэх болов.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 3 дугаар тогтоолоор Монголын радиод Орос хэлний радио их сургууль нээв. Энэ их сургууль 1980 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилсэн юм. 1977 он. Октябрийн хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Их хувьсгалын өдрийн тэмдэглэл” түүхэн цуврал нэвтрүүлэг хийжээ.
Энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн станцын өргөтгөл, 10 дугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Алтай хот дахь радио өргөн нэвтрүүлгийн станц, 11 дүгээр сарын 22-нд Дорнод аймгийн Чойбалсан хот дахь радио өргөн нэвтрүүлгийн станц, 12 дугаар сарын 21-нд Өмнөговь аймгийн Даланзадгад дахь радио өргөн нэвтрүүлгийн станц тус тус ашиглалтанд оржээ.
Монголын радиогийн дэргэд хүүхдийн сайн дурын “Улаан бүч” чуулга, залуучуудын “Инээмсэглэл” чуулга байгуулагдав.
1980 он. “Эх орноо хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын уралдааныг сурагчдын дунд зарлаж төв, хөдөөнөөс ирсэн бүтээлээр нь үзэсгэлэн байгуулж хэвлэл, мэдээллийн ажилтнуудад үзүүлжээ. 1980 оны 10 дугаар сар. Дорноговь аймгийн Сайншанд дахь радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтанд оров. 1978-1981 он. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгийн чиглэлд болон Улаанбаатар-Дашинчилэн-Булган Эрдэнэтийн чиглэлд радио релейний шугам тавьснаар радио нэвтрүүлгийн сонсгол сайжирч уг шугамын дагуух нутагт телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хүрээ өргөжив. 1980-1981 он. Монгол радиогийн хамт олон Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Ардын хувьсгалын намтар” радио тууж, “Монголын сайхан орон”, “Монголын ард түмэн”, “Найрамдал-дружба” гэх зэрэг дугаар бүр нь нэг цагаас доошгүй хэмжээтэй, тус бүр 8-60 удаагийн томоохон цуврал нэвтрүүлгийг бүтээжээ. Энэ бүхэн Монгол улсын хөгжил дэвшлийн амьд түүх болон манай соронзон хальсанд үлдсэн юм.
Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтанд оров.
Зөвлөлт- Монголын сансрын хамтарсан нислэгийн сурвалжлах тусгай группийг Улаанбаатар, Москвад томилон ажиллуулав. 1981 оны 3 дугаар сарын 22-нд ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибеков, Монгол улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын анх сансарт дүүлсэн түүхт гарааг радиогийн сурвалжлагч Г.Одхүү газар дээрээс нь шууд сурвалжилжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 263 дугаар зарлигаар радиогийн нэвтрүүлэгч Содномын Батцэрэн, Гончигжавын Чулуунбат нарт “БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн” цол олгов.
“Социалист өмчийн радио штабаас ярьж байна” нэрийн дор хамтын үзлэгийн нэвтрүүлэг явуулж эхлэв.
Хөгжим мэдээллийн программ шинээр нээв. Өргөн уудам нутагтай манай орны онцлог байдал, алслагдсан аймаг нутгийн хөдөлмөрчид, шөнийн ээлжинд ажилладаг хүмүүсийн ажил амьдралын онцлогийг харгалзан радио өргөн нэвтрүүлгийн үргэлжлэх хугацааг нэг цагаар нэмж 23-24 цаг хүртэл “Хөгжим мэдээллийн программ” оруулж байх болжээ.
1983 он. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан орос хэлний радио хичээл явуулж эхэллээ. 1983 он. Хөгжмийн редакц ардын язгуур урлагт зориулсан “Ардын хөгжмийн сан” шинэ нэвтрүүлгээ эхэлж, хөгжмийн программаар хадлан тэжээл бэлтгэх ажил, ургац хураах, төл хүлээн авах, отор зэрэг улс орны хэмжээний компанит ажлын үеэр тэдгээрт зориулсан тусгай нэвтрүүлэг, тайлбарт, зориулалт, захиалгат концертууд бэлтгэн оруулж байсан нь хөдөөгийн хөдөлмөрчдийн талархал хүлээж байв.
1984 он. Радио өргөн нэвтрүүлгийн студийн магнитафоны тоог олшруулж СТМ-600 маркын суурин магнитафон 3-ыг нэмж ашиглалтанд оруулсны зэрэгцээ сурвалжилгын репортерийн паркыг Р-7 магнитафоноор нэмэгдүүлжээ. 1984 он. Радиогийн 50 жилийн ой угтсан “101 минутын төлөө”, “Алтан микрофоны төлөө” болзолт уралдаан зохиогдов. 1984 он. БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойд зориулсан “Хувьсгалт жарны өгүүлэл”, “Хөгжилтэй нисдэг тэрэг”, “Найргийн хур”, “Амжилт ялалтын ая эгшиг” томоохон цуврал нэвтрүүлгүүд хийгджээ. 1984 он. Гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакц БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойд зориулсан “Музейн танхимаас”, “А-гаас Я хүртэл” шинэ цуврал нэвтрүүлэг, булан хуудас нээж эх орныхоо түүхэн замналаас танилцууллаа. 1984 он. БНМАУ-ын ололт амжилтыг ах дүү орнуудад танилцуулах зорилгоор Европын болон Азийн социалист орны сонсогчдын дунд “БНМАУ-ыг хэн сайн мэдэх вэ” радио асуулт хариултын уралдаан зохиож дүгнэв. 1984 он. “Өнөөгийн хөдөө” нэвтрүүлгийг өрөөсгөл ерөнхий байдлаас гаргаж тодорхой бүлэг сонсогчдод хүргэх зорилгоор “Малчин” радио станц “Газар, хүн хоёр” нэвтрүүлэг бий болгов.
1985 он. Радиогийн уран бүтээлчдийн дунд “Эрэл, олз” клуб бий болгож, энэ клубээс эрхлэн сурвалжлагч, сэтгүүлчдийн бичиж байгаа материалын хэл найрлагад дүн шинжилгээ хийсэн “Улаан харандаа” мэдээллийн сонин гаргадаг болов. 1985 он. Радиогийн хэлтсүүд ерөнхий редакцын зохион байгуулалтад орж Мэдээллийн ерөнхий редакц шинээр байгуулагдав. Ингэснээр хамгийн өргөн олонд хүрч радиогийн нэрийн хуудас хэмээн нэрлэгддэг мэдээ мэдээллийн программ өргөжив. 1985 он. Энэ оноос эхлэн гадаад хэлний нэвтрүүлэгт долоо хоног бүр Азийн сэдэв, Өвөр Монголын чиглэлд явуулдаг монгол хэлний нэвтрүүлэг, Япон, Энэтхэгийн чиглэлд явуулдаг англи хэлний нэвтрүүлэгт уран зохиолын тусгай программ оруулдаг болов. 1985 он. Радио нэвтрүүлгийг энх тайвны зорилгод ашиглах тухай олон улсын конвенцид нэгдэн оров.
“Жүжигчний микрофон” нэвтрүүлэг эхэлж, Х сараас “Залуу үе”, “Залгамжлагч” радио станцууд уран сайхны программтай болсон ба улс төр, мэдээллийн “Эрин цаг, үйл явдал” нэвтрүүлгийг өглөө, оройн ээлжтэй болгожээ.
Чойбалсан хот дахь радио өргөн нэвтрүүлгийн станцын өргөтгөл болон Улаанбаатар-Багануур-Өндөр-хаан-Баруун-Урт -Чойбалсангийн чиглэлийн радио релейний шугамын барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авав.
1986 он. “Залуу үе “ радио станцын агуулга, хэлбэр зохиомж, бүтцийг өөрчлөх зорилт тавьж “Залуу нас-мөнхийн дуудлага”, “Чиний амьдралын байр суурь”, “Гуч хүрсэн хүүхдүүд” зэрэг асуудал дэвшүүлсэн олон сайхан цуврал нэвтрүүлэг хийжээ. 1986 он. Монголын радиогийн программд “Радио гүүр” гэсэн нэгэн шинэ содон төрөл зүйлийн нэвтрүүлэг бий боллоо. Зөвлөлтийн туршлагаар залуучуудын редакцын хамт олны санаачилсан энэ нэвтрүүлгээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын залуучууд хөдөөгийн залуучуудын тогтвор суурьшилтыг бэхжүүлж соёл ахуйг нь сайжруулахад өөрсдөө ямар хувь нэмэр оруулж болох тухай асуудал дэвшүүлж “Радио гүүрээр” дамжуулан санал бодлоо солилцсон юм. Энэ нэвтрүүлгийн мөрөөр нарны зайн гэрэлтүүлэх систем, нарны илчээр ажиллах нүүдлийн халуун ус, биохийн төхөөрөмж, шахмал түлш, илгээлтийн эздийн хорооллын загвар, гэр ахуйн тавилга хэрэгсэл зэргийг санаачлах хөдөлгөөн өрнөжээ. 1986 он. “Иргэн ба хууль” нэвтрүүлэг сонсогчдын сонирхсон асуултуудад хуулийн дээд байгууллагуудын сайд, дарга, удирдах хүмүүсээр хариу өгүүлж байсан нь хуулийг сурталчлах хийгээд хөдөлмөрчдийн хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулахад ач тустай болсон юм. 1986 он. Мэдээллийн ерөнхий редакцаас хариуцан аймаг, хотуудын намын бага хурлаас шууд сурвалжилсан нэвтрүүлгүүд хийсэн нь хамт олны дунд шинээр эрэл хийх уур амьсгалыг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
1987 он. Энэ оны эхээр хөрш орны хоёр хотын хүүхдийн эв модны наамдыг “Мөнгөн хонх” нэвтрүүлгээр Сүхбаатар хотоос шууд сурвалжлан нэвтрүүлжээ. 1987 он. Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Шверин /БНАГУ/ хотуудын хооронд хийсэн радио шууд уулзалтаар хоёр орны залуучуудын их наадам угтаж, их хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлэхэд залуучууд юу хийж, хэрхэн ажиллаж байгаа тухай харилцан ярилцаж санал бодлоо чөлөөтэй солилцсон юм. 1987 он. Радио электромонтажийн технологи нэвтрүүлж дотоод холбооны системүүд шинээр хийв. 1987 он. Октябрийн хувьсгалын 70 жилийн ойд зориулж “Шинэ эриний дуудлагаар” олон ангит радио туульс бэлтгэж нэвтрүүлэв. 1987 он. Урлагийн нэрт мастеруудын нэрэмжит радио аян, өндөр бүтээлийн ажлууд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Булган, Хөвсгөл, Ховд аймгууд болон нийслэлийн үйлдвэрийн газруудад зохиогджээ. 1987 он. В.Шекспирийн “Гамлет” жүжгийг радиод анх удаа ганц хүний тоглолтоор нэвтрүүлсэн явдал сонсогчид, ялангуяа хөдөөгийн хөдөлмөрчдөд сонгодог урлагийг сурталчлахад бас нэгэн шинэ алхам боллоо. 1987 он. “Монголын радио сонсогч” сэдэвт социологийн судалгааг анх удаа ШУА-ийн Социологийн хүрээлэнтэй хамтарч явуулав. Янз бүрийн ажил мэргэжил, нас, хүйсийн 2000 хүн хамарсан шинжлэх ухааны үндэслэлтэй энэ судалгаа радиогийн программын бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулж нэвтрүүлгийн бодлого боловсруулахад ач тусаа өгсөн юм.
Зөвлөлтийн тусламжаар баригдсан радио, телевизийн шинэ төв ашиглалтанд орлоо. 1988 он. “Нийслэлийн сонин” нэвтрүүлэг “Түүх дурсгалаа хамгаалах радио клуб” санаачилж түүх дурсгал, уран барилга, хот хүрээгээ хамгаалах хөдөлгөөн өрнүүлэхийг хот, хөдөөгийн сонсогчдод уриалав. Энэ уриалгыг радио, телевизийн редакцууд, хэвлэл, мэдээллийн бусад байгууллага дэмжиж асуудал дэвшүүлсэн олон нийтлэл нэвтрүүлэг хийсний үр дүнд Монголын соёлын сан байгуулагджээ.
Япон хэл дээр явуулах нэвтрүүлэг эхэлжээ.
1989 он. Монголын радио анх удаа социалист 9 орны 30-аад төлөөлөгчийг хүлээн авч гадаад нэвтрүүлгийн асуудлаар олон улсын зөвлөлгөөн хийж санал солилцов. 1989 он. Монголын радиогийн хөдөө аж ахуйн редакцийн редактор, сэтгүүлч, зохиолч П.Баярсайхан манай улсаас анх удаа “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй” цуврал нийтлэлээрээ НҮБ-ын шагнал хүртэв. 1989 он. Радиогийн салбарт соронзон бичлэгийг текстлэх дамжлага шинээр бий болгосон нь сурвалжлагчдыг цаг шаардсан техник ажлаас чөлөөлж соронзон хальсны хаягдлыг багасгажээ.
Энэ сарын сүүлчээр Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн 25 жилийн ой болов.
1990 он. Цагаан морин жилийн шинийн нэгэнд хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан “Эргэх дөрвөн цаг” хэмээх мэдээлэл, танин мэдэхүй, уран сайхны нэвтрүүлэг бүхий радиогийн II программ нээжээ. 1990 он. Монголын эртний уран зохиолын нэг “Монголын нууц товчоо”-гоор 12 удаагийн радио уран зохиол явуулжээ. 1990 он. Нэвтрүүлгийн хөтөлбөрийг өглөөний, бага үдийн, их үдийн, үдээс хойших, оройн, үдшийн нэвтрүүлгийн хөтөлбөр гэж 6 ангилан зарладаг болжээ.
“Соёлч” радио сонины 1000 дахь дугаарын ойг тэмдэглэв.
1991 он. Монгол туургатны их бичгийн хүн, монгол романч Ванчинбалын Инжинаашийн “Хөх судар” романаар хийсэн радио зохиомж 32 удаагийн цуврал нэвтрүүлэг /25 цаг 40 мин/ болон радиогоор нэвтэрч алтан сан хөмрөгт хүндтэй байраа эзэлжээ. Эрхэлсэн сэтгүүлч, орчуулагч Ц.Сүхбаатар. 1991 он. Монголын радио, телевизийн хэвлэл “Долгион” сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
Хүүхэд багачуудад зориулсан Өглөөний мэнд нэвтрүүлгийг Сумъяа, Буд, Сугар, Санчир гэх мэт тэр өдрийн гарагаар нь нэрлэн хамаатуулах болж, 310007-ийн санал хүсэлтийн мөрөөр “Баримт мэдээлэл” гэсэн шуурхай сурвалжилга оруулдаг боллоо.
Энэ оны, ялангуяа сүүлийн хагаст Монголын радиогийн амьдралд хэд хэдэн шинэ зүйл бий боллоо. Мэдээллийн “Хурд” агентлаг”, “Шинэ эрин” радио станц байгуулав. 7 дугаар сараас ажил бүтээлээрээ алдаршсан нэр хүндтэй хүмүүс, улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, намуудын удирдагчид 310007-ийн утсан дээр хүрэлцэн ирж сонсогчдын сонирхсон асуултанд шууд хариулан, зарим асуудлыг шийдвэрлэдэг “Чин сэтгэлээсээ ярилцъя”, “Хүүхдийн утас”, “Хүүхнүүд ээ, сэтгэлээ нээцгээе” шинэ нэвтрүүлгүүд гарав. Сонсогчдын хүсэлтээр шинэ дуу заах булантай боллоо. Мөн энэ онд “Зах зээл”, “Улаан шугам”, “Хот, хүмүүс” зэрэг нэвтрүүлэг бий болсон ба “Хүрээ танил”, “Залуусын долгион”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” зэрэг уралдаант ба цэнгээнт нэвтрүүлгүүд эхэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын радиогийн редактор,сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж “Сүүтэй чулуу”, “Эрдэнэ засгийн унага” роман, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын зүлэг” шүлэг, дууны үг туурвисны учир Монгол Улсын Төрийн соёрхол хүртэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 122 дугаар зарлигаар Монголын радиогийн найруулагч Сосорбарамын Бүргэд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэв.
Радиогийн нэвтрүүлэгт ухуулж номлосон урт сунжруу ярианы цаг багагүй байсныг хасаж, бодитой шуурхай мэдээ, зар сурталчилгааны цагийг нэмэгдүүлсэн ба сонсогчдын амралт, чөлөөт цагт зориулсан урлаг, уран сайхны болон танин мэдэхүй хөгжөөн наргиантай нэвтрүүлгийг мөн нэмжээ. “Мэдээллийн хорин хором”, “Амьдралын шивнээ”, ”Радио ил захидал”, “Халуун яриа”, “Уран жиргээ”, “Амьдралын харгуй”, “Улс төрийн нэвтрүүлгийн хоёрдугаар танхимаас ярьж байна” зэрэг шинэ нэвтрүүлэг, “Шаазгайн 9 шагшраа” сонирхолтой мэдээний цоморлиг, “50:5000” хүүхдийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг бий болов.
Монголын радиогийн 60 жилийн ойд зориулсан “Агаарын сонин 60 жилд” цуврал нэвтрүүлэг эхлэв.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас Монголын радиогийн 60 жилийн ойг энэ оны 9 дүгээр сард тэмдэглэхийг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газарт зөвшөөрчээ.
Инженер Ц.Дагийн санаачлагаар “Радио лари” нэртэй хоёр төрлийн радио хүлээн авагч үйлдвэрлэж эхлэв.
Монголын радиогийн Япон хэлний нэвтрүүлгийн 5 жилийн ойг тохиолдуулан Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар бэлэглэсэн 40 орчим мянган ам.долларын үнэ бүхий аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсад суугаа Япон улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Яшихоро Хасуми Монголын радиод хүлээлгэн өгөв.
Монголын радиогийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооноос /АБУ/ зарласан олон улсын радио нэвтрүүлгийн уралдаанд Төвлөрсөн редакцийн редактор Д. Чулуунцэцэгийг бэлтгэсэн “Редакцийн томилолт” холбоо ярилцлага тусгай байранд шалгарсан. 1995 он. Японы NHK радиогийн олон улсын радио нэвтрүүлгийн уралдаанд Япон хэлний редакцийн ерөнхий редактор Ц.Бурмаагийн “Ням гаригийн тусгай дугаар” нэвтрүүлэг гуравдугаар байр эзэлж, Токио хотноо NHK радиогийн 50 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцож, шагналаа авч байсан.
УИХ-ын ээлжит сонгууль болов. Монголын радиогийн сонгуулийн түр редакц байгуулагдан ажиллав.
“Шинэ эрин” радио станцын ерөнхий редактор, ЮНЕСКО-ийн “Глоб-500” олон улсын шагналт сэтгүүлч Пүрэвжавын Баярсайхан Монголын радиогийн захирал болов.
“Монголын дуу хоолой” радио, 1997 оны 9-р сарын 15-нд Монголын Үндэсний Радиогийн студиэс Япон хэлний нэвтрүүлгийн редактор Т.Одонтуяа, Р.Эрдэмгэрэл, Ц. Бурмаа нар Японы NHK радиогийн сэтгүүлч редактор Р.Накамура, Накамура, нэвтрүүлэгч Мукай Ясүко нартай хамтран 9 цагийн шууд нэвтрүүлэг хийж Япон даяар цацсан. Энэ нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Н.Багабанди, Кёкүшүзан Д.Батбаярын ээж, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад, Японы нэрт зохиолч Шиба Рёотарогийн орчуулагчаар японд алдаршсан Цэвэлмаа зэрэг япон сонсогчдод сонирхолтой алдартай монгол хүмүүс оролцсон. Уг нэвтрүүлгийг Японы 20 сая сонсогч сонссон гэсэн мэдээлэл ирүүлж байжээ. 1997 он. Японы NHK радиогийн олон улсын радио нэвтрүүлгийн уралдаанд Япон хэлний редакцийн редактор М. Мөнхзаяагийн нэвтрүүлэг Гранпри шагнал хүртэж байсан.
1998 он. “Монголын дуу хоолой”, ГХЯ-тай хамтран дэлхийн олон орноор Монголын сонсогчдоо аялуулдаг аялалын нэвтрүүлгийг 14 хоног тутамд өргөн нэвтрүүлгээр нэг жилийн турш бэлтгэн явуулсан. 1998 он. Англи хэлний нэвтрүүлгийн ахлах редактор А. Оюунчимэг Монголын радио телевизээс бэлтгэн явуулсан Монгол телевизийн найруулагч Баярын “Усчин” нэвтрүүлгийг орчуулсан нь Японы олон улсын наадмаас тэргүүн байрын шагнал хүртэв.
“Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний редакц Японы NHK радиотой хамтарч 10 цагийн шууд нэвтрүүлгийг Монголоос Япон руу хийв.
Нэвтрүүлэгч Б.Хишгээ, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав нар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
Монголын радиогийн 65 жилийн ой болов. Ойн үеэр сэтгүүлч Д.Амбасэлмаа, найруулагч Л.Хаянхирваа нар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
“Шинэ Эрин” радио станцын сэтгүүлч, яруу найрагч Ц.Чимэддорж “Болор цом” яруу найргийн наадамд түрүүлж хоёр дахиа “Болор цом”-ын эзэн болов. Найруулагч Г.Болор, сэтгүүлч Д.Чулуунцэцэг нарын хамтын бүтээл “Ус чандмань эрдэнэ” нэвтрүүлэг ABU-ийн шагнал хүртэв.
Шилдэг бүтээлийн “Гоо марал” улсын уралдаан анх эхэлжээ. Анхны уралдаанаас нэвтрүүлэгч Г.Чулуунбат, “Хөх тэнгэр” радиогийн хөтлөгч редлактор Оюунтунгалаг, сэтгүүлч Б.Нарантуяа нар “Гоо марал” шагнал хүртэв.
СГЗ, сэтгүүлч Х.Чилаажав”Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” нэвтрүүлгээр, СГЗ, нэвтрүүлэгч Г.Отгон шилдэг бүтээлээр “Гоо марал” шагнал хүртэв.
Найруулагч С.Даваадорж, СГЗ, зохиолч сэтгүүлч С.Пүрэв нар “Дарьгангын ногоон толгод” хөрөг нэвтрүүлгээр “Гоо марал” шагнал хүртэв.
УИХ-ын сонгууль болов. Монголын Үндэсний радвиогийн захирлаар СГЗ, зохиолч сэтгүүлч Б.Пүрэвдаш томилогдов. 2000 он. СГЗ Х.Чилаажав, МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Баярсайхан нар “Боломж” хөтөлбөрийг санаачлан бий болгов. Энэ нэвтрүүлэг нь Монголын радиогийн өдөр тутам нэвтэрдэг, анхны цэнгээнт хөтөлбөр байлаа. 2000 он. Соросын санд гадаад нэвтрүүлгийн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл бичиж шалгаруулалтанд нь тэнцэн радиод анх удаа гадаад нэвтрүүлгийнхэн компьютер ашиглаж, интернетэд холбогдсон.
2001 он. Орос хэлний нэвтрүүлгийг “Оросын дуу хоолой” радиогийн Ази, Европын орнуудын руу цацдаг богино долгионоор дахин дамжуулж эхэлсэн. 2001 он. Англи хэлний нэвтрүүлгийн ахлах редактор А. Оюунчимэг, Их Британы S4C студитэй хамтран “Үхэрчин хүү Төмөр” монгол ардын үлгэрээр кино хийсэн нь Английн телевизээр гарсан. 2001.01 “Шинэ Эрин” радио станцын сэтгүүлч, яруу найрагч Ц.Бавуудорж “Хүрэл чоно” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болов.
Монголын радиогийн түүхэнд анх “Монголын дуу хоолой” радио нэвтрүүлгээ интернэтээр цацаж эхэлжээ.
Японы богино долгионы радио BSС корпорацитай хамтран сард 4-5 удаагийн нэвтрүүлгийг Япон орон даяар цацав.Уг нэвтрүүлгийн гол онцлог нь телевизийн дэлгэцээр нэвтэрч байжээ.
Япон улсын “Жайка” олон улсын байгуулагын дэмжлэгээр МҮОНР-ийн сонсогдолтыг сайжруулах, цаг агаарын мэдээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2-р сувгийг шинээр байгуулав.
“Монголын радио-70” нэртэй 60 минутын баримтат кино бүтээв. Зохиогчоор Б.Баярсайхан ажиллав.
Монголын Үндэсний радиогийн 70 жилийн ойг тэмдэглэв. Ойд зориулан зарласан шилдэг бүтээлийн уралдаанд зохиолч ,сэтгүүлч Б.Баярсайханы “Өнөө цагийн Робинзон Крузо” ганц хүний / цуврал 15 анги/ жүжиг тэргүүн байр эзлэв. Найруулагчаар С.Даваадорж, жүжигчнээр УГЖ Г.Равдан ажиллажээ.
2005 он. “Би монгол хүн” нэвтрүүлэг өөрийн дуутай болов. 2005 он. Германы “DW” радиогийн тусламжаар нийлүүлсэн анхны эвлүүлгийн программ хангамж Pro Tools болон дууны карт M.box-ийг дууны монтажид ашиглаж эхлэв. 2005 он. Зохиолч Санжийн Пүрэв Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
2006 он. Их монгол улс байгуулагдсан 800 жилийн ой болов. Тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэв. 2006 он. Нэвтрүүлэгч Ж.Рагчаа, Ц.Цэцгээ нар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
МҮОНР-ийн гадаад нэвтрүүлгийн алба, Хятадын Олон Улсын Радиотой хамтран радио гүүр нэвтрүүлгийг бэлтгэн явуулсан. Нэвтрүүлгийг редактор Ц. Дашдамба, Цэцэн нар хөтлөн явуулсан.
2008 он. ГХЯ-ны хөрөнгө оруулалтаар “Монголын дуу хоолой” радио тоон студитэй болж редакторууд нэвтрүүлгээ өөрсдөө бичих боломжтой болов. 2008 он.Монголын дуу хоолой радио, Хятадын Олон Улсын Радиогийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод болсон Дэлхийн ЭКСПО үзэсгэлэнгийн үеэр Хятадын Олон Улсын Радиотой хамтран дөрвөн сувгаар Монголын тухай 2 цагийн шууд нэвтрүүлэг хийв. Нэвтрүүлэгт ерөнхий реадктор Б.Нарантуяа, редактор Х.Энхсүрэн, орчуулагч Э.Эрдэнэсувд нар ажиллав.
Сэтгүүлч, яруу найрагч Б.Хүрэлбаатар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
Шведийн олон улсын хөгжлийн агентлаг /SIDA/, Шведийн олон нийтийн радиотой хамтран хэрэгжүүлсэн “Радио өргөн нэвтрүүлгийг ардчилалын хэрэгсэл болгох нь” төслийн хүрээнд МҮОНР-ийн 3-р суваг Р3 радио нээлтээ хийв. Иж бүрэн орчин үеийн тоон эфирийн студи төслийн хөрөнгөөр байгуулж, тус радиогийн хөтлөгч сэтгүүлчийг сонгон шалгаруулж бүрдүүлэв.
Монголын сонгомол романы уран уншлага СГЗ зохиолч Д.Маамын “Газар шороо” романаар эхлэв. Зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Г.Аюурзанын “Бөөгийн домог”, Б.Нямаагийн “Араараа модтой Биндэръяа”, До.Цэнджавын “Цагаагчин гахай жил”, Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романууд бүрэн эхээрээ сонсдог ном болж МҮОНР-ийн алтан санг баяжуулав.
Шведийн радиогийн төслийн багтай хамтарч “Тусгал” хөтөлбөрийг шинээр нээв. Энэ нь барууны сэтгүүлзүйн стандартад нийцсэн анхны продюссортой хөтөлбөр юм.
2009 онд “Шинэ Эрин” радио станциас эрхлэн гаргадаг “Шинэ Эрин”-ний цуврал номын сангийн анхны дугаар хэвлэгдэв. 2009 онд “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн 30 жилийн ойг тэмдэглэв.
“Шинэ Эрин” радио станцын сэтгүүлч М.Цагаан, Д.Шагдарсүрэн, Т.Бямбадорж нар МУСГЗ цол тэмдэгээр шагнагдаж нэг редакциас нэг дор гурван гавъяат төрсөн ховор тохиол болов.
Англи хэлний нэвтрүүлгийн редактор З. Дэнсмаа, Дойче Велле радиогийн сурвалжлагчтай хамтран бэлтгэсэн “Алтны уурхай дахь хүүхдийн хөдөлмөр” нэвтрүүлэг Нью-Йоркийн радио фестивальд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэв.
420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар радиогийн үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийв.
“Монсудар” хэвлэлийн компанитай хамтран дэлхийн 50 сонгомол романаас түүвэрлэн “Сонсдог ном” уран уншлагаар хийж алтан санг баяжуулав. Хэрэгжиж эхэлсэн цагаас хойшхи З жилийн хугацаанд “Шадар гурван цэрэг”, “Керри эгч”, “Чонон сүлд”, “Усан доогуур 20 ямнган бээр аялсан нь”, “Том авгын овоохой”, “Мянга нэгэн шөнийн үлгэр”, “Зуун жилийн ганцаардал”, “Лолита”, “Америкийн эмгэнэлт явдал”, “Монте Кристо гүн” зэрэг 15 романаар сонсдог ном хийсэн байна. Төслийн продюссороор Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайсан ажиллав. 2011.01. Мэдээллийн “Хурд” агентлаг эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Баримт” нэвтрүүлэг явуулж эхлэв. 2011 он. Ардын хувьсгалын 90 жилийн ой болов. Нэвтрүүлэгч Д.Билгээ, Г.Отгон нар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
Мэдээллийн “Хурд” агентлаг “Шинэ өглөө” хөтөлбөрийн анхны дугаарыг явуулав.
МҮОН Радиогийн “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулав. Өдөрлөгийн үйл ажиллагаа MN2 телевизээр 4 цагийн шууд хөтөлбөр явуулав.
Чингис хааны 850 жилд зориулж ТШ, УГЗ Б.Шаравын хөгжим, АУЗ, СГЗ П.Бадарчийн цомнол “Чингис хаан” дуурийг МҮОН Радио бүрэн эхээр нь дамжуулав. Түүхэн ойд зориулж тусгай хөтөлбөр боловсруулан дамжуулсан байна.
Нийгэм, Эдийн засгийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч яруу найрагч Ц.Бавуудорж “Хүннү туульс”, “Монголын их амар амгалан” зэрэг зохиолоороо Монгол Улсын Төрийн соёрхол хүртэв.
Яруу найрагч, сэтгүүлч Дан. Нямаа Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
2013. Сэтгүүлч Д.Дамбадаржаа Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв. 2013. Засгийн газрын 878 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “МҮОНР-ийн архивийг тоон технологид шилжүүлэх” ажлыг хийж гүйцэтгэв.
Монголын радиогийн үе үеийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлийн дээжсээр “Хөх тэнгэрийн аялгуу” дуу цэнгүүн цэнгүүн зохион байгуулав.
Чингисийн талбайд МҮОН Радиогийн 80 жилийн ойн түүхчилсэн тоглолт, өдөрлөг зохион байгуулав.
Нэрт сэтгүүлч М.Шийрэв Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.
“Хөх тэнгэрийн радио-80” нэртэй 40 минутын хугацаатай баримтат кино бүтээв. Зохиогч, продюссор Б.Баярсайхан, найруулагчаар С.Алтансүх ажиллав.