Монголын зурагт радиогийн төвд ажиллах инженер техникийн ажилтан 38 хүн Ленинградын телевизийн төвд 1 жил 6 сарын хугацаатай курс дадлага хийхээр явжээ. Холбооны яам, Мэдээлэл, радиогийн улсын хорооноос хамтран явуулсан эдгээр хүмүүсийн дотор Монголын зурагт радиод олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа инженер Н.Чогдов, Т.Одсүрэн, Намхайдорж, Доржзовд, Шүхэрт, техникч Л.Бямбажав, И.Гүнрэгжав, Г.Гомбодорж, Цэцгээ, Ичинхорлоо, теле зураглаач Д.Цэдэнноров, М.Бэгзсүрэн, микрофоны оператор Р.Цэрэнлхам, Б.Болохоо ... нарын зэрэг хүмүүс явжээ.
Монголын зурагт радиогийн төвд ажиллах инженер техникийн ажилтан 38 хүн Ленинградын телевизийн төвд 1 жил 6 сарын хугацаатай курс дадлага хийхээр явжээ. Холбооны яам, Мэдээлэл, радиогийн улсын хорооноос хамтран явуулсан эдгээр хүмүүсийн дотор Монголын зурагт радиод олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн инженер Н.Чогдов, Т.Одсүрэн, Намхайдорж, Доржзовд, Шүхэрт, техникч Л.Бямбажав, И.Гүнрэгжав, Г.Гомбодорж, Цэцгээ, Ичинхорлоо, теле зураглаач Д.Цэдэнноров, М.Бэгзсүрэн, микрофоны оператор Р.Цэрэнлхам, Б.Болохоо нарын зэрэг хүмүүс явжээ.
Монголд анх удаа байгуулагдаж байгаа Монголын зурагт радиогийн төвийн /хуучин төв/ барилгын суурийг тавив.
Монголын зурагт радиогийн захиргаанд ажиллах уран бүтээлчдийн эхний хэсэг ЗХУ-ын Москвагийн зурагт радиогийн төвд бүтэн жилийн дадлага хийхээр явжээ. Редактор, найруулагч, зураач, зураглаач, эвлүүлэгч, инженер, техникчээр ажиллах эдгээр хүмүүсийн дотор мөн л Монголын зурагт радиод олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж ирсэн Д.Дожоодорж, Д.Хишигт, С.Бадрах, Б.Зоригт, Л.Шийтэр, Ж.Гомбосүрэн, Ц.Норжмаа, Ж.Гүр, И.Баямаа, Х.Чүлтэм, Ц.Агваанрэнчин, Ч.Баяраа, Д.Нямсүрэн, Д.Чулуун, Ц.Даваахүү, М.Цэдэв, Ж.Чойсүрэн, Д.Дарьсүрэн, Б.Бямбаа, Ч.Чимидцэеэ, Ж.Санждолгор, П.Нарангэрэл, Д.Ганчимэг нарын 45 хүн оржээ.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 184 дүгээр тогтоолоор ЗХУ-д зурагт радиогийн дадлага хийх 17 хүнийг 2 сарын хугацаагаар явуулахыг Мэдээлэл радиогийн улсын хороонд зөвшөөрчээ. Үүнд: а/ Редактораар: Нямсүрэнгийн Шаравдорж, Ишхандын Эрдэнэчимэг, Гомбосүрэнгийн Гомбо, Шишиндоржийн Батмөнх, Батын Дорж, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шаравын Сүрэнжав, Долгорын Пашка, Цэнд-Аюушийн Цэгмид, Даваажавын Жадамбаа, Тангадын Бааваа, Жалцавын Лхамсүрэн, б/ Хөгжмийн редактораар: Шагдаржавын Эрдэнэбат, Шаравжамцын Долгорлхам в/ Нэвтрүүлэгчээр: Цэвээний Дорж, Биндэрьяагийн Цэенханд, Самандын Батсүрэн
Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 228 дугаар тогтоолоор: Зурагт радиогийн гэрэлтүүлэгчдийн курсийг /10 хүнтэй/ 1967 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн 45 хоногийн хугацаагаар байгуулахыг Мэдээлэл радиогийн улсын хороонд зөвшөөрчээ.
Албан ёсны нээлтээ хийгээгүй байсан авч Монголын зурагт радиогийн дэлгэц монгол айлд анх гэрэлтэн асч туршилтын нэвтрүүлэг хийв. Туршилтын журмаар явуулсан анхны энэ нэвтрүүлгээр Монгол ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын угтлагын хурал, концертыг Улсын дуурь бүжгийн театраас шууд дамжуулан үзүүлсэн юм. Энэ өдрийн нэвтрүүлэг 18.00-20.45 цаг хүртэл үргэлжилжээ.
Туршилтын журмаар хийсэн дараагийн нэвтрүүлэг нь 7 дугаар сарын 11-ний өглөө 8 цаг 30 минутаас Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулсан Ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын жагсаал, мөн 15.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгээс шууд нэвтрүүлсэн хүчит бөхийн барилдаан юм. Бөхийн барилдааныг 12-ний өдөр ч бүрэн хэмжээгээр үзүүлсэн байна.
Монголын зурагт радиогийн нэвтрүүлгийн анхны томоохон хөтөлбөрийг редакциудын захиалгаар хийжээ. Түүнээс хойш 1967 оны 4 дүгээр улиралд хийх нэвтрүүлгийн сар бүрийн 1, 2, 3, 4 долоо хоногт Мэдээллийн редакц 18 минут, Суртал нэвтрүүлгийн редакц 30 минут, Хүүхэд залуучуудын редакц 22 минут, Хөгжмийн редакц 25 минут, Урлаг соёлийн редакц 18 минут, Кино программын редакц 2 цаг 10 минут гэх мэтээр зөвхөн цагийг нь өгч, уул цаг дээр редакциуд өөрсдөө материал олж нэвтрүүлэг хийж байхаар тогтоосон байна.
Монголын уран сайхны киноноос хамгийн түрүүнд зурагт радиогийн дэлгэцнээ “Ардын элч” энэ өдөр гарчээ. Зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн.
Гадаадын уран сайхны кинонуудаас Монголын зурагт радиогийн дэлгэцнээ анх удаа “Кавказад болсон явдал” Зөвлөлтийн уран сайхны кино энэ өдөр гарсан байна.
Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Санжмятав, кино зураглаач Д.Чулуун нар Монгол телевизийн захиргаанд анхны томилолтыг өвөртлөөд Өвөрхангай, Баянхонгор аймагт сурвалжлах ажлаар 15 хоногийн хугацаатай явжээ.
Сайд нарын Зөвлөлийн 176 дугаар захирамж гарч Зөвлөлтийн тусламжаар Улаанбаатар хотод байгуулагдсан зурагт радиогийн төвийг хүлээж авах Холбооны яамны сайд Д.Готов даргатай улсын комиссыг томилжээ. Комиссын гишүүнд Мэдээлэл радиогийн улсын хорооны орлогч дарга Г.Сумъяа орсон байв.
Монголын зурагт радиогийн төвийг цэрэгжүүлсэн харуултай болгох тухай Сайд нарын Зөвлөлийн 263 дугаар тогтоол гарчээ.
Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, /улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын/ 7 редакцитай байхаар тогтоожээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар Мэдээлэл радиогийн улсын хороонд зурагт радиогийн асуудлыг хариуцуулж байгаатай холбогдуулан Мэдээлэл радиогийн улсын хороог хойшид БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хороо гэж нэрлэхээр тогтжээ.
Сайд нарын Зөвлөлийн 285 дугаар тогтоолоор Монголын зурагт радиогийн захиргааны зохион байгуулалт, орон тоог удирдах хэсэг, улс төр, эдийн засгийн ерөнхий редакц, программын ерөнхий редакц, хүүхэд зулуучууд спортын редакц, уран зохиол, урлагийн редакц, хөгжмийн редакц, кино редакц, техникийн ерөнхий хяналтын хэлтэс, захиргаа аж ахуйн хэлтэс, операторын групп, дуу дүрс бичлэгийн цех, гүйцэтгэх цех, гэрлийн техникийн тасаг, кино үйлдвэр гэсэн бүтэцтэй байгуулж, орон тоог 174 нэгжээр баталжээ. Мөн тогтоолоор МЗРЗ-ны ажилчдын хэрэгцээнд зориулан 25 гэр олгохыг УТК-д даалгасан байна.
Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн өдөр. 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжилга хийсэн юм. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг нь бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна. Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлаад 17 цаг 50 минутаас зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн. Нэвтрүүлэгч Б.Хишгээ студид орж 17 цаг 50 минут гэхэд Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ гэж зарласнаар Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлжээ. Г.Сумъяа дарга 5 минут үг хэлсэн юм.
Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлгийн нээлтийг “ПТС-3” гэсэн хар цагаан дүрсийн явуулын станц дамжуулсан байна. Энэ станцад инженер Цэнд-Очир, Энхжаргал, техникч Ичинхорлоо, Дорж, Пүрэвдорж, Баатар нар ажиллаж байсан гэж манай ууган инженерүүдийн нэг Одсүрэн ярьсан юм.
ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Радио, зурагт радиогийн улсын хорооны дарга А.Г.Иванов, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗУХ-ны нэгдүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа нар хоёр орны зурагт радиогийн байгууллагын хооронд 1968-1969 онд хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурав.
Зөвлөлтийн зурагт радиогийн Октябрийн 50 жилийн ойд зориулан бүтээсэн “Хагас зууны он дарааллын бичиг” олон ангит баримтат киноны эхний анги Монголын зурагт радиогийн дэлгэцнээ гарчээ.
“Мөнх найрамдлын хуудаснаас” цуврал нэвтрүүлгийн анхны дугаар оржээ. Монгол Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдлын сэдэвт нэвтрүүлгийн маань эхлэл нь энэ билээ.
Энэ өдрийн мэдээгээр: -ЗХУ 10 дугаар сарын 3-нд “Молния-1” гэдэг холбооны хиймэл дагуул хөөргөв. Энэ нь Зөвлөлтийн төв телевизийн программыг Зөвлөлтийн умард хязгаар, Сибирь, Алс дорнод, Азид дамжуулан нэвтрүүлэх зорилготой. Энэ хиймэл дагуулаас удахгүй манай зурагт радиогийн төв Зөвлөлтийн зурагт радиогийн нэвтрүүлгийг хүлээн авна. – Москвагийн зурагт радиогийн шинэ төв ашиглалтанд орлоо. Энэхүү шинэ төв Останкинод байгуулсан 537 метр өндөр зурагт радиогийн цамхагаас нэвтрүүлгээ дамжуулна. Зурагт радиогийн хүлээн авагчид зориулж Москвагийн байшин барилгын орой дээр 70 мянган антенн тавьжээ гэсэн ийм хоёр мэдээ орсон байна.
Монголын зурагт радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр 20 минут явжээ. Зөвлөлтийн хүүхдийн нэрт зохиолч Н.Носовын зохиолын баатар Үлмэдэхийн хөтөлсөн энэ нэвтрүүлгийн зохиолыг Монголын зурагт радиогийн алтан хараацайн нэг анхны редактор, сэтгүүлч Жалцавын Лхамсүрэн бичиж, мөн анхны найруулагч Сандагдоржийн Бадрах найруулжээ.
Монголын зурагт радиогийн дэлгэцнээ анх удаа дуулсан гадаадын дуучин бол Дин Рид юм. Нэвтрүүлгийн редактор Ш.Эрдэнэбат, найруулагч Г.Төмөрдорж, нэвтрүүлэгч Б.Цэенханд, теле зураглаач М.Бэгзсүрэн, Д.Цэдэнноров, Д.Нямсүрэн.
Барилгачдын соёлын ордны дагшаа концерт 20 минутаар оров. Редактор Ш.Долгорлхам, найруулагч Г.Төмөрдорж.
“Өнөөгийн Баянхонгор” 20 ширхэг гэрэл зураг бүхий томоохон сурвалжилга оржээ. Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Санжмятав, оператор Д.Чулуун.
Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулсан “Уран бүтээлчид түүхт ойд” нэвтрүүлэг гарчээ. Энэ нэвтрүүлэгт Төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулан, Урлагийн гавъяат зүтгэлтэн А.Сэнгэцохио, Соёлын гавъяат зүтгэлтэн Лхасүрэн, Ардын жүжигчин Г.Хайдав, Улсын гавъяат жүжигчин А.Загдсүрэн нар оролцжээ. Редактор Д.Пашка, найруулагч Л.Шийтэр, Ж.Гүр.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны дарга С.Жалан-Аажавын 179 тоот тушаалаар МЗРЗ-нд ажиллуулахаар гадаад дотоодын курс сургуулиар бэлтгэгдсэн ба Төв хорооны шийдвэрээр хуваарилагдаж ирсэн нэр бүхий 115 хүнийг албан тушаалд томилжээ.
Монголын зурагт радиогийн явуулын станц анх удаа үйлдвэрийн газраас шууд сурвалжилга хийв. “Уран үйлчдийн чуулган” нэрээр бүтэн хоёр цаг явуулсан энэхүү шууд нэвтрүүлгийг залуучуудын редакцын редактор Н.Шаравдорж, найруулагч Б.Зориг, С.Бадрах, нэвтрүүлэгч Б.Хишгээ, ассистент найруулагч Б.Уртнасан, зураглаач Д.Нямсүрэн, Ч.Баяраа, Д.Чулуун нар хийжээ.
“Найрамдлаа дуулж байна” Манай нэрт яруу найрагчдын шүлгийг жүжигчид далдаас хоолой солин уншиж, дэлгэцнээ түүний агуулгад тохирсон гэрэл зургуудыг өгч ард нь сайхан хөгжим дэвсгэрлэсэн энэ нэвтрүүлэг манай яруу найргийн нэвтрүүлгийн эхлэл болсон юм. Редактор Ш.Сүрэнжав, найруулагч Ж.Гүр.
Монголын үйлдвэр хоршооллын 7 их хурлын эхний хуралдааныг шууд дамжуулав.
Улсын гавъяат жүжигчин Сүрэнхорлоогийн богино дууны концертыг нэвтрүүлэв. Нэг хүний уран бүтээлийг дагнан сурталчилсан анхны нэвтрүүлэг юм.
“55 жилийн түүхтэй соёлийн ундраа”. 20 минут үргэлжилсэн энэхүү гэрэл зургийн сурвалжилга Улсын хэвлэлийн комбинатын 55 жилийн ойд зориулагджээ. Редактор П.Мишгээ
“Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын эрдэнэсийн сан” нэвтрүүлгийн анхны дугаар гарчээ. Хөдөлмөрчдийн хөгжмийн боловсролд зориулсан цуврал нэвтрүүлгийн эхний энэ дугаар Германы нэрт хөгжмийн зрхиолч Иоганн Себастьян Бахын уран бүтээлээс танилцуулжээ. Редактор Ш.Эрдэнэбат, найруулагч Г.Төмөрдорж, нэвтрүүлэгч С.Батсүрэн.
Шинжлэх ухааны сэдэвт нэвтрүүлгийн анхны дугаар “Эрдэмтэн ярьж байна” гэсэн нэрийн дор энэ өдөр оржээ. Нэвтрүүлэгт ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, сурвалжлагч гишүүн Сэрээтэр, МААХ-гийн захирал Моёобуу, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Төмөртогоо, Хими физикийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, дэд эрдэмтэн Лувсандорж, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Пунцаг нар оролцсон юм. Редактор Ц.Цэгмид.
Төв аймгийн Соёлын ордны дэргэдэх ардын театрын тухай нэвтрүүлэг оржээ. Редактор Д.Пашка, найруулагч Л.Шийтэр нарын хийсэн энэ нэвтрүүлгийн гэрэл зургийн сурвалжлагын дараах хоёрдугаар хуудсаар нь Ч.Ойдовын зохиол “Жаргалыг хүссэн Мөнхөө” жүжгийн хэсгээс тоглож үзүүлсэн юм. Энэ бол Монгол телевизийн дэлгэцнээ гарсан анхны жүжиг юм.
“Дүрслэх урлаг” нэвтрүүлгийн анхны дугаар Оросын алдарт зураач В.В.Верщагины төрсний 125 жилийн ойд зориулагджээ. Редактор Д.Пашка, найруулагч Ж.Гүр.
“Шинэ номын тойм” нэвтрүүлгийн анхны дугаар гарав. Редактор Т.Оюут, найруулагч Ц.Норжмаа нарын бэлтгэж хийсэн энэ нэвтрүүлэг Ц.Уламбаярын “Зовлон жаргал” роман, Ч.Лодойдамба “Тунгалаг тамир” романы 2, мөн “Зоригт анчин бүсгүй” зэрэг номыг танилцуулав.
“Ашигтай зөвлөгөө” нэвтрүүлгийн анхны дугаар. Энэ нэвтрүүлэгт МЗРЗ-ны ерөнхий инженер Санжмятавын Дорж орж зурагт радиогийн хүлээн авагчийг хэрхэн ажиллуулах вэ? гэсэн сэдвээр үзэгчдэд зөвлөгөө өгчээ.
Манай оронд зочилж байгаа ЗХУ-ын Радио, зурагт радиогийн улсын хорооны Зурагт радиогийн программ солилцооны хэлтсийн эрхлэгч Василий Иванович Поздняков, Москвагийн радиогийн монгол хэлний редакцын ажилтан Игорь Тимофеевич Кунавин нартай хийсэн ярилцлага оров.
Монголын зурагт радиогийн төвийг Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн нэрэмжит болгох тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарчээ.
Зурагт радиогийн төвийг Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн нэрэмжит болгосонтой холбогдуулан Холбооны яамны зурагт радиогийн төв, МЗРЗ-ны ажилтан ажилчид, Октябрийн районы хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн цуглааныг зурагт радиогийн төвөөс шууд дамжуулав. Цуглаан дээр Холбооны яамны зурагт радиогийн төвийн дарга Ц.Мятав, Зөвлөлтийн мэргэжилтэн А.Д.Алырщиков, сэтгүүлч П.Мишгээ нар баяр хүргэж үг хэлэв.
Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн баярын хурлыг УДБТ-аас шууд нэвтрүүлэв.
Уран зугаат /цэнгээнт/ нэвтрүүлгийн анхны дугаар “Танайд зочин очно” нэртэйгээр гарчээ. Ш.Сүрэнжав, Л.Шийтэр нарын хийсэн энэ нэвтрүүлэгт: Ардын жүжигчин, алиа Данзан, Дамдинсүрэн хоёрын үзүүлсэн циркийн алиа шог, УАДБЧ-ын гоцлол дуучин Цэрэндолгор, Энхтүвшин, Хүүхэлдэйн театрын жүжигчин Доржпүрэв, Дарьхүү гээд авъяастанууд ар араасаа гарч дуу хуураа өргөсөн юм.
Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын Элчин сайд Леонид Николаевич Соловьев үг хэлэв.
“Ахмад үеийн хувьсгалт дайчин уламалал” нэвтрүүлгээр “Гурван үеийнхний уулзалт” оров. Нэвтрүүлгээр Ардын хувьсгалын партизан Гүрийн Дэндэв, Жалцавын Ядамжав, Хөдөлмөрийн баатар барилгачин Бадамсамбуугийн Цогоо, 28 дугаар сургуулийн 10 дугаар ангийн онц сурлагатан сурагч И.Чулуунхүү нар оролцов.
“Кино дэлгэц” нэвтрүүлгийн анхны дугаар “Монгол кино Октябрьт” нэрээр орсон юм. Монгол кино үйлдвэрийн уран сайхны удирдагч, Төрийн шагналт зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Ванган Октябрийн 50 жилийн ойд зориулж хамт олныхоо хийж байгаа уран бүтээлээс ярив. Мөн Урлагийн гавъяат зүтгэлтэн кино найруулагч Д.Жигжид, мөн найруулагч Ц.Зандраа нар шинэ уран бүтээлээсээ танилцуулсан юм. Х.Чулуунбат, Цолмон нар хийжээ.
Зөвлөлтийн мэргэжилтний концерт 30 минутаар оров.
Манай дэлгэцнээ гарсан олон ангит уран сайхны киноны анхных нь Зөвлөлтийн “Шуурган галын дундуур” киноны 1 анги энэ өдөр гарчээ.
ХБДС-ийн сурагчдын цуврал концерт эхлэв.
“Олимпийн цуурай” нэвтрүүлгийн анхны дугаар. Энэ нэвтрүүлэгт Мехикогийн 19 дүгээр олимпийн өмнөх 3 дугаар долоо хоногийн 57 орны 2500-аад тамирчин оролцсон уралдаанд амжилттай оролцоод ирсэн улсын шигшээ багийн тамирчин Артаг, Намшир, хөнгөн атлетикийн тамирчин Намжилмаа, бөхийн дасгалжуулагч С.Магсар, МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн орлогч дарга Боёо нар оролцов. Редактор Н.Шаравдорж, найруулагч Б.Зориг.
Залуучуудад зориулсан “Орчин үе, залуучууд” нэвтрүүлгийн анхны дугаар. Олон улсын оюутны эв нэгдлийн өдөрт зориулагджээ. Д.Бадамжанцан, Б.Зориг, Б.Уртнасан нарын хийсэн энэ нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Ж.Шараа, хөгжим судлаач Ж.Бадраа нар оролцсон юм.
МРЗРУХ-ны даргын 55 дугаар тушаалаар МЗРЗ-ны нэвтрүүлгийн шагналын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй баталжээ. Үүнд: Комиссын даргад МЗРЗ-ны орлогч дарга Ч.Очирбал, гишүүдэд хариуцлагатай редактор П.Банзрагч, редактор Ш.Батмөнх, ахлах нябо Готов, захидал харилцааны редактор Ч.Санжаадаш.
“Ард овогтой хүн” нэвтрүүлгийн анхны дугаараар ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн тухай хөрөг найруулал оржээ. Зохиогч редактор Ш.Сүрэнжав, найруулагч Л.Шийтэр.
Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд оролцсон Монголын төлөөлөгчдийн гишүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Монголын зурагт радиогоор үг хэлэв.
Нийслэл Улаанбаатарын тухай нэвтрүүлэг “Өнөөдрийн Улаанбаатар” нэрээр эхэлжээ. Ж.Гомбосүрэн, Ө.Содномпунцаг нарын эрхэлсэн энэ нэвтрүүлэг Улаанбаатарын амьдралыг бүхэлд нь танилцуулжээ.
“Эрүүл мэнд” нэвтрүүлгийн анхны дугаар “Эрүүл энхийн жаргалан” нэрээр оржээ. П.Пүрэвсүрэн, Ж.Гомбосүрэн, Ө.Содномпунцаг нар хийжээ.
Хүүхдэд зориулсан “Улаан бүч” теле сэтгүүлийн анхны дугаар гарчээ. Редактор Ж.Лхамсүрэн, найруулагч С.Бадрах.
МРЗРУХ –ны дарга С.Жалан-Аажавын 217 дугаар тушаалаар МЗРЗ-ны коллегийг дараах бүрэлдэхүүнтэй баталжээ. Үүнд: Г.Сумъяа- МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Ч.Очирбал - МЗРЗ-ны орлогч дарга М.Лувсанчоймбол – МЗРЗ-ны орлогч дарга Ц.Ухнаа – МЗРЗ-ны хариуцлагатай редактор П.Туваанжав – МЗРЗ-ны уран сайхны удирдагч С.Гончигсумлаа – МЗРЗ-ны хариуцлагатай редактор Д.Дожоодорж - МЗРЗ-ны хариуцлагатай редактор
Залуучуудын ёс суртахууны хүмүүжилд зориулсан нэвтрүүлгээр “Хайр сэтгэл, гэр бүл” сэдэвт хичээл ярилцлага оров. Нэвтрүүлгийг ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд эрдэмтэн С.Лувсанвандан хөтөлжээ.
“Манай гарагийн залуус” нэвтрүүлгийн анхны дугаар “Вьетнам түмэн ялна” сэдвээр энэ өдөр оржээ. Нэвтрүүлэгт “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга сэтгүүлч Магсарын Чойжил орж тэмцэж байгаа Вьетнам орноор яваад ирсэн аян замын сониноос ярьжээ. Редактор Д.Баданжанцан, найруулагч Б.Зориг.
“Соёл эрдэнэ” сэтгүүл “Та юу уншив?” гэсэн сэдвээр бэлтгэгджээ. Т.Оюут, Ц.Норжмаа нар энэ нэвтрүүлгээрээ оюутан залуучуудтай ярилцсан байна.
“Авъяастны дуу хоолой” нэвтрүүлгээр МУИС-ийн оюутны концерт орсон юм. Энд манай үзэгчдийн сайн танил, улсын тэргүүний уран сайханч Машлай, Рэнчинханд нар ая дуугаа өргөжээ.
Сурагчдад зориулсан “Борхүүгийн зүүд” зохиомж. Хүүхдэд зориулсан хөөрхөн зохиомжтой, тодорхой дүр бүтээсэн, уран сайхны анхны энэ нэвтрүүлгийн зохиолыг найруулагч С.Бадрах өөрөө бичиж найруулжээ.
Хүүхэд, залуучуудын амралт, чөлөөт цагт зориулсан “Таны амралтанд” зугаатай нэвтрүүлгийн анхны дугаар оров. Ардын уран хошин таавар бодлогоор ухаан сорьсон энэ нэвтрүүлгийн эхний дугаарыг Т.Оюут, Ц.Норжмаа нар хийжээ.
Шинэ жилийн сүлд модны наадмыг анх удаа нийслэлийн 40 дүгээр цэцэрлэгээс шууд дамжуулав.
Баярт зориулсан анхны зар сурталчилгаа энэ өдөр “Оны сүүлчийн өдөр” нэртэйгээр хийгджээ. Редактор Б.Дорж бичиж, Х.Чулуунбатын найруулсан энэ нэвтрүүлэг шинэ жилийн баярын Улаанбаатарын зураглалаар эхэлж, хотын дэлгүүр, гуанз, зоогийн газар, тээвэр, холбоо, үсчний салбар, үзвэрийн газрууд хөдөлмөрчдөд хэрхэн яаж үйлчлэх гэж байгаа талаар зар мэдээлжээ.
Телевизийн “Сар шинийн мэнд” нэвтрүүлэг. Зохиолын баатрууд дүрдээ хувилан концерт тоглож, хэний ямар зохиолын ямар баатрууд оролцсоныг үзэгч хүүхдүүд тааж хүүхдийн редакцад захидал ирүүлэхээр төгсчээ.
Үзэгчдийн маань хүсэн хүлээдэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр “Цэнхэр дэлгэцийн цэнгээ” хөгжөөнт үдэшлэг нэртэйгээр эфирт гарчээ. Редактор Ш.Сүрэнжав, найруулагч Б.Зориг. Шинэ жилийг Афганистан, Индонез, Бирм, Энэтхэг, Иран, Ливанд хэрхэн ёсолж тэмдэглэдэг тухай өвгөн аав хуучилна. Дуучин Дүндгээ ардын богино дуу, уран сайханч Төмөр “Сайн байна уу, Москва минь” дуу дуулж, Улсын гавъяат жүжигчин Дамдинсүрэн, Гантөмөр нар шог гараа үзүүлж, Хөдөлмөрийн баатар Содномдагва, зохиолч Мягмар нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн энэ нэвтрүүлэгт циркийн номер, хүүхэлдэйн тоглолт, үйлдвэр хоршооллын соёлын ордны бүжигчдийн бүжиг гэх мэт олон сайхан үзүүлбэр оржээ. 1967 оны сүүлчийн өдөр буюу хоёр оны солилцох зааг дээр шинээр зохиогдон гарсан Батсүрэнгийн үг, Хангалын ая “Цэнхэр дэлгэц” гэдэг дууг анх удаа сонсгожээ. Шог зураач Гүрсэд нэвтрүүлэгт оролцогсдын нөхөрсөг шог зургийг түргэн зурж үзүүлж байв. Улсын гавъяат жүжигчин Гантөмөр ерөөлийн сайхан үг хэлж оргилуун дарс задалж энх мэндийн хундага өргөснөөр энэ нэвтрүүлэг өндөрлөсөн юм.
Польш улсын олон ангит уран сайхны кино “Нохой дагуулсан дөрвөн танкчин” нэртэйгээр анх гарав.
“Төрийн шагналтан” нэвтрүүлгийн анхны дугаар оржээ. Ш.Сүрэнжав, Л.Шийтэр нарын хийсэн энэ нэвтрүүлэгт БНМАУ-ын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн уран бүтээлийн тухай “Хүрэн морьтой хүн” гэсэн зурагт найруулал 30 минутаар оржээ. Ч.Лхамсүрэн гуай өөрөө оролцсон юм.
МЗРЗ-ны ерөнхий даргын 2 тоот тушаалаар Х.Чүлтэм ахлагчтай операторын группийг хоёр хувааж теле операторуудын ахлагчаар М.Бэгзсүрэн, кино операторуудын ахлагчаар Ц.Дашдондог нарыг томилов.
“Уран бүтээлчийн зам” нэвтрүүлгийн анхны дугаараар авъяаслаг кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Р.Доржпаламын уран бүтээлийн тухай өгүүлжээ. Түүний найруулсан “Бидэнд юу саад болж байна”, “Гурван найз”, “Морьтой ч болоосой”, “Сэтгэлийн дуудлагаар” киноны хэсгээс үзүүлсэн юм. Редактор Т.Бааваа,, найруулагч Х.Чулуунбат.
Орос хэлний хичээлийн анхны дугаар явж эхлэв. Долоо хоногт нэг удаа 15-20 минут явуулж байсан энэ хичээлийг УИС-ийн Орос хэл уран зохиолын тэнхимийн эрхлэгч дэд эрдэмтэн С.Галсан, УБДС-ийн Орос хэл уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Гадинжид нар зааж байв.
Хөдөлмөрчдийн улс төрийн боловсролд зориулж хоёр долоо хоногт нэг удаа явах цуврал нэвтрүүлгийн анхны дугаар гарсан бөгөөд хожим энэ нэвтрүүлэг “Эрдэм мэдлэгийн их сургууль” нэрээр олон жил үргэлжилсэн билээ.
“Уран зохиолын таавар” нэвтрүүлгийн анхны дугаарыг энэ өдөр Урлаг соёлын редакцаас эрхлэн 20 минутаар явуулжээ.
“Уран зохиолын сангаас”. Дэлхийн болон өөрийн орны зураачдын шилдэг бүтээлтэй танилцуулах зорилготой энэ нэвтрүүлгийн анхны дугаараар Оросын алдарт зураач Илья Ефимович Репиний “Запорожийнхан Туркийн султанд захиа бичсэн нь” гэдэг түүхэн сэдэвт том хэмжээний уран зургийн тухай танилцуулав.
“Хөгжмийн далай” нэвтрүүлгийн “Далайд дусал” булангаар хөгжмийн цуврал хичээлийн анхны дугаар оров.
“Суут хүмүүсийн амьдралаас” цуврал нэвтрүүлгийн анхны дугаар Исаак Ньютоны мэндэлсний 326 жилийн ойд зориулагджээ.
“Залуу зураачдад өгөх зөвлөгөө” цуврал нэвтрүүлгийн анхны дугаараар Урлагийн гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Г.Одон “Зураач болохын тулд юу мэдэх, юу бэлтгэх” талаар зөвлөжээ.
“Урлаг, уран зохиолын таавар” нэвтрүүлгийн эхний дугаар. Ардын эртний бодлого, уран зохиолын номын хэсэг, шүлэг найраглалаас унших, киноны дуу хөгжим тавьж, хэний ямар нэртэй бүтээл болох, тоглосон жүжигчид зэргийг таалгажээ. Ц.Жамбалжамц, Т.Оюут, Ц.Норжмаа нар хийсэн байна.
Монголын цагаан сар, битүүний уламжлал болон явагддаг МРЗРУХ, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг анх удаа Спортын төв ордноос шууд нэвтрүүлэв.
МЗРЗ-ны Уран сайхны зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор Монголын зурагт радиогийн эхлэл, төгсгөлийн хөгжмөөр БНМАУ-ын Төрийн шагналт зохиолч Ч.Мөрдоржийн зохиосон хөгжмийг баталжээ. 1968 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн уг хөгжмөөр Монголын зурагт радиогийн нэвтрүүлгийг эхэлж, төгсгөж байхаар тогтоожээ.
Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавын зохиолоор Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат, найруулагч Цэвэгийн Рагчаа нэр “Ерэн баатрын дууль” зурагт радиогийн хөгжимт найруулга хийв.
МЗРЗ-ны уран бүтээлчдийн мэргэжлийн хичээлийг байгууллага дээр анх удаа зохион байгуулав. МРЗРУХ-ны дарга С.Жалан-Аажав товч үг хэлж нээсний дараа Зөвлөлтийн мэргэжилтний ахлагч Ю.Л.Соколов зурагт радиогийн үүрэг гэсэн сэдвээр хичээл заав. 4 дүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилсэн энэ сургалтанд Зөвлөлтийн мэргэжилтэн инженер Е.Оськин, зөвлөх найруулагч С.Л.Манкевич, редактор Владимир Глебов нар хичээл заажээ.
“Оньсгон өгүүлэл” нэвтрүүлгийн анхны дугаар. Дан оньсогоор бүтсэн их эвтэйхэн зохиомжтой нэвтрүүлэг байв. Зохиогч редактор Ж.Лхамсүрэн, хөтлөгч нэвтрүүлэгч Б.Хишгээ.
МЗРЗ-ны даргын 19 дүгээр тушаалаар долоо хоногийн нэвтрүүлгийн тойм хийж байх журам тогтоож редактор, найруулагчдын хуваарийг баталжээ. Үүнд: Ц.Ухнаа – С.Бадрах, Д.Пашка – Б.Санжмятав, П.Мишгээ – Б.Зориг, С.Лааганжав – Ш.Долгорлхам, Д.Дожоодорж – Ж.Гүр, Ч.Санжаадаш – Ц.Рагчаа, Ш.Сүрэнжав – Ө.Содномпунцаг, Д.Дэмбэрэл – Г.Алтангэрэл, Ш.Батмөнх – Ж.Гомбосүрэн, П.Банзрагч – Г.Төмөрдорж, Ц.Жамбалжамц – Д.Хишигт, Н.Шаравдорж – Ц.Норжмаа, Д.Баданжанцан – Н.Шаравдорж – Ц.Норжмаа, Д.Баданжанцан – Л.Шийтэр, Т.Оюут – Х.Чулуунбат, Б.Орломжав- Д.Болд, Ш.Эрдэнэбат – С.Бадрах, П.Пүрэвсүрэн – Б.Санжмятав, Д.Батсүрэн – Б.Зориг гэсэн хуваариар долоо хоногийг хариуцаж байв.
Дэлхийн улс орнуудын байгаль газарзүй, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухаан, олон үндэстний аж байдал, зан заншлын онцлогтой танилцуулах зорилготой “Кино аялал” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр гарчээ. Эхний аяллаар Минск, Киев, Ленинград, Москва, Париж, Бельград хоттой танилцжээ. Редактор Т.Бааваа, найруулагч Х.Чулуунбат.
Холбооны яамны сайд Д.Готов, МРЗРУХ-ны дарга С.Жалан-Аажав нарын 1968 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 68/20 тоот тушаал ёсоор Холбооны яамны зурагт радиогийн төвөөс Монголын зурагт радиогийн захиргаанд технологи тоног төхөөрөмж, ажлын байрыг техникийн сэлбэг, зургийн хамт шилжүүлэн авах комиссыг МЗРЗ-ны ерөнхий даргын 21 тоот тушаалаар томилов. Комиссын даргад ерөнхий инженер С.Дорж, гишүүдэд аж ахуйн хэлтсийн дарга С.Сандуйжав, ня-бо Ж.Гомбожав, нярав О.Доржсэмбээ, инженер Ш.Дан-Аажав, Б.Баттөр, техникч Б.Дорлигжав нар оролцжээ.
“Хөгжмийн эгшиг” нэвтрүүлгээр хөгжмийн зохиолч Дарамзагдын уран бүтээлийг дагнан сурталчилжээ.
Энэ өдрөөс эхлэн 6 дугаар сарын эх хүртэл дүрс бичлэгийн аппарат төхөөрөмжийг /Кадр-1/ манай инженерүүд Зөвлөлтийн мэргэжилтэнүүдийн хамт угсарч бүх электрон ба механик тохируулгуудыг хийж ашиглалтанд оруулжээ. /1968-6-4/
“Мэргэжил бүхэн сайхан”. ТМС-ийг сурталчлах хоёр сарын ажилд зориулсан цуврал нэвтрүүлгийн эхний дугаар энэ өдөр оров. Түүнээс хойш мэргэжлийн тухай, мэргэжлээ зөв сонгох тухай 1970, 1980-аад оны турш бие даасан нэвтрүүлэг орж байв.
Багачуудад зориулсан “Болжмор” сэтгүүлийн анхны дугаар 20 минутаар оржээ. Бага насны хүүхдүүдэд зориулсан янз бүрийн хөөрхөн зохиомж, тоглолт, тоглоом, шог гараа, хүүхдийн ба хүүхэлдэйн жүжиг, шүлэг, дуу хөгжим, уран зураг, зөвлөгөө, бяцхан сурвалжилга зэрэг олон булан хуудастай ийм нэгэн нэвтрүүлэг 1960, 1970-аад оны турш бяцхан үзэгчдийнхээ дотны зөвлөгч, хүсэн хүлээдэг хайртай нэвтрүүлэг болж байсан билээ. Монголын зурагт радиогийн ууган нэвтрүүлэгч, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Биндэръяагийн Цэенханд олон жилийн турш энэ нэвтрүүлгийг хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд хүртэл хөтөлж хамгийн хүндтэй эгч нь болсон билээ. Хүүхдүүд юу бодож санасанаа Б.Цэенханд эгч, “Болжмор” хоёртоо л бичдэг, харилцдаг байсныг нэхэн санахад нэн таатай байна. Энэ нэвтрүүлгийг бүр эхнээс нь эхлээд ийм сайхан нэвтрүүлэг болгосон хүн бол Монголын зурагт радиогийн анхны найруулагч Сандагдоржийн Бадрах юм. Тэрээр үнэхээр манай хүүхдийн нэвтрүүлгийн алтан хараацай байв. С.Бадрахын бүх л овсгоо самбаа, санаачилга зүтгэл, сэтгэл бүтээл энэ нэвтрүүлэгт бүрэн шингэсэн юм. Өөрөө зохиолыг нь бичиж, өөрөө найруулан хийсэн нэвтрүүлэг их олон бий.
“Радио, зурагт радиогийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар дүрс бичлэгийн тасаг, дуу бичлэгийн тасаг, кино үзвэрийн танхим, студийн гэрлийн тасаг, механик засварын цехийг тус бүрийн техник төхөөрөмж, 6 орон тооны хамт Холбооны яамнаас Монголын зурагт радиогийн захиргаанд шилжүүлэн хоёр орон тоог шинээр нэмжээ. Үүнд: - Дүрс бичлэгийн тасгийн дарга бөгөөд засварын инженер 1 - Мөн тасгийн техникч 2 - Дууны тасгийн ахлах техникч оператор 1 - Кино механик 2 - Механик цехийн токарчин /5-7 дугаар зэрэгтэй/ 1 - Гүйцэтгэх цехийн бутафорчин бөгөөд реквизитор 1
Хошин шог нэвтрүүлгийн анхны дугаар “Тоншуулаар сонин юутай вэ?” нэрээр гарчээ.
Залуучуудад зориулсан “Залуу үе” сэтгүүлийн анхны дугаар гарчээ. Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Зориг нарын хийсэн энэ нэвтрүүлэг үйлдвэрийн ажилчин эмэгтэйн гадаадад суралцдаг нөхөртөө бичсэн захидлын агуулгаар тэр хүний хувийн болоод улс орны амьдралд болж байгаа чухал үйл явдлуудыг уран сайхны аргаар эвтэйхэн үзүүлж чадсан гэж Уран сайхны зөвлөлийн тогтоолд дүгнэжээ.
Гар угаалгын кино лабораторийг Зөвлөлийн ТЭЦ-Ш трестийн туслалцаатайгаар шинэчлэн өөрчилж төхөөрөмж, цахилгаан монтаж хийж ажилд оруулав.
МЗРЗ-ны Кино программын ерөнхий редакцаас кино цехийг тусгаарлаж ахлагчаар нь найруулагч Д.Хишигтийг томилжээ. Үүнд: 1 найруулагч, 1 инженер, 6 оператор, 3 монтажчин, 1 лаборант, 1 уусмал бэлтгэгч, гэрлийн групп, фото сурвалжлагч, кино аппаратын засварчин, механик засварын тасгийг тус тус харъяалуулжээ. Кино программын ерөнхий редакц нь нэвтрүүлэгт орох баримтат ба уран сайхны кино, кино дэлгэц, кино аялал нэвтрүүлэг болон программ солилцооны асуудлыг хариуцахаар болжээ.
Сайд нарын Зөвлөлийн 225 дугаар тогтоолоор кино лент, тайз дүрслэлийн цаас, модон зүйл, фанер хана, хөргөлт болон агааржуулалтын цахилгаан насос, их хүч чадлын гэрэлтүүлэгч байгаа зэргийг харгалзан зурагт радиогийн төвийг галын посттой болгохыг Нийгмийг аюулаас хамгаалах яаманд зөвшөөрчээ.
“Авхаалжит сэргэлэнчүүдийн клуб” /АСК/. Энэ: бол Монголын зурагт радиогийн уралдаант нэвтрүүлгийн анхны алтан хараацай нь гэхэд болно. Редактор Дэндэвийн Баданжанцан, найруулагч Батсүхийн Зориг нарын анх санаачилж ардын цэргийн хоёр анги дээр зохион байгуулан бэлтгэж хийсэн бүтэн цаг 20 минутын энэ нэвтрүүлэг жил, жилийн томоохон тэмдэглэлт үйл явдал, баяр болгоны хөтөлбөрт орж программыг баяжуулж байсан манай томоохон уран бүтээлийн эхлэл юм. Техникум, их дээд сургууль, яам тусгай газар, улсын томоохон үйлдвэрийн залуучуудын дунд явуулж байсан энэ уралдаант нэвтрүүлэг 1976 он хүртэл Монгол телевизийн дэлгэцнээ гарч байсан билээ.
МЗРЗ-ны техник ашиглалтыг зөв зохион байгуулах, инженер техникийн ажилтануудын мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудал хариуцсан “Инженерийн зөвлөл”-ийг ерөнхий инженер С.Доржоор даргалуулан байгуулж, гишүүдэд нь инженер Б.Баттөр, Ш.Дан-Аажав, Б.Бямбаа, Н.Зулбадрах нарыг оруулжээ.
МЗРЗ-ны нэрэмжит цом булаалдах тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж байхаар шийдвэрлэжээ. Залуучууд спортын редакцаас хариуцан явуулсан энэ анхны тэмцээн 1968 оны 11 дүгээр сарын 24-нд болж 8 жинд нийгэмлэг, их дээд сургуулиас шалгарсан 100 орчим тамирчин уран мэх, хүч бяраа сорьжээ. Энэ тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон жил бүр явуулж байх санал боловсруулж анхны тэмцээнийг зохион байгуулсан хүмүүс нь найруулагч С.Бадрах, спортын мастер Эрдэнэ, Гэлэг, хариуцлагатай редактор Н.Шаравдорж нар болно.
Даргын 190 тоот тушаалаар МЗРЗ-ны захиалгаар Монгол кино үйлдвэрт бүтээх Зурагт радиогийн анхны кино концертонд ажиллуулахаар дараах хүмүүсийг томилжээ. Найруулагчаар Д.Хишигт, кино оператораар Ц.Дашдондог, монтажчин Ж.Санждолгор, туслах найруулагчаар Л.Шийтэр, туслах оператораар Т.Тэрбиш, гэрэлтүүлэгчээр Ц.Эрдэнэжав. Монголын зурагт радиогийн анхны энэ баримтат кино “Монгол уянга” нэртэй 1969 онд гарчээ.
Энэ үед Монголын зурагт радио М-21 машин 1, Газ-69 машин 3, ПАЗ-652 автобус 2, ЗИЛ-130 машин 1, бүгд 7 машинтай байжээ. Үүнээс суудлын 3 машин нь дуудлагад, нэг суудлын машин нь жижүүрийн үйлчилгээнд явж байсан ба 2 автобус нь ажилчдаа өглөө, оройд авах, хүргэх, мэргэжилтэнүүдэд үйлчилж байв.
Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулж С.Удвалын зохиолоор сэдэвлэн бүтээсэн “Сүүн цагаан сэтгэл” Монголын зурагт радиогийн анхны жүжиг эфирт гарчээ. Зохиогч редактор Ш.Сүрэнжав, найруулагч П.Туваанжав.
Мотоциклийн бартаат замын уралдааныг Хайлаастын амнаас шууд нэвтрүүлэв. С.Бадрах.
Шүхэрчдийн үзүүлэх тоглолтыг Буянт-Ухаагаас шууд нэвтрүүлэв. С.Бадрах, Ч.Баяраа, С.Болд, Т.Машбат, Н.Шаравдорж, Хөтлөгч спортын мастер Д.Элбэг.
Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан “Баторших найрамдал” цуврал нэвтрүүлэг эхлэв. Д.Болд, Б.Цэенханд.
Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан “Өнөөгийн шинэ Монгол” цуврал нэвтрүүлгийн эхний ээлж “Хүлгийн хурд, хөгжлийн хүрд” нэртэйгээр гарав. С.Ерөөлсүрэн, Ц.Агваанрэнчин, Ч.Янжмаа.
Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан “Эрх жаргалын төлөө тэмцэгчид” цуврал нэвтрүүлэг эхэлжээ. Г.Осор, Ц.Рагчаа.
Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан “Манай спорт” түүхэн цуврал нэвтрүүлэг эхэлжээ. Редактор Т.Бааваа, хөтлөгч Р.Зориг. Энэ үеэс спортын нэвтрүүлгийг сэтгүүлч У.Амарсайхан, Д.Базарваань нар хөтөлж байв.
Хөгжим дууны залуу авъяастныг шалгаруулах “Солонго” хөгжмийн уралдаант нэвтрүүлгийн анхны дугаар. Хүссэн хүмүүсийг оруулж, үнэлгээг нь шүүгчид тэр дор нь өгдөг байв. Санаачлагч нь Г.Төмөрдорж, Б.Даш, С.Цоодол.
Шинийг санаачлагч тэргүүний залуучуудын ажил бүтээлийг алдаршуулан сурталчлах зорилготой “Авъяастан залуусын клуб” /АЗК/ нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр оров.
Хүүхдийн редакц өөрсдийн хүчээр “Дуулгаваргүй муужгай” 6 үзэгдэлтэй хүүхэлдэйн шинэ жүжиг бэлтгэж нэвтрүүлэв.
Сайд нарын Зөвлөлийн 378 дугаар тогтоолоор “Зурагт радио” гэдэг үгийг үүний өмнө “Телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан Холбооны яамны зурагт радиогийн төвийг Холбооны яамны радио, телевизийн техникийн төв гэж өөрчлөн нэрлэхээр тогтжээ.
Л.Ванганы “Худалдагчийн зүүд” зохиолоор хийсэн теле жүжиг дэлгэцнээ гарав. Найруулагч М.Чойжамц.
Хүүхдүүдэд зориулсан “Хөгжөөнт тоглоом” нэвтрүүлэг эхлэв.
Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан “Монголын сайхан орон” цуврал нэвтрүүлэг Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн тухай “Сүрлэг Алтайн нутаг” гэсэн нэвтрүүлгээр эхлэв.
“Түмний хурц хараа” нэвтрүүлэг эхлэв.
Спорт. Энэ үеийн нэвтрүүлэг зөвхөн спортын уралдаан тэмцээнийг дагнаж байсангүй, нийтийн биеийн тамирыг багагүй сурталчилж байлаа. Түүний нэг “Хоршоолол”, “Хөдөлмөр” – нийгэмлэгийн тамирчдын нөхөрсөг уулзалтаас хийсэн шууд сурвалжилга энэ өдөр оржээ. “ХБХБ” тэмдгийн нормыг хэрхэн хангаж байгааг энд чухалчлан тусгасан юм. Зохиогч, найруулагч С.Бадрах.
МАХН-ын 16-р их хурлын нээлтийг Ардын их хурлын танхимаас шууд нэвтрүүлэв.
Сурагчдад зориулсан “Зөгнөл” нэвтүүлгийн анхны дугаар оров. Редактор Д.Батбаяр, найруулагч Д.Юндэндорж нар энэ нэвтрүүлгийг бэлтгэж хийв.
“Тойрон аялал” нэвтрүүлэг Өмнөговь аймаг, Зөвлөлт Тажик, Франц орноор аялав.
Телекино үйлдвэр ашиглалтанд оров.
Залуучуудад зориулсан “Бүсгүйчүүл” нэвтрүүлгийн анхны дугаар гарчээ.
Залуучуудад зориулсан “Тэмүүлэл” сэтгүүлээр энэ өдөр үзэгчдийн сонирхлыг татсан нэгэн шинэ нэвтрүүлэг гарсан нь “Цэргийн ар гэр” эвлүүлэг юм.
Дархан хотод Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг дүрс бичлэгээр өгч эхлэв.
Залуучуудад зориулсан “Хөвгүүд” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр гарчээ.
“Хөгжмийн сан” нэвтрүүлгээр монгол дууны анхны пянзуудтай танилцуулжээ.
Монгол телевиз олон улсын телевизийн байгууллага Интервиденид гишүүнээр элсчээ.
“Шим ертөнц” нэвтрүүлгийн эхний дугаараар дэлхийн ба Монгол орны загасны амьдралаас танилцуулжээ.
“Дуу бүхэн түүхтэй” хөгжмийн тайлбарт нэвтрүүлгийн эхний дугаараар “Хүмүүн төрөлхтөн” дууны тухай танилцуулжээ.
Эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх ухааны анхны мэдэгдэхүүн олгох зорилготой “Хүн болох багаасаа” цуврал хичээлийн анхны дугаар эхэлжээ.
Улс төрийн товчооны 264 дүгээр тогтоолоор энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн тус улсын телевизийн 2 дугаар программыг нээж Орбит станцаар дамжуулан нэвтрүүлгийг долоо хоногт 15 цагаас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол телевизийн хамт олон “Манай орны нэг өдөр”-ийг сурвалжлав
Дорнод аймгийн Чойбалсан хотод Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг дүрс бичлэгээр өгч эхлэв.
Сайд нарын Зөвлөлийн 458 дугаар тогтоолоор телевизорын хураамжийг 1974 оны 1 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод сард 12 төгрөгөөр тогтоожээ.
“Үе тэнгийнхэн”. Энэ томоохон цэнгээнт нэвтрүүлгийн анхны энэ дугаарт авто, агаар, төмөр замын тээвэрчин залуучууд оролцжээ.
“Улаанбаатараас ярьж байна” Монголын радиогийн 40 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр оржээ. Үүнээс хойш 50,60 жилийн ойгоор нь уламжлал болгож мөн ийм нэвтрүүлэг хийсэн юм.
“Хөгжмийн далай” нэвтрүүлгийн энэ ээлжээр монгол киноны дуу хөгжмөөс сонирхуулах нэвтрүүлэг эхэлжээ.
Л.И.Брежнев тэргүүтэй Зөвлөлтийн нам, төрийн төлөөлөгчдийг угтаж авах ёслолийн ажиллагааг Буянт ухаагийн нисэх онгоцны буудлаас шууд нэвтрүүлэв.
“Хөгжмийн сүлжээ” тааварт нэвтрүүлэг эхэлжээ.
Сайншандад Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг дүрс бичлэгээр өгч эхлэв.
“Цаг үе, үйл явдал” нэвтрүүлэг эхэлжээ. Энэ нэвтрүүлэг Монголын багш нарын их хурлын өмнө гэсэн сэдвээр бэлтгэгджээ.
“Гавъяа” нэвтрүүлгийн анхны дугаар.
Манай телевиз үзэгч хүүхдүүд энэ өдөр “Алиа Тогмид” гэсэн шинэ танилтай болов. Анхны эл нэвтрүүлэгт “Шан нэхдэг жаал” гэсэн зохиомж орсон байна.
Октябрийн баярын энэ өдөр залуучуудад зориулсан “18-ын клуб” шинэ нэвтрүүлэг мэндэлжээ.
Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын уран бүтээлээр “Уран бүтээлчдийн хөрөг” тогтмол нэвтрүүлэг эхэлсэн байна.
Сурагч багачуудын орос хэлний мэдлэгт туслах зорилготой “Бид Артект очно” орос хэлээр бэлтгэж явуулдаг томоохон хэмжээний уралдаант цэнгээнт нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр дэлгэцнээ гарчээ.
Манай үзэгчдийн дуртайяа хүсэн хүлээдэг хошин шог зохиолын “Далан худалчийн клуб” анхны нэвтрүүлгээ толилуулжээ.
Монгол телевизийн өнгөт нэвтрүүлгийн нээлт энэ өдөр “Намын 17-р их хурлын өмнөх Улаанбаатар” нэвтрүүлгээр эхэлжээ.
Эрдэнэт хотод Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг дүрс бичлэгээр өгч эхлэв.
Хүүхдийн редакцын найруулагч Чулуундоржийн Янжмаа, зураглаач Дарьсүрэнгийн Нямсүрэн нар уран бүтээлч нөхдийнхөө хамт нийслэлийн 20 дугаар сургуулиас “Ган зам” чуулгын концерт бэлтгэж анх удаа 16 мм-ийн хальснаа кино бүтээжээ.
“Ардын уран бүтээл” нэвтрүүлэг монгол үндэсний сийлбэр, Узбекийн ваар савны урлагийг танилцуулсанаар эхэлжээ.
“Сургууль, гэр бүл, албан байгууллагуудын холбоо” гэсэн сэдвээр “Хүүхдийн төлөө” нэвтрүүлгийн эхний дугаар бэлтгэгдэн гарчээ.
“Хүсэлтийн хариу” хөгжмийн нэвтрүүлэг эхлэв.
Хүүхэд багачуудад зориулсан “Бүжингийн театр” нэвтрүүлэг пионер сурагчдын концертоор уран бүтээлийн гараагаа эхлэв.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг дүрс бичлэгээр өгч эхлэв.
“Нийслэл, нийслэлийнхэн” нэвтрүүлэг хүнсний ногоо тариалах тухай мэргэжилтний зөвлөгөө өгч эхлэв.
Монгол улсын нам, төрийн төлөөлөгчдийн БНАГУ-д хийсэн албан ёсны найрсаг айлчлалыг Берлин хотоос шууд нэвтрүүлжээ. Сансрын холбооны дагуул ашиглан хийсэн энэ анхны нэвтрүүлэгт инженер С.Дэлэгсүрэн ажиллажээ.
“Төрсөн өдрийн баяр” жүжиг анхны өнгөт телекино бүтээл болов.
Зохиолч Д.Гармаа, Ш.Шажинбат нарын зохиолоор найруулагч П.Туваанжавын найруулсан “Халуун чулуу” жүжиг бол телевизийн олон ангит жүжгийн анхных нь юм.
“Теле уулзалт” нэвтрүүлэг Төрийн шагналт зохиолч Ч.Чимэдийн уран бүтээлээр эхэлжээ.
Холбооны яамны сайд Д.Готов, МРТУХ-ны дарга С.Пүрэвжав нарын тушаалаар радио өргөн нэвтрүүлэг, Монгол телевиз, агентлаг, радио харилцааны техникийн ажиллагаанд хяналт тавих хяналтын алба байгуулжээ. Хяналтын албаны ахлах инженерээр Даваагийн Бадамдоржийг томилсон байна.
Олон төрөл мэргэжлийн залуучуудын дунд ажил мэргэжлийн уралдаан хэлбэрээр голцуу явуулж байсан “Залуучууд дэлгэцнээ” нэвтрүүлгийн анхны дугаар оржээ.
Эрдэнэтийн уулын баяжуулах комбинатын эхний ээлжийг ашиглалтанд хүлээн авахтай холбогдуулан Эрдэнэтээс шууд сурвалжилга хийжээ. С.Бадрах, Н.Чогдов.
Дэлхийн сонгодог уран бүтээлчдийг танилцуулах “Гоо сайхны ертөнц” тогтмол нэвтрүүлэг эхэлжээ.
Манай залуучуудын хүсэн хүлээдэг цэнгээнт нэвтрүүлгийн нэг “Залуусын танхим”-ын анхны дугаар монгол бүжгийн тухай дэлгэрэнгүй танилцуулав.
Залуучуудад зориулсан асуулт хариултын “1:6” нэвтрүүлэг эхэлжээ
Сурагчдад зориулсан “Бүхий олон багачууд” нэвтрүүлгийн анхны дугаарт ном яаж унших тухай сурагчдын асуултанд доктор С.Лувсанвандан хариулжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бүсгүйчүүл маань “Хүүхнүүд ээ, наашаа сууцгаа” гэсэн нэгэн шинэ нэвтрүүлэгтэй болов.
Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Манай жарны өгүүлэл” түүхэн цуврал нийтлэлийн анхны дугаар гарчээ. Редактор О.Жигмидготов, найруулагч Ц.Жандал.
Өвөрхангай аймгийн радио релейний шугам ашиглалтанд оров.
Баянхонгор аймгийн радио релейний шугам ашиглалтанд оров.
Үндэсний нэвтрүүлгийн хөтөлбөрийг бичгээр үзүүлэн зарлаж эхлэв.
Говь-Алтайд радио релейний шугам ашиглалтанд оров.
Монгол телевизийн баярын программын бүрэлдэхүүн хэсэг “Залуусын баярын үдэшлэг” цэнгээнт нэвтрүүлгийг үзэгчиддээ анх толилуулав.
Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгт зориулсан цуврал нэвтрүүлэг эхлэв.
Бүжиг, жүжиг, дуу ... гээд урлагийн бүхий л төрлийг сурталчилж байсан “Урлагийн баян ертөнц” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр явжээ.
16, 35 мм-ийн өнгөт кино проекцион ашиглалтанд оров. Францын “Томсон” пүүсийн шинэ төхөөрөмж тавьжээ.
Дүрс бичлэгийн “Кадр-Ш ПМ” хэмээх хагас автомат, хос магнитафонийг ашиглалтанд оруулав.
Монгол телевизийн олон ангит баримтат шинэ кино “Туулсан замын дурдатгал” дэлгэцнээ анх удаа гарав. Энэ өдөр “Шинэ эриний эхэн” гэсэн 1 анги оржээ.
Бүх ард түмний урлагийн их наадмын нээлтийг шууд нэвтрүүлэв.
Ховд аймагт радио релейний шугам ашиглалтанд оров.
Монголын радио телевизийн шинэ төвийн суурь тавих ёслолын цуглаан Монгол телевизийн төвд болов.
МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг явжээ.
Залуучуудад зориулсан “Нэрийг залуугаасаа” асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг эхлэв.
Телевизийн 1 дүгээр студид “АПБ” – ЗЦТ иж бүрэн төхөөрөмжийг шинээр монтажлан ашиглалтанд өгч телевизийн нэвтрүүлгийг өнгөтөд шилжүүлэв.
Баян-Өлгий аймагт радио релейний шугам ашиглалтанд оров.
“Гадаадын зочид манай орны тухай” шинэ нэвтрүүлэг нээв.
Үүргийн өнгөт камер магнитафон ашиглалтанд оруулжээ.
“Жилийн дөрвөн өнгө” нэвтрүүлгийн эхлэл “Намрын инээмсэглэл” нэвтрүүлэг оров.
Монгол телевизийн баярын программын нэг томоохон гол нэвтрүүлэг “Баярын мишээл” цэнгээнт нэвтрүүлгийн анхны дугаар 2 цаг 10 минутаар эфирт гарчээ.
Төв, хөдөөгийн томоохон үйлдвэр, аж ахуйн газраас голчлон хийж байсан “Манайд ирээрэй” залуучуудад зориулсан хөгжмийн программ энэ өдөр эхэлжээ.
“Дуучин тагтаа” хөгжмийн нэвтрүүлэг эхэлжээ.
Монгол телевизийн Телекино үйлдвэрийн бүтээл “Монгол хөөмий” 2 бүлэг баримтат кино олон улсын ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал хүртэв. Зохиогч Ж.Бадраа, найруулагч Д.Хишигт, зураглаач Ц.Туяа.
Хөгжмийн тааварт концерт эхлэв.
“Гэр бүлийн хөгжөөнт тэмцээн” энэ өдрөөс эхэлжээ.
Түүхт ялалтын 40 жилийн ойд зориулсан “Ялалтын од” Монгол телевизийн олон ангит баримтат шинэ киноны 1 анги дэлгэцнээ гарав.
Дэлхийн залуучууд оюутны 12-р их наадмын нээлтийн баяр ёслолыг Москвагийн В.И.Лениний нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулав.
Телекино үйлдвэрийн бүтээл “Цацал” 2 бүлэг баримтат кино олон улсын ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал хүртэв. Зохиогч Ж.Бадраа, найруулагч Д.Содном, зураглаач Л.Умбанямба
Энэ өдрөөс эхлэн телевизийн үндэсний нэвтрүүүлгийг долоо хоногийн Бямба, Ням гарагт тус бүр нэг цагаар нэмэгдүүлэв.
1980-аад оны дунд үеэс залуучуудын анхаарлыг ихэд татаж байсан “Залуустай ярилцах цаг” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр гарчээ.
Залуучуудад зориулсан “Цаг үе, залуучууд” нэвтрүүлэг энэ өдрөөс эхэлжээ. З.Алтай, Б.Бямбадорж.
“Талбай амарч байх хооронд” нэвтрүүлэг эхлэв.
Энэ өдрөөс эхлэн үндэсний нэвтрүүлэг долоо хоногийн Лхагва гарагт тогтмол явдаг болжээ.
“Ирэх долоо хоногт манай дэлгэцнээ” шинэ нэвтрүүлэг эхлэв.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа илгээлтийн эзэд, залуусын ажил хөдөлмөр, тогтвор суурьшилын тухай асуудлыг ихэвчлэн хөндөж ярилцаж байсан “Редакцын томилолт” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр гарав.
“Найрамдлын дуудлага” Москва-Улаанбаатар хоорондын телевизийн шууд нэвтрүүлэг /телемост/ энэ өдөр гарчээ. Эрхэлсэн найруулагч Б.Бадр-Ууган.
Сайд нарын зөвлөлийн 239 дүгээр тогтоолоор Сангийн яам, Гадаад худалдааны яам болон холбогдох бусад байгууллагатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр Телекино үйлдвэрт бүтээсэн киног гадаад оронд худалдаж байхыг МРТУХ-нд зөвшөөрчээ.
Телекино үйлдвэрийн бүтээл “Ингэн эгшиг” 2 бүлэг баримтат кино олон улсын телевизийн ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал авчээ. Зохиогч Ж.Бадраа, найруулагч Д.Хишигт, зураглаач Б.Донров.
“Морин хуур”, 1987 оны шилдэг дуу шалгаруулах нэвтрүүлэг явжээ. Найруулагч Х.Нарангэрэл.
Сэтгүүлч, зохиолч Д.Дожоодоржийн өөрөө бэлтгэн хөтөлж Б.Цагааны найруулж байсан “Хариуцлага” нэвтрүүлэг ихээхэн ажил хэрэгч үр нөлөөтэй нэвтрүүлэг болж үзэгч олны анхаарлыг татаж байв.
Англи хэлний хичээлийн анхны дугаар оров. МУИС-ийн гадаад хэлний тэнхимтэй хамтран бэлтгэж давталттай явуулж байв.
Ардынхаа уламжлалт ёс заншлыг сэргээн сурталчилсан залуучуудад зориулсан “Дөрвөн бэрх” асуулт хариултын уралдаант нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр дэлгэцнээ гарчээ.
Радио, телевизийн шинэ төв ашиглалтанд оржээ.
Шинэ төв ашиглалтанд орж телевизийн нэвтрүүлгийг өргөтгөх боломжтой болсныг харгалзан оройн ээлжинд ажиллаж суралцагсдад зориулж долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гарагт өглөө бүр 3 цагаар давталт, сургалтын программ нээж явуулах чиглэлээр үндэсний нэвтрүүлгийнхээ цагийг хэмнэв.
Монгол бичгийн хичээл эхэлжээ.
“Алтан намар-89” морин хуурын наадмын нэвтрүүлэв.
“Өөрчлөлт шинэчлэл, хэвлэл мэдээлэл” улсын шуурхай зөвлөлгөөнийг нэвтрүүлэв.
Хүүхдэд зориулсан “Тахиа цаг” нэвтрүүлгийн эхний дугаарт Баянхонгор аймгийн пионер сурагчид оролцов.
Зохиолч сэтгүүлч Д.Дожоодоржийн гардан хийж байсан “Түүхийн өмнө хариуцлага” цуврал нэвтрүүлгийн анхны дугаар Ю.Цэдэнбалын улс төрийн хөрөг”-өөр бэлтгэгдэн гарчээ.
Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлыг шууд дамжуулав.
Ахмад настангуудад зориулсан “Насны намар” шинэ нэвтрүүлэг эхэлжээ.
Дархан, Улаанбаатар хотын хооронд шууд нэвтрүүлэг хийжээ.
“Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан Шинжлэх ухааны академийн ёслолын өргөтгөсөн чуулган, баярын концертыг Соёлын төв өргөөнөөс шууд дамжуулав.
Азийн спортын зуны 11-р их наадмын нээлтийн ёслолын ажиллагааг Бээжингээс шууд дамжуулав.
БНМАУ-ын Улсын бага хурлын чуулганы нээлтийг сурвалжлав.
Монгол телевиз “Гал”, “Марал”, “Цацал” гэсэн уран бүтээлийн гурван нэгдэлтэй болж, өдөр өдрөөр нэвтрүүлэг хариуцан хийж эхлэв. Энэ өдрийн нэвтрүүлгийг бүхэлд нь “Гал” нэгдэл хариуцаж хийв. ВЕТЕКАМ гэдэг шинэ форматын төхөөрөмжийг анх ашиглаж эхлэв.
“Токиод сурвалжилсан тэмдэглэл” нэвтрүүлгийн анхны дугаар гарчээ.
Америкийн телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах ёслолын ажиллагаа Монголын радио, телевизэд болов.
“Итгэлт баяны сургууль” эдийн засгийн хичээл эхэлжээ.
“Хувьсгалын түүх эндээс эхэлсэн”. Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгийн эхний дугаар оржээ.
Ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулсан “Миний ард түмэн” цуврал нэвтрүүлгийн анхны дугаараар Барга ястны уламжлал, ёс заншлаас танилцуулжээ.
Жижиг үйлдвэр байгуулахыг сонирхогчдод зориулсан шууд нэвтрүүлгийг сургалтын редакцаас зохион байгуулжээ.
“Гоо бүсгүй-91” тэмцээнээс хийсэн сурвалжлага бүтэн цагаар оржээ.
Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн “Шарай голын гурван хаан” жүжгийн зохиолоор телевизийн найруулагч Б.Жаргалын найруулсан “Шарай голын гурван хаан” телевизийн хөгжимт 2 ангит шинэ кино өдрүүдэд эхэлж гарав.
Франц хэлний хичээл эхлэв.
“Аав, ээж, би” гэр бүлийн уралдаант шинэ нэвтрүүлэг эхэлжээ.
1991 онд Монгол телевиз Ази, номхон далайн орнуудын телевизийн байгууллага ABU-д гишүүнээр элсэв. 1991 онд Монгол телевизийн үндэсний нэвтрүүлгийг сансрын холбооны “Азиасат” системийн хиймэл дагуулын тусламжтайгаар орон даяар үздэг болжээ. 1991 онд Телекино үйлдвэрийн бүтээл “Дэмбээ минь дээ хөө” хоёр бүлэг баримтат кино олон улсын ардын уран бүтээлийн “Солонго” их наадмын тэргүүн шагнал хүртжээ. Зохиогч, найруулагч Д.Хишигт, зураглаач Л.Ихбаяр.
Монгол улсын Oндсэн хуулийн уг эхийг нотлох, шинэ сүлд, далбааны эхийг залах ёслолын ажиллагааг шууд нэвтрүүлэв.
Герман хэлний хичээл эхлэв.
Манай үзэгчдийн таашаан үздэг уралдаант цэнгээнт томоохон нэвтрүүлгийн нэг “Агшин” нэвтрүүлгийн анхны дугаар дэлгэцнээ гарчээ.
Төрмандах захиралтай “Чөлөөт телевиз”-ийн нэвтрүүлэг эхэлжээ.
Д.Гарам-Очир захиралтай “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг” /МАЧС/ анхны нэвтрүүлгээ явуулав.
“Жолоо” зохиогчийн телевизийн хөтөлбөр оржээ.
“Улаанбаатар” телевиз анхны нэвтүүлгээ явуулжээ.
“Үдшийн хэмнэл” уран сайхны цэнгээнт томоохон нэвтрүүлгийн анхны дугаар “Бидний араншин”, “Амрах агшинд” гэсэн хоёр хэсэгтэйгээр эфирт гарчээ.
Спортын нэвтрүүлгийн “Цэнхэр гариг” хамтлаг байгуулагдаж, спорт мэдээллийн анхны хөтөлбөрөө 1993 оны 2 дугаар сарын 16-нд бэлтгэн явуулжээ. Редактор Н.Тамир, найруулагч Ө.Нарангэрэл.
“Теле бирж” байгуулагдаж анхны зар сурталчилгаагаа явуулав.
“Урам” уран сайхны нийтлэлийн теле сэтгүүлийн анхны дугаар гарчээ.
“Сайн явж ирэв үү?” Дэлхийг дугуйгаар тойрсон Монгол телевизийн сэтгүүлч Г.Жаргалсайхан ахлагчтай “Таван хуруу” багийнхан бүтээсэн цуврал нэвтрүүлгийн эхний дугаар гарчээ.
Монгол телевизэд мэдээллийн агентлаг байгуулагдаж /ТВМ/ ерөнхий редактораар Ц.Мөнхтөр томилогджээ. Энэ өдөр ТВМ агентлагийн анхны нэвтрүүлгийн сэтгүүлч Д.Чулуунбаатар хөтлөн явуулав.
“Үдшийн хэмнэл” студиэс бэлтгэсэн “Та та тунга” нэртэй тэмцээнт шинэ нэвтрүүлгийн анхны дугаар гарав. Нэвтрүүлгийн редактор Б.Чимэг, найруулагч Б.Баяр
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 70 жилийн ойд зориулсан “Төрийн сүлд өршөө” уран сайхны олон ангит шинэ киноны 1 дүгээр анги гарчээ. Найруулагч Б.Бадр-Ууган.
“Улаанбаатар” телевиз долоо хоногийн 6 өдөр “Өглөө” хөтөлбөр гаргаж эхлэв.
ВЕТЕКАМ-ын иж бүрдэл бүхий студи ашиглалтанд оров.
МРТХЭГ-ын дэргэд хүүхэлдэйн кино, компьютар-графикийн “Боролдой” студи байгуулагджээ.
БНХАУ-ын телевизийн бүтээл, “Баруун этгээдэд аялсан тэмдэглэл” уран сайхны олон ангит үлгэрийн кино гарч эхлэв.
Монгол телевизийн ТВМ агентлаг, Японы компанийн дуран толины тусламжтайгаар нэвтрүүлэгчид цаас харалгүй уншдаг телевизийн техник хэрэгслийг ашиглаж эхлэв.
Энэ Ням гарагийн 10.00 цагаас Монгол телевизийн Өглөөний хөтөлбөр мэдээгээр эхэлж 13.00 цаг өнгөртөл үргэлжлэв. Үүнээс хойш долоо хоног бүрийн Ням гарагт “Өглөөний хөтөлбөр” өгдөг болж, 3 дугаар сарын 17-ноос уран бүтээлийн нэгдлүүд ээлжээр хариуцан хийж эхлэв. “Тулга” нэгдэл эхэлжээ.
Радио, телевизийн нэвтрүүлгийн техникийг тус тусын салбарт нь шилжүүлэв.
МРТХЭГ-ын дэргэд Радио, телевизийн дээд сургууль байгуулагдаж нээлтээ хийв. Нээлт дээр МРТХЭГ-ын дарга Ц.Мөнхтөр, тус сургуулийн захирал Б.Бадр-Ууган нар үг хэлэв. Маргааш нь буюу 1996 оны 10 дугаар сарын 1-нд Радио, телевизийн дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж, өглөөний 8 цаг 40 минутаас анхны хичээлийг Монголын радио, телевизийн түүхийн сэдвээр ахмад ажилтан, сэтгүүлч Н.Шаравдорж заав.
ТВМ агентлагийг хуучнаасаа өргөн хүрээтэй “ММ” агентлаг гэж нэрлэв.
“Цэнхэр гариг” нэвтрүүлэг энэ өдрөөс эхлэн “Шинэ цаг” студи болон өргөжсөнөө зарлаж, Н.Тамир анхны нэвтрүүлгээ хөтлөн явуулав.
МРТХЭГ, МУАХ-ны оны тэргүүний уран бүтээл шалгаруулах уралдаан Монгол телевизийн “Үдшийн хэмнэл” студийн захирал сэтгүүлч Гомбын Золжаргал 1996 онд хийсэн “Үдшийн хэмнэл” теле сэтгүүл, сурвалжлагууд болон “Онцлох хүн”, “Би чадна”, “Та та тунга” зэрэг олон нэвтрүүлгийг уран сайхны өндөр түвшинд хийж чадварлаг хөтөлж явуулсны төлөө 1996 оны шилдэг хөтлөгч, тэргүүний редактораар, найруулагч Ө.Цэвэлсүрэн “Ирж яваа цаг” нэвтрүүлгээрээ шилдэг найруулагчаар тус тус шалгарч, 1996 оны соёл урлагийн шилдэг бүтээлд олгох “Гоо марал” шагналыг анх удаа гардан авлаа.
Монгол телевиз бие даасан студийн шинэ тогтолцоонд орж зохион байгуулагдав. Тухайн үед “Үдшийн хэмнэл”, “Шинэ цаг”, “Тулга”, “Таван эгшиг”, “ЭСС”, “Хар энтертейнмент”, “Эй Ди Си”, “Ханилаг”, “Эв эе”, “Хар хул”, “Алслал”, “Малчин”, “Замилин”, “Тэнхлэг”, “Эрүүл мэнд”, сургалт сурталчилгааны ТВ студи гэх зэрэг 15 студи ажиллаж байв.
Монгол телевизийн уран бүтээлчид нар бүтэн хиртэх ховор үзэгдлийг /өглөөний 8 цаг 45 минутаас Улаанбаатарт 2 минут хиртэй харанхуй болсон/ Дархан хотоос шууд нэвтрүүлэн үзүүлэв.
Монгол телевиз байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэв. Энэ үеэр “Зурагт зулын хойморт заларсан нь” дуртгал, тэмдэглэл, нийтлэлийн ном, “Монгол телевиз-30” баримтат шинэ кино, “Хүннү” уран сайхны кино бүтээж, ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулан шоу үдэшлэг явуулав.